Тоть шувуунд зориулсан таблет бүтээнэ

Тоть шувуунд зориулсан таблет бүтээнэ

Тоть шувуунд зориулсан таблет бүтээнэ

Тоть шувуу тун ухаалаг, заримдаа бага насны хүүхдийн хэмжээнд асуудал шийдвэрлэх чадвартай байдаг. Бяцхан хүүхдүүд гар утас, таблет ашигладгийн нэгэн адил тоть ч бас технологи ашиглаж чадна гэсэн онолыг эрдэмтэд дэвшүүлжээ. Эрдэмтэд 20 тоть шувууг судалгаанд оролцуулж, таблет дээр энгийн тоглоом тоглуулсан байна.

Шувууд уг тоглоомыг тоглох боломжтой гэдэг нь харагдсан боловч анатомийн хувьд дэлгэцтэй харилцахад хүндрэлтэй байжээ. Тиймээс тотинд  ээлтэй таблет зохион бүтээх санаа эрдэмтдэд төрсөн байна.

"Амьтны хүрээлэн болон гэрт байдаг тэжээвэр амьтад өдөр бүр технологитой харьцаж байдаг. Тэд бидний ашиглаж буй дэлгэцийг хардаг. Гэхдээ технологи амьтдад хэрхэн нөлөөлж болох талаар маш бага судалгаа хийгдсэн байдаг" гэж Бостон дахь "Northeastern" их сургуулийн профессор Клейнбергер хэлжээ. Судалгаанд хамрагдсан тотинуудыг гурван сарын турш өдөрт 30 минутаас илүүгүй хугацаанд мэдрэгчтэй дэлгэцтэй харьцуулжээ. Хоёр шувуу таблетыг сонирхохоо больсон бол нэг шувуунд стресс, түгшүүрийн шинж тэмдэг илэрсэн. Үлдсэн 17 шувуу нь судалгааг амжилттай дуусгасан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

name 2024-04-12 185.220.100.253

gl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж