Улсын эмнэлэгт үзүүлэх цагтаа очоогүй бол торгууль төлнө

Улсын эмнэлэгт үзүүлэх цагтаа очоогүй бол торгууль төлнө

Улсын эмнэлэгт үзүүлэх цагтаа очоогүй бол торгууль төлнө

Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй. Угтаа иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой байдаг. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн товлолт өдөртөө очихгүй байх тохиолдлоос болж эмч болон үзлэгт хамрагдах гэж байгаа хүмүүс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, авч чадахгүй байх нь их. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.

Тодруулбал, эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.

Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж. Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.

ЭМНЭЛГҮҮДИЙН ЦАГИЙГ НЭГ ДУГААРААС АВЧ БОЛНО

Цахимаар болон утсаар улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна.

2023 оноос төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.

Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
  • Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
  • Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
  • Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
  • Наркологийн эмнэлэг- 70173985
  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
  • Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
  • Амбулатори-70150056, 70150058
  • Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
  • Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
  • Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-12 198.16.70.27

энэ эрүүл мэндийн өвчлөлийн бүхийл асуудлыг арилгах арга байдаггүй юм уу манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ?ханиад томуу сүрьеэгээр өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна

Avatar

Нэргүй 2024-04-12 23.106.249.52

жил болгон 100-200 хүн халдвараар өвчилж нас бардаг гэсэн судалгаатай байх юм Монгол улс тэр чигээрээ ингэж хордож байна гэдэг нь маш аюултай гэсэн үгшүүдээ хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа

Avatar

Нэргүй 2024-04-12 23.106.56.13

энэ бүх асуудлыг эртнээс зохицуулах боломж байсаншүүдээ одоог хүртэл бүрэн шийдсэн юм байдаггүй миний бодлоор эрүүл мэндийн одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа

Avatar

Нэргүй 2024-04-12 207.244.89.161

мэдлэгтэй чадвартай эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд бодлого гаргах хэмжээнд байвал ингэж замбараагүй байхгүй байсандаа энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад яваасай эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлого гаргах хэмжээнд очвол олонч өвчнийг арилгах ажлуудыг эхлүүлж чадна гэж бодож байна

Avatar

Нэргүй 2024-04-12 59.153.87.10

үнэхээрийн замбараагүй зохион байгуулалттай юмаа манай эрүүл мэндийн салбар тэгээд бас энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.188.230

Ардчилсан Монгол улсад энэ бол тэнэглэл. Йим улс орон яааж хөгжнөө хөөрхийдөө Наад ЭМ-ын сайд аа соль оо

Avatar

h 2024-04-12 158.59.146.27

tsagtaa ochson ch TSAGTAA ORJ CHADAAGUI BOL EMNELEG UILCHLUULEGCHDEE TORGUULI TULUH YOSTOI. uudend ni tsagtaa ord chadahgui zunduu huleedeg. torguulia tul

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.185.206

oochirtoo taarsan hun awahgui bj ehnii hun deer 15 miniutaar sunaj uilchilhed l daraagiin uwchitnii tsag ter hemjeegeer sunadag tegeed hoidoh humuus ni tsagtaa orch chaddagui shdee tegeed emch ni tsainii tsag bolson ged ywaad ugdug bas uudend ni oochirloj bga humuus hurtel tsag ni bolson huniig suuld ircheed oroh gelee gedeg

Avatar

ЗочинЗочин 2024-04-12 202.126.89.136

Утсаар нь цаг авах санаатай УНТЭ рүү залгалаа, утсаа авахгүй юмаа, арай гэж нэг авлаа , уур уцаартай догшин ширүүн эмэгтэй утас аа авлаа \утасны цаанаас дуурах нь дуу нь\ сарын дараа цаг байна гэнэ , яаралтай болохгүй юу ,гар хөл нь мэдээ алдсан гэтэл үгийн зөрүүгүй, уурлан тийм юм хамаагүй гээд л ..утсаа тасалчихлаа…, Ийм л үйлчилгээ УНТЭ үзүүлэв, өвдсөн зовсон хүн л ярьж байгаадаа ,

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-12 202.9.46.181

ЦАГТАА ОЧЛОО ГЭЭД ТЭР ЦАГТ НЬ ҮЗЛЭГ ХИЙДЭГ ЭМЧ ОЛДОХГҮЙ ДЭЭ.,,,,,НЭГ ӨВЧИТӨН ОРСОН БОЛ ТЭР ХҮНИЙГ ҮЗЭЖ БАЙГАА НЬ ГЭЖ НӨГӨӨ ӨВЧИНИЙ ҮЛГЭР СОНСООД ХУГАА НЬ ХОЙШИЛДОГОО ЗАСААД ШААРДЛАГА ТАВИХ БАЙЖ ДЭЭ.,,,,,

Avatar

хүннү 2024-04-12 202.179.26.113

Улсын эмнэлгүүд өмнө нь улсын төсвөөр санхүүждэг байсан. Одоо улсын төсвөөс биш ЭМД-аас санхүүждэг болсон. Нэг эмч цагт 10 хүн үздэг байсан бол одоо 6 үзнэ. Өвчтөн эмч дээр орж үзүүлснээс хойш 10 минутын дараа хурууны хээгээ уншуулах ёстой. Тэрнээс өмнө төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй. Хөнгөн өвчтэй хүн 5минутанд “ажлаа амжуулна” үлдсэн 5 минутанд эмчтэйгээ “хов” базна. Тогтолцоо нь ийм болжээ. ЭМД-хан эмнэлгүүдээс мөнгөө хармалж байгаа гэхүү дээ.

Avatar

зочин 2024-04-12 103.29.144.172

Эмнэлэгт авсан цагаа хүлээж чадаагүй хүнийг яах бэ. Сэхээж байгаад торгох уу тэгвэл торгуулаад баймаар байна.

Avatar

зочин 2024-04-12 103.29.144.172

Цагтаа очоогүй бол торгуульдаг юм бол дугаар нь худлаа бол яах бэ. СЭМҮТ-ийн 98963630 дугаар руу залгахаар ашиглалтад байхгүй гээд байх юм.

Avatar

Зочин 2024-04-12 66.181.176.236

Улсын эмнэлэгт цаг аваад үзүүлэхэд шинжилгээ нь 2-3 сарын дараа цаг авах болдог. Хүнд өвчтэй хүн яаж хүээх болж байна. Нөгөө шинжилгээнүүдийг нь хувийн газруудад хийгэх болоход хэдэн зуун мянгыг нэхдэг. Энэ балай үйл ажиллагаагаа хэзээ яаж цэгцлэх вэ ЭМ сайдаа ??????

Avatar

Нэргүй 2024-04-12 103.212.118.188

Хөөрхий хэнийх нь Шунал юм бол доо

Avatar

хүннү 2024-04-12 202.179.26.113

ЭМД-хны хийж байгаа ажил.

Avatar

иргэн 2024-04-12 202.9.46.91

ДАХИАД Л ИРГЭДЭЭ ХААЖ БООХ, ШИИЙТГЭХ ШИЙДВЭР ГАРГАХ ГЭЖ БАЙНА УУ? ЗАМД ТҮГЖИРВЭЛ ЯАХ ВЭ???

Avatar

Нэргүй 2024-04-12 103.212.118.188

Манай улсад хүнийхээ төлөө гэсэн эмнэлэг эмч гэж байдаг билүү хүнийг өвдсөн хүнийг ашиг хийх арга мөнгө болгож хардаг гэдгээ энэ удаагийн ажлаараа харуулж байгаа юм уу даа бохир бизнесийн салбар болсон харагдах

Avatar

yag emchilchdeg yum shig 2024-04-12 66.181.180.170

emch n tsagtaa baihgui bol irgend torguuli toloh heregtea

Avatar

Нэргүй 2024-04-12 202.55.191.194

Цаг аваад үзүүлэх гэсээр байтал үхчүүл мөнгө төлөх үү

Avatar

Зочин 2024-04-12 66.181.178.238

Эмчид үзүүлэх дугаар нь дор хаяж 20 хоног,зарим нь 2,3 сарын дараа үзүүлэхээр байдаг энэ хугшацааг нь хүлээсээр үхвэл бас л торгох уу?

Avatar

Зочин 2024-04-12 122.201.31.148

Хөдөөнөөс ирэгсэд нэг ирэхдээ үзүүлээд буцмаар байдаг Гэтэл цаг авах ,хүлээх асуудал үүсдэг Үүнийг яаж зохицуулах вэ

Avatar

Нэргүй 2024-04-12 192.82.65.88

Харилцаа холбоо хөгусөн. Хөдөөнөөс утсаар залгаад цагаа аваад, цагтаа ирээд үзүүл гээд байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2024-04-12 202.55.188.105

Хүн алдаг эмч нартаа ямар ч хариуцлага тооцдоггүй байж хуцлаа л даа. Эмнэлэгт үйлчлүүсэн эмчилгээ , оношлогоо , шинжилгээний үзүүлэлтүүдийг хэрхэн яаж мэдэж авах талаар нь иргэдэд танилцуул. Гар утсаараа яаж холбогдох аргыг 1 бүрчлэн зааж өг. Авилга авсан эмч нарт ямар хариуцлага тооцох вэ ?

Avatar

Нэргүй 2024-04-12 103.212.118.188

Хэ хэ юм л бол торгоно яллана цагдана гэдэг болж дээ энэ ч сайн явдал хөгжил дэвшил ч биш дээ одоо бүр эмнэлгээр иргэдээ торгодог болж байгаа юм уу арай юу

Avatar

уншигч 2024-04-12 66.181.169.116

бүтэн сарын дараа дугаар өгдөг байж юу гээд донгосоод байына даа. эхлоээд наад эмнэлэг гэж юмнууддаа хүний нөөцийн тонтг төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт хий. зарж байгаа эмнүүд нь хүртэл хэн нэг дорж дулмаагийн гадаадад тэнэж яваад олж ирсэн ямар ч хамаагүй эмийг бүртгээд зараад л байыж бдаг. 5 алхаад нэг эмийн сантай үнэ нь гэж тэнгэрт хадсан. гадны сүүлийн үеийн хор багатай сайн эмнүүдийг оруулж ирж чаддаггүй .нэг үгээр хэлбэл салбар бас л уналтанд орсон

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.188.127

yu h*****d bgn be p***a

Avatar

Нэргүй 2024-04-12 202.126.89.241

Зөв зөв дэг журам ойлгохгүй бол халаөстай нь ярихаас яахав дээ одоо хог, стандарт илт хангаагүй нүхэн жорлон мөшинаа угаадаггүй жолооч гээд торгож ойлгуулах хэрэгтэй

Avatar

зочин 2024-04-12 59.153.115.235

Зөвөө зөв, дэмжиж байна, торгуулийн хэмжээг нэмэх хэрэгтэй. 1 сарын өмнө очер бичүүлээд хүндэтгэн үзэх шалтгаанаар цагтаа очиж чадахгүй бол 3-аас доошгүй хоногийн өмнө тухайн эмнэлэгтээ мэдэгдэж дараагийн хүнд эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг олгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.190.129

хаа явсан газраа торгуульдаг болж бна даа МАНгар ху жаа намын эринд

Avatar

Нэргүй 2024-04-12 103.212.116.222

Очсон цагт үзэж чадахгүй хүлээлгэвэл эмнэлэг торгууль төлөх хэрэгтэй ш дээ тэгвэл. Буруу эмчлээд хүн цааш нь харуулах дөхдөг, буруу онош тавьж хорт хавдар гээд нөгөөх нь гадаадад очоод биш болдог иймэрхүү чирэгдэл хохирлыг хэн хариуцах вэ? Монгол чинь хаашаа хөгжөөд байнаа?

Avatar

Haramsaltai 2024-04-12 66.181.180.122

irgedee l torgoh yumandaa sain gej. ternii orondoo emlegee nemeejee malnuudaa

Avatar

Нэргүй 2024-04-12 202.9.46.12

балай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж