БНСУ: Ерөнхийлөгчийн рейтинг ба сөрөг хүчний ялалт

БНСУ: Ерөнхийлөгчийн рейтинг ба сөрөг хүчний ялалт

БНСУ: Ерөнхийлөгчийн рейтинг ба сөрөг хүчний ялалт

Өмнөд Солонгост дөрөвдүгээр сарын 10-нд 22 дахь удаагийн бүх нийтийн сонгууль болов. Үндсэн сөрөг хүчин Ардчилсан нам (DP) ялалт байгуулсан ба Үндэсний ассамблейн 300 суудлын 174-г нь  авчээ. Харин эрх баригч Ардын хүчний нам (PPP) 109 суудлыг авсан. Сонгогчдийн нийт ирц 67 хувьтай байсан нь сүүлийн 32 жилийн хамгийн дээд амжилт болов. Одоогийн ерөнхийлөгчийн төлөөх далд санал асуулга гэж тооцогддог уг сонгууль нь Өмнөд Солонгосын иргэдийн Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг хэр сайшааж буйг тодорхойлох боломж болж олны анхаарлыг татсан юм. Ерөнхийлөгч Юн хоёр жилийн өмнөөс хоёр хуваагдсан засгийн газрыг удирдах болсон.

Сонгуулийн дараа Юн Сок Ёол дотоод, гадаад бодлогод томоохон өөрчлөлт хийж, мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллахыг хичээх боловч дорвитой өөрчлөлт гарахгүй гэж  шинжээчид үзжээ.

СОНГУУЛИЙН ҮЕЭР ЮУ БОЛСОН БЭ?

Санал асуулгын дүнг үл харгалзан сонгогчид  эрх баригч намын байр суурийг бэхжүүлэхийн оронд сөрөг хүчний намыг одоогийн засгийн газрын эсрэг  үүрэг гүйцэтгэхийг илүүд үзэж байна.

Ардчилсан нам (DP)  174, Ардын хүчний нам (PPP) 109, Хууль зүйн сайд асан Чо Кук тэргүүтэй Солонгосыг сэргээн босгох нам (RBK) 12 суудал авчээ.

Тодруулбал, Ардчилсан нам  161 дүүрэгт ялалт байгуулж, дагуул нам болох Ардчилсан эвслээр дамжуулан 13 суудал нэмж авсан байна. Мөн пропорциональ  46 суудлын төлөө улс орон даяарх иргэдийн саналаар эрх баригч болон сөрөг хүчин өрсөлдсөн. Ардын хүчний нам  90 тойрогт ялж, пропорциональ сонгуулийн 19 суудал авсан бол  Солонгосын сэргээн босгох нам  12 суудал авч, дүүргийн албан тушаалд нэр дэвшээгүй юм.
Энэ удаагийн сонгуульд үнийн өсөлт, эдийн засаг, нэр дэвшигчдийн маргаан зэрэг уламжлалт чухал асуудлаас эхлээд шинээр гарч ирж буй асуудлууд хөндөгдсөн. Тэр дундаа Юны засгийн газар анагаахын сургуулийн квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөө  зэрэг асуудлыг хөндсөн байна. Эрх баригч намын хувьд таагүй үр дүн гарсан нь  хүнсний ногооны үнэ өссөн болон засаг захиргаа  халамжийн тал дээр дутагдалтай гэж үзэж буй сөрөг хүчний шүүмжлэл сонгогчдын сэтгэхүйд ихээхэн нөлөөлсөнтэй холбоотой юм.

Өмнөд Солонгосын эрх баригч засаг захиргаа эдийн засгаа тогтворжуулах оролдлого муудсан болон анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байсан эмч нартай сөргөлдөөн үүсгэснээс болж  энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин яллаа.

СОНГУУЛИЙН ДҮН ЮН СОК ЁОЛД ЯАГААД ХАМААТАЙ ВЭ?

Сөрөг хүчний гол нам ялалт байгуулснаар ерөнхийлөгч Юн болон хууль тогтоох байгууллага хоорондын хурцадмал харилцааг үргэлжлэхийг харуулж байна. Ерөнхийлөгч Юн тангараг өргөснөөс хойш сөрөг хүчний хяналтанд байдаг Үндэсний ассамблейн  эсэргүүцэлтэй байнга тулгарсаар ирсэн. Юн Сок Ёолын /2024 оны нэгдүгээр сарын байдлаар/ парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн дөнгөж 29.2 хувь нь батлагдсан.

Энэ нь өмнөх Засгийн газрын үед ерөнхийлөгч нар дунджаар 61.4 хувийн санал авч байсантай харьцуулахад хамаагүй бага тоо юм.

Ерөнхийлөгч Юн 2024 оны эхэн үеэс эхлэн хотын захиргааны олон удаагийн хурлаар орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, ногоон бүсийн хязгаарлалтыг зөөлрүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг багтаасан ирээдүйн дотоод бодлогоо тодорхойлоод байгаа. Хэдийгээр эдгээр санаачилгууд нь түүний дотоодын нэр хүндийг түр зуур өсгөсөн ч сонгуулийн үеэр таамагласнаас ч муу байв. Юн Сок Ёолын санаачлагууд үр дүн муу байгаа  нь сөрөг хүчнээм Ардчилсан намын бодлогыг няцаах  хүчин чармайлтыг улам нэмэгдүүлсэн байна.

Одоо Ардчилсан намынхан ерөнхийлөгчийн  гэр бүлийнхэнтэй холбоотой болон түүний засаг захиргаанд байгаа асуудлууд, маргаантай нэр дэвшүүлэх асуудлыг ашиглан чуулганд тусгай шалгалт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр Юн Сок Ёолын  нэр хүндийг сулруулахын тулд сөрөг хүчнийхэн  улс төрийн маневраа нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй.

СОНГУУЛИЙН ҮР ДҮН ГАДААД БОДЛОГОД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Тийм ч их биш. Юны гадаад бодлого популизм дээр суурилдаггүй учраас Өмнөд Солонгосын гадаад бодлого одоо ямар байгаа хэвээрээ байх магадлалтай. Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш Юн өмнөх засгийн газрын гадаад бодлогыг өөрчлөхөд саад гараагүй  юм. Юн Сок Ёол АНУ-Өмнөд Солонгосын эвслийг бэхжүүлж, Хойд Солонгосын өдөөн хатгалгад хатуу байр суурьтай байх тухай сонгуулийн кампанит ажлынхаа амлалтыг дагасан.

Өмнөд Солонгос, АНУ бүс нутгийн стратегидаа нягт уялдаатай байгааг харуулсан. Хамгийн гол нь Юн эх орондоо улс төрийн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байсан ч Өмнөд Солонгос Японтой хурцадмал харилцаагаа сайжруулахыг хичээсэн.

Сөрөг хүчин Юны гадаад бодлогыг бодитой бус гэж шүүмжилсэн ба шүүмжлэлээ улам нэмэгдүүлэх магадлалтай байна. Ардчилсан намын дарга Ли Жэ Мён  сонгуулийн кампанит ажлын үеэр Тайваний хоолой болон Украины асуудалд төвийг сахихыг уриалж байсан. Ардчилсан намын  байр суурь нь Украинд дэмжлэг үзүүлэх, Ардчиллын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, үнэ цэнэд суурилсан дипломат ёсыг дэмжих замаар  Өмнөд Солонгосын дэлхийн нэр хүндийг нэмэгдүүлэхийг зорьсон Юны төлөвлөгөөнөөс эрс зөрчилддөг. Шинэ Үндэсний Ассемблейтэй болсноор энэхүү стратегийн талцал улам гүнзгийрэх төлөвтэй байна.

ҮР ДАГАВАР

Анхан шатны санал асуулгаар үндсэн сөрөг хүчин Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, бараг хэт олонхи /200 суудал/ авна гэсэн таамаг биелсэн. Улмаар Юны бүрэн эрхийн сүүлийн гурван жилийн хугацаанд сөрөг хүчнийхэн түүний нэр хүндийг унагаах зүйлс хийж магадгүй   юм. Ардчилсан нам энэ сонгуулиар том ялалт байгуулсан ч хүссэн тавны гурав /180 суудал/ эсвэл супер мажоритар /200+ суудал/ гэсэн зорилгодоо хүрч чадсангүй.

Ингэснээр авч чадаагүй суудлаа авах  гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой.

Энэ сонгуулийн үр дүнд Чо Кукийн задарсан нам болох “RKP” чухал хөшүүрэг болсон. Хэрэв АН тавны гурвын (180 суудал) олонхийн санал авах шаардлагатай хууль тогтоох үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа бол түүний намын 12 суудал одоо чухал үүрэг гүйцэтгэх юм. Гэсэн хэдий ч охиноо коллежид элсүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн Чо Кукийг буруутгасан Өмнөд Солонгосын дээд шүүхийн шийдвэрийн үр дүнгээс хамаарч Ардчилсан намын ирээдүй тодорхойлогдоно.Хэрэв Чо-г хууль тогтоогчийн статусаас нь хасах бол түүний намын суудлыг Ардчилсан нам авах гэж оролдоно.  Гэхдээ Чо намаа удирдах боломжтой хэвээр байна.

Эх сурвалж: Center for Strategic & International studies

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-12 202.9.46.181

БНАСАУ,–БНСУ-ын гадаад бодлогод нэг их нөлөөлөхгүй байх даа.,,,,ТЭРТЭЙ ТЭРГҮЙ СОНГУУЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ХОЙДУУДАД ТОДОРХОЙ БАЙСАН БАЙХ ДАА.,,,,Яагаад гэвэл тэд нэг ҮНДЭСТЭН болохоор солонгос иргэд нөгөөгөөсөө нуух зүйл бйдагүй юм . ТҮҮНИЙГ ДЭЭДЧҮҮЛ НЬ ОЙЛГОДОГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж