NEWS агентлаг өнөөдөр /2024.04.12/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
10.00 ЦАГТ:
- Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан болно
10.45 ЦАГТ:
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой асуудлаар улс төрч, хуульч, судлаачид мэдээлэл хийнэ.
11.00 ЦАГТ:
- Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хуулийн 16.16 “Итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гэснийг зөрчсөн талаарх гомдол мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргана.Утас: 88000832
11:30 ЦАГТ:
- Үндэсний мэдээллийн төвд Чингисийн монгол төр мэргэжлийн гол хүчний холбооноос Монголын 3.5 сая иргэдийн эрх ашиг сэдвээр мэдээлэл хийнэ.
12:00 ЦАГТ:
- Татварын хөгжил дэвшил холбооноос Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль зөрчин боловсруулсан болон УИХ-д өргөн мэдүүлсэн тухай нийтэд танилцуулна.
- "JET scooter" нээлт Сүхбаатарын талбайд болно. Эхний 300-н хүнд Jet scooter-н эрх болон ирсэн бүх зочиддоо G-mobile-н цоо шинэ дугаар бэлэглэх болно.
12.30 ЦАГТ
- ЗГ-аас УИХ-д өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хуультай зөрчилдсөн, Монгол Улсын иргэдийн эзэн эрхийг боомилсон шинжтэй байгаатай холбогдуулан Шинэ намаас хэвлэлийн хурал зарлаж байна. Хаана: СБД, “Могул” тауэр /”Новотель” зочид буудын чанх урд/, А орц, 1601 тоот Холбоо барих: 8856-9093
Холбоотой мэдээ