Чуулган: Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй болгоно

LiveЧуулган: Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй болгоно

Чуулган: Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй болгоно

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.04.12/ 10.00 цагт хуралдахаар товлосон. Энэ долоо хоногт УИХ-ын дэгийн тухай хууль болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг  хэлэлцэж буй. Энэ хууль нь 126 гишүүнтэй болох 2024-2028 оны парламентыг дэг боловч өчигдөр хуралдсан чуулганы хуралдааны үеэр ирц хүрэхгүй байсан учраас зарим санал хураалтыг өнөөдөр болгож хойшлуулсан юм. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах, гадаадад томилолтой байгаа зэрэг шалтгаанаар ирц хүрэхгүй зарим асуудлыг хэлэлцэж, санал хураахыг хойшлуулсан юм.

Чуулганы хуралдаанаар,

14 : 00
2024-4-12

Улсын их хурлын чуулганы үдээс хойш дахь хурал эхэллээ. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Дараагийн асуудал. Монгол Улсын Ерөнхий сайд, Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлвийн талаар тавьсан асуулгын хариуг сонгоно. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулна. 

Хоёр удаа хойшилсон учир асуулгад өнөөдөр хариулна. 

Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилготойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд УИХ-аар соёрхон баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор нар, салхи, усны эх үүсвэрүүдийн тарифыг ам.доллараар тогтоон авахаар хуульчилсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2008-2018 онуудад 39 хуулийн этгээдэд 1352,4 МКВ чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж зөвшөөрөл боловсруулжээ. 

Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр салхин цахилгаан станц, дөрвөн нарны цахилгаан станцыг шинээр барьж байгуулах тусгай зөвшөөрлийг сунгасан. 

Эрчим хүчний салбарт санхүүгийн хүндрэл учрахаар байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийт 297 МКВ-ын нар салхи, усан цахилгаан станцууд ашиглана. 

11 : 57
2024-4-12

Айл хэсдэггүй хүмүүс өдөр бүр малчин айлд зочилчихсон явж байна

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүнээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагч нар машины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хязгаарлах замаар эрэлтийг хязгаарлаж, агаар орчны бохирдол үүсгэгч томоохон эх үүсвэр болсон машинаас ялгарч буй утааг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар төсвөөс зардал шаардахгүй бөгөөд агаарын бохирдол буурахад эерэг нөлөөтэй. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс санал дүгнэлт ирээгүй. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой асуудлыг тавьсан, шаардсан ажлын хэсэг байгуулах, Оюутолгойн ажлын хэсэг байгуулахыг шаардсан. Хоёр ажлын хэсэг хоёулаа байгуулагдсан. Агаарын бохирдолтой холбоотой ажлын хэсэг гарахад бодит байдал дээр "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгийг завшаад холбогдох хүмүүс нь шоронд орчихсон, утаатай дайн зарлах ажил нь бүр унтарчихсан байсан. Ингээд ажлын хэсэг үзээд УИХ-ын холбогдох хоёр хуульд өөрчлөлт оруулах тогтоол батлуулсан. Үүнтэй холбоотойгоор бүх дүүрэгт ажлын хэсэг ажилласан. Энэ үед Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гарч байсан. 

Мөн хяналтыг сайжруулж, утааг бууруулах бодит ажлууд хийгдсэн. Гэтэл одоо нөхцөл байдал хүнд болж байгаа нь утаагүй түлшний чанар, үйлдвэрлэлтийн горимд сайжруулах шаардлага үүссэн гэж үзэж байна. 

Тиймээс асуудлыг хамтаар нь авч үзэх ёстой. Судалгааны тайлан, тоо мэдээ байгаа юу? Тогтоолын төслийн тухайд дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Агаар орчны бохирдолд автомашины утаа маш их нөлөөлдөг. Үүнд хууль бус арилжаа наймаа цэцэглэж байгаа асуудал нөлөөлж байгаа. Нүүрсэн янданг сайн дураар дамлан наймаалж, хулгайлж худалддагийн эцсийн хохирогч нь иргэд. Үндэсний хэмжээнд тооцоог авч үзэхэд нийт агаарын бохирдлын 20 орчим хувийн дийлэнх хувийг машинаас ялгарч байгаа агаарын бохирдол эзэлж байна. 

Тэр дундаа нүүрсэн яндангүй машинаас ялгарах бохирдол хүний биед хамгийн аюултай. 

Тиймээс бодитоор эрэлтийг хязгаарлаж, хорт хийг бууруулах хэрэгтэй. Нөгөө талдаа хүмүүсийн өмч хөрөнгийг хамгаалах нь чухал асуудал. 

УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:

-Тогтоолын төслийг нийтээр хэлэлцэхийг гишүүдийн олонх зөвшөөрлөө. Дараагийн асуудал, Нийтээр тэмдэглэх баярын өдөртэй холбоотой асуудлыг хэлэлцье. Шүүгчдийн өдрөөр нийтээр амрахгүй. Зөвхөн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс тэмдэглэн өнгөрүүлнэ гэсэн агуулгатай. Хараат бус бие даасан шүүгчийн тогтолцоо бий болсон өдөр учир зургадугаар сарын 14-нийг тэмдэглэлт өдөрт тооцох санал гаргасан. 

Дараагийн хэлэлцэх асуудал, хуулийн төслийн танилцуулга. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050"-ын тогтвортой хөгжлийн 8,3-д Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй уур амьсгальддасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмйин хөгжлийн чиг хнадлага хэрэгцээ шаардлагад нийцсэн хариуцлагатай, бүтээмж өндөр тогтвортой үйлдвэрлэлтэй тэргүүлэх салбар болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрэх хүрээнд уламжлалт өв соёлыг хамгаалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн үндсэн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, классик болгох. Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллах, ая тухтай амьдрах нөхцөл, нийгмйин баталгааг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 2030 он хүртэл авч хэрэгжүүлэхээр зорьсон. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал цаашдын хөгжилд онцгой нөлөөтэй салбар юм. Сүүлийн 80 жилд агаарын жилийнм дундаж температур нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурч, 3-4 жил тутамд ган, зуд тохиож байгаа нь мал аж ахуйн салбар, томоохон сориолт хүндрэлийг бий болгож байна. 

Нийт 13 зудын улмаас 45 сая толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22 хувь нь хорогдсон. 

Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 9,6 хувь мал хорогдоод байна. Малын 80 хувиа алдсан 780, 90 хувь 300 гаруй өрх байна. Иймд малчдад чиглэсэн яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. 

Малчид амжиргаагаа дээшлүүлэх, сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх зэрэг арга хэмжээг хуульд тусгасан. Мөн зээлийн батлан даалтад 100 хувь хүртэл тусгаж өгч, малын тэжээл таримал ургамлаа өөрсдөө тарих зэргийг тусагасн. Хуулийн төсөлтэй холбоотойгоор бусад холбогдох хуулийн төслийг тусгасан болно. 

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

-Энэ өвөл маш хүнд боллоо. Сүүлийн 20-30 жилд тохиогоогүй хүнд өвөл болсон. Аймгийн тойргийн малчидтайгаа уулзахад нэгдүэгээрт, зээл. Тэглэх боломж, хойшлуулах нөхцөл бий юу гэдгийг тодруулж байна. Мөн цаашид малжуулах төслийг хэрхэн явуулах талаар асуулт байна. Барьцаа хөрөнгөгүй тохиолдолд зээлийг хэрхэн олгох вэ. Залуу малчдыг дэмжих арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа зэрэг асуулт байна. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Арилжааны банкуудтай харилцан ярилцаад явж байгаа. Харилцан тохиролцсон зээлийн үндэслэл бүрдээд явна. Холбогдох зохицуулалтыг хийж ажиллана. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Мал аж ахуйн бодлого явахаа болилоо. УИХ, Засгийн газраас малчдын талаар баримтлах бодлогыг яаралтай гаргах асуудал чухал. Одоо бол цаг үеийн шинж чанартай хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэхэд хилсдэхгүй. Нүүдлийн мал аж ахуйн онцлогийг хадгалсан бодлого үнэхээрийн чухал. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний орлогыг нэмэгдүүлэх, тэжээлийн үйлдвэрийг шинэ шатанд гаргах гээд олон шийдэл хүлээсэн асуудал байна. 

Хоёрдугаарт, малчдад чиглэсэн бодлого. Залуу малчдад яаж мал маллагааны аргыг заах вэ. Мөн цаг агаараар шинжих зэрэг залуу халааг бэлтгэх дээр анхаарах хэрэгтэй. 

Хонио хяргах, ноослох гээд биеийн хүчний асар зарцуулалттай салбар. Нөгөө талаас энэ хөдөлмөр бол маш хүнд хөдөлмөр. Амь нас, эрүүл мэндэд халтай салбар бол мал аж ахуйн салбар. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Нэг удаагийн асуудлаас илүү том анхаарах сэдэв бий. Бид өнөөдөр 70 сая тоо толгой малтай гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр малчдыг дэмжих түр арга хэмжээнээс өөр бодлого байдаггүй. Малыг эрүүлжүүлэх, бүртгэлжүүлэх дээр хүртэл бодлого байдаггүй. Энэ бүхнээс болоод гадаадын зах зээл дээр Монголын мал, мах, махан бүтээгдэхүүнийг гаргахад хориг тогтоож байна. 

Хөдөөгийн малчид тооны хойноос явж чанарыг төдийлөн ярьдаггүй. 

Мөн малын өвс тэжээл бэлтгэхээс эхлээд бодлогын хувьд шийдвэрлэх асуудал их. Тиймээс нэн ялангуяа шийдвэрлэх асуудлуудаа чухалчлах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэт түр зуурын шийдэл гаргахгүй байхыг хүсье. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Засгийн газраас гурилын татварыг хугацаагүйгээр тэглэх тухай тогтоол өргөн барьсан. Ингэхдээ УИХ дээр ирээд 45 хонож байна. Үүнийг маш яаралтай баталж өгөх шаардлага байна гэдэг дээр санал нийлсэн. Гурилын зах зээлд үзүүлж байгаа инфляцийн нөлөө их. Үнэ өртөг өндөр байгаа байдлыг засаж, залруулах, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих аль аль бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. 

Дараагийн асуудал бол Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч мал аж ахуйд дэмжлэг үзүүлэх хуудийн төсөл. Энэ нь нэг удаагийнх биш. Цаг үеийн шинжтэй нөхцөл байдал тулгамдсан үед малчдад нэг удаагийн биш урт хугацааны тусламж үзүүлнэ. 

Малчид анхан шатандаа өөрсдөө нэмүү өртгийг шингээх, боловсруулалтыг хийнэ. Энэ хууль нэг удаагийнх мэт боловч мал аж ахуйн салбар байгаа тохиолдолд хэрэгжсээр байх болно. 

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Малчдын хувьд цаг уурын өөрчлөлт бол анхаарах асуудал. Нэгдүгээрт, махны экспорт байх ч стандарт байдаггүй. Тэгвэл энэ хуулийг баталвал ийм стандарт гэсэн зүйл байх уу. Хоёрдугаарт, нийслэлийн иргэдийг хямд махаар хангах боломж гарах уу. Гуравдугаарт, мал бүхий этгээдийн түүхий эдийг татвараас чөлөөлсөн ч хоршоонд нэгдэж байгаа малчид нийт 50 сая төгрөгийн борлуулалт хиймэгц хоршоо нь НӨАТ төлөгч болж байна. Энэ нь түүхий эдийг борлуулахад гол саад болж байна гэж үздэг. Тэгэхээр хоршооллыг дэмжих чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Малчид түүхий эдийн анхан шатандаа өртөг шингээх боломжтойгоор өнөөдрийн хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын зээл олгох хэлбэрээр орж ирж байгаа. Энэ асуудал үндсэндээ стандартад шаардлага хангасан бүтээглдэхүүний үйлдвэрлэл хийх, дотоодын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Өнгөрсөн жил хаваржилт хүндэрсэн. Тэндээсээ огт сургамж авсангүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил Засгийн газрын сайд нар сум болгонд олчиж 20 тонн тэжээл өгч байсан. Тэр нь айл бүрд хүрдэггүй. Буянтны дүрд хувирсан ч олигтой үр дүнд хүрч суралцсангүй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хөнгөлөлттэй үнээр тэжээл олгож онд мэнд орж байв. 

АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл өргөн барьсан УИХ хуралдсангүй. Тэгвэл ядаж зээлийн хүүгийн 75 хувийг төлье гэхээр мөн дэмжсэнгүй. Гэтэл өнөөдөр зээл хойшлуулах талаар ярьж байна. 

500 тэрбум төгрөг гаргаад хүрсэн үр дүн огт байхгүй. Эрх мэдэлтэй хүмүүс өөрсдөдөө зориулсан эрх зүйн шинэчлэлт хийхээ болих хэрэгтэй. Хөрөнгийн урсгал зардал ихээр гарч байна. Тиймээс зээлийн хүүг тэглэх 1,2 их наяд төгрөгийн зээлийг тэглэх АН-ын тогтоолын төслийг хэлэлцвэл үр дүнтэй. 

Айл хэсдэггүй хүмүүс өдөр бүр малчин айлд зочилчихсон явж байна. Энэ байдлаасаа салах хэрэгтэй. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зээлийн батлан даалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай. Газрын тухай хуульд нэмэлт оруулах болон тогтоолын төсөлд нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх дээр санал хураалт явуулна. 

Санал хураалт явуулахад нийт 42 гишүүний 59,5 хувь нь дэмжлээ. 

Тиймээс төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихийг тооцсонд анхны хэолэлцүүлэгт бэлдүүлэхээр Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

11 : 20
2024-4-12

Хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэд өөрсдийн сонгосон төрийн байгууллагаар, төрийн эрх барих буюу УИХ-аар дамжуулж иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль тогтоомжид иргэдийн санаа, бодлыг тусгах санаачлагаар D-Parliament цахим парламентын төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр Монголын 100 мянган иргэний саналаар анх удаа хууль батлагдаж байна. 

Тиймээс энэхүү санаалчлагыг гаргасан иргэн н.Номун-Эрдэнэ, хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган иргэнд баяр хүргэе. 

Төрийн эрх барих байгууллага иргэдээс тасраагүй, бүх хуулийг батлахдаа иргэдийн саналыг авдаг системийг нэвтрүүлсэн нь ололттой ажил. Цахим систем Үндсэн хуулийн дагуу биелэлээ олж байгаа нь сайшаалтай. 

Дараагийн асуудал, Хянан шалгах түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт. 

Нийт гишүүдийн 70 хувь нь дэмжиж батлагдлаа. 

Өчигдөр үг хэлэх болон асуулт, хариулт явсан учир өнөөдөр шууд санал хураалт авч байгаа. 

Ж.Батжаргал, Б.Жавхлан, Ц.Идэрбат нарын гишүүд гараа өргөж протуколд дэмжсэнээр тэмдэглэгдлээ. Баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонсгоё. Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байхгүй учир сонссонд тооцлоо. 

Байгалийн баялагтаа эзэн байх, ашигт малтмалын лиценз, түүний ашиглалт, ашигласны төлбөр шударга зөв хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж хэрэгжүүлнэ. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болж хяналт шалгалтын түр хороо ажиллана. 

Дараагийн асуудал, Хяналт шалгалтын тухай хууль. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлууд дээр санал авна. Монгол Улсын Их Хурлын Хянат шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хууль хүчингүй болсон тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэцэх нь зүйтэй гэдэг дээр санал хураалт явууллаа. 

Санал хураалтад нийт гишүүдийн 69,2 хувь оролцож 86 хувь нь дэмжлээ. 

Анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр төрийн байгууллагын байнгын хороонд хүргүүлж байна. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Монгол Улсын Их хурал 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авах арга хэмжээний тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолын дөрөв дэх хэсэгт зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад тавих хяналтыг чангатгах, таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдлүүд гарах боллоо. Тухайлбал, автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах үйлдэл ихээр гарах болсон нь төв суурин газрын агаарын бохирдлыг ихээр нэмэгдүүлж байна. 

Тиймээс нүүрсэн янданг салгаж, зарах, худалдаалах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсын түвшинд үздэг. 

Олон улсын зах зээлд зарим үнэт металиудын эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор автомашины нүүрсэн янданг дахин боловсруулж, үнэт металь гарган авах зөрчил их гарч байгаа юм. Энэ нь улсын хилээр гарахад хориглодоггүй учир чөлөөтэй гаргадаг. Сүүлийн дөрвөн жилийн тоо баримтаар цагдаагийн байгууллагад автомашины нүүрсэн яндан хулгайд алдагдсан 1000 гаруй дуудлага бүртгэгджээ. 

Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр жилд ойролцоогоор улсын хилээр нүүрсэн яндангийн хорогдол нэрийдлээр 27,5 тонн янданг гаргасан байна. Дээрх үндэслэлээр 1998 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тарифын бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт батлах тухай тавдугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруулах боломжийг батлах юм. Ингэснээр автомашины нүүрсэн янданг хулгайлах, худалдан борлуулах гэмт хэргийг таслан зогсоож, энэ төрлийн хэргийн тоо буурна. 

Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. 

 

10 : 45
2024-4-12

"Хууль хүчний байгууллага, арилжааны банкныхан цахим залиланг хийдэг гэж хардаж байна"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зайлшгүй хэлэх хэдэн хэдэн зүйл байна. Өнөөдөр Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нь төрийн эрх. Гэхдээ цахим гэмт хэрэг, цахим залиланд бүх иргэд нь нэрвэгдэж, олон хүн өмч хөрөнгөөсөө салж байна. Энэ ноцтой аюулд анхаарч, арга хэмжээ авах ёстой. 

Хууль зүйн сайд Н.Энхбаяр хаана байна вэ?

Иргэдийн олонх нь цахим залилангийн золиос болж байна. Хууль хүчний байгууллага, арилжааны банкныхан санаатайгаар хамтарч энэ ажлыг зохион байгуулж байна гэж би хардаж байна. Энэ асуудлыг нэн яаралтай горимоор УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Би иргэний төлөөллийн хувьд хэлж байна. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Гишүүд үг хэлж дууслаа. Хуулийн төслийг хэлэлцэн батална. Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн 44.3-т долоо хоног бүрийн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Байнгын хороо эцэслэн батлуулах хуулийн төслийг бэлтгэн гишүүдэд тарааж, эцэслэн батлуулахад бэлэн болсон байна. 

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулъя. 

Нийт 49 гишүүнээс 44 нь зөвшөөрсөн буюу 89,8 хувь нь дэмжлээ. 

10 : 15
2024-4-12

"Гурилын мафидаа МАН л мөнгө өгөө биз дээ"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.04.11/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын гишүүд үг хэллээ. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: 

-Малчдын бүх малыг хорогдож дууссаны дараа тэжээлийн асуудал ярьж, малчдадаа хайр зарлаж байгаа нь сонгууль дөхөж байгаагийн жишээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас л малчдын амьдрал хүнд байна, хөдөө орон нутагт гурил ховордсон тасалдсан байна гэдгийг би хэлж байсан.

Засгийн газрын хуралдаанаар нэг л удаа оруулж ирээд шийдчих асуудлыг одоо заавал УИХ-ын чуулганаар оруулж байгаа нь ч эрх ашгийнх.

Г.Занданшатар дарга аа, ажлын хэсэгтээ наймаг оруулчих. Дандаа асуудлыг хий хоосон ярьж, бурууг бусдад тохохоо болих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Одоо яаралтай батлах ёстой чухал хуулиуд олон байна. Нэг нь Үндсэн хуультай зөрчилтэй газар эзэмшилтэй холбоотой. МАН-ын удирдлага хэцүү юм. Ард иргэдийнхээ өмнө зарлаагүй иргэдтэйгээ найман дайтлаа. Дарханы замд 200 гаруй зорчигч, 150 орчим жолооч нас барсан. 

Өвөлжингөө агаарын бохирдлын дунд бактерологийн дайн хийж байна. 

Долоон айлын 15 хүн угаартаж, хоёр нь нас барсан. ОБЕГ-ын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барж байна. Энэ бол эмгэнэл илэрхийлэх төдий асуудал биш. Иргэдийн амьдрал өдөр ирэх бүрд дордож байна. Одоо тэгээд гурилын мафийг дийлэхгүй байна гэх юм. 

Гурилын мафидаа та нар л мөнгө өгөө биз дээ. 

Одоо наад захын жишээг хар. Монгол Улсын боомтуудын сэргэлт гээд байгаа. Энэ замуудаа хэчнээн жил холбож чадахгүй байна. Улсын хөгжлийг мухар төмөр зам 20 жил гацаалаа. Тэр үлгэрийг хэчнээн жил ярьдаг юм бэ. Ийм хөлдүү, иргэдэд ширүүн Засгийн газартайгаа хариуцлага тооцох ёстой. Яг л социализмын үе эргэн ирсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-12 61.255.174.213

Одоо ярих юм уу, 8 жил хаана байсан хүмүүс вэ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-12 139.5.216.27

Энэ дагуу Энхсайханыг огцруулсан ч амлалтаасаа буцаж, Зоригийг бус, Баттулгыг Дэд бүтцийн сайд болгохыг оролдож. Харин үүнийг нь намын удирдлагад байсан зарим нь зөвшөөрөөгүй учир Зориг сайд болжээ.Дэд бүтцийн сайдын албан тушаал нь унацтай учир ач холбогдол өгсөн үү, эсвэл Зоригийг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулахгүй байх өөр шалтгаан байв уу. Энхсайхан, Элбэгдорж, Бат-Үүл, Баабар нар л үнэнийг хэлвэл хэлнэ, түүхийн үнэн бүдэг хэвээр үлдэнэ.

Avatar

Нэргүй 2024-04-12 139.5.216.27

Өчигдрийн ТВ9-өөр ярьсан хүний ярианаас үзэхэд АН-ын удирдлагуудын хувьд ЕС, Дэд бүтцийн сайд гэсэн хоёр албан тушаалд ач холбогдол өгч байж.Намын дарга ЕС байна гэсэн дүрэмтэй учир Энхсайханыг огцруулж Элбэгдоржийг ЕС болгохоос аргагүй болж. Гэсэн ч Энхсайханаас бүгд айгаад шууд хэлж чадахгүй, Зоригийг хурал удирдуулахаар болж. Нохойд барьдаг мод гэдэг шиг.Болзол нь түүнийг Дэд бүтцийн сайд болгох.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-12 139.5.216.27

Тэр хүнтэй манай чөлөөт хэвлэлийнхэн уулзаж ярилцлага авбал тэр үеийн болон бусад олон түүхийн баримтын гэрч болох хүн байна шүү.Элбэгдорж, Баабар нарын нөлөөнд байдаг энэ сайт ч түүнээс ярилцлага авахгүй биздээ. ТЭР ХҮНИЙ ЯРИАНД бААБАРЫН НЭР ХЭД ХЭДЭН УДАА ГАРЛАА. БААБАР ДУУГАРАХГҮЙ БАЙХДАА.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-12 139.5.216.27

гэсэн үгнээсээ буцаж түүний оронд Д.Баттулгыг дэд бүтцийн сайдаар томилуулах гэснийг нь хэрхэн тасалдуулсан тухай, Зориг, Элбэгдорж нар хоорондоо яагаад таардаггүй байсан тухай тэр ярилаа. Иргэд бид тэр хоёрын таардаггүй биш, маш дотно найз нар байсан гэж л ойлгодог. Багабанди Ерөнхийлөгч Зоригийг ЕС болгох санаатай байсан учир Да.Ганболдыг 7 удаа буцаасан тухай тэр ярилаа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-04-12 139.5.216.27

Өнөөдөр ТВ9-ийн Батбилэгтэй ардчиллын партизан нас тогтсон нэг хүн ярилаа.Нэрийг нь тогтоосонгүй. Тэр Ардчилсан намын удирдлагад байсан хүн гэнэ. Тэр иргэд бидний мэдэхгүй олон зүйлийг ярилаа.1996-2000 онд ардчилсан холбоо эвслийн ЗГ эрх барьж байх үед нам дотор юу болж байсныг энэ хүн маш тодорхой мэдэж байна.Энхсайхан яаж ЕС болсон, түүнийг хэн хэн яаж унагасан, Элбэгдорж яаж ЕС болсон, Элбэгдорж Энхсайханыг унагах намын хурлыг Зоригоор удирдуулчихаад түүнд дэд бүтцийн хөгжлийн сайд болгоно

Avatar

Нэргүй 2024-04-12 139.5.217.37

шүүх бүрэн шударга болсон цагт тэмдэглэе

Avatar

Зочин 2024-04-12 192.82.65.103

Янданг гадагшаа гаргахыг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Дэмжиж байна. өмхий үнэртэй утаа хаядаг машинууд улам ихсээд байна.

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.160.17

МУ-ын хөгжлийн амин чухал хууль болох "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийг сонгуулийн угтсан солиорлын үед хэлэлцэж батлах нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм батална гэсэн үг!!!

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.160.17

Малчид нь 10-20 жилийн өмнөхөөс хэрсүү, хашир болсон шүү!! Хэт больхи "хайр"-ыг тоохгүй болсон тул сармагчин шиг марзаганаад хэрэггүй ээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж