Прогноз: XII тойрогт Ч.Өнөрбаяр, Н.Батсүмбэрэл нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: XII тойрогт Ч.Өнөрбаяр, Н.Батсүмбэрэл нарын нэрс яригдаж байна

Прогноз: XII тойрогт Ч.Өнөрбаяр, Н.Батсүмбэрэл нарын нэрс яригдаж байна

УИХ-ын 2024 оны сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгтгэж, нэг тойрог болгож, 6 мандаттай болгож буй. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэг 3, Чингэлтэй дүүрэг гурван мандаттай байсан бөгөөд тус тусдаа нэг тойрог байсан юм. Харин энэ удаад энэ хоёр тойргийг нэгтгэж байгаа ч мандатын тоон нь нэмээгүй.

XII тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг-6 мандат

МАН: Н.УЧРАЛ, О.НОМИНЧИМЭГ ЗЭРЭГ ШИНЭ НЭР ДЭВШИГЧДИЙГ СОЙНО

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сүхбаатар дүүрэгт Д.Цогтбаатар, Ц.Мөн-Оргил, Ц.Мөнхцэцэг нар нэр дэвшиж, ялалт байгуулсан. Элитүүдийн тойрог гэгддэг Сүхбаатар дүүрэг энэ жил МАН-ын даргаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал сонгодсон. Сонгинохайрхан дүүргээ орхиж, Сүхбаатар дүүргийн МАН-ыг удирдахаар ирсэн Н.Учрал XII тойргоо удирдаж орохоор бэлтгэж буй.  32, 33-аараа хуваагдсан МАН-ын үед Сүхбаатар дүүрэг 32-ын тал байсан бөгөөд  2020 оны сонгуульд ялсан ч орон нутгийн сонгуульд ялагдаж, одоо Сүхбаатар дүүргийг АН удирдаж буй. Тиймээс намаараа УИХ, орон нутгийн сонгуульд ялахын тулд Н.Учралыг Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар томилж, итгэл хүлээлгэж байгаа нь улс төрийн хувьд шинэ үеийн сэлгээ ч гэж харж болно. Тиймээс ч тус тойрогт ялалт байгуулсан гурван гишүүнээс энэ удаагийн сонгуульд Д.Цогтбаатар дахин нэр дэвшихээр бэлтгэж буй. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувьд намын жагсаалтад орох битүүхэн бодол тээж яваа гэх яриа бий. Мөн түүнийг улс төрийн карьертаа цэг тавьж, олон улсын байгууллагад ажиллах зам мөрөө хэдийнэ тэгшилж, тохироогоо хийсэн гэх яриа ч бий. Тиймээс энэ удаад Сүхбаатар дүүрэгт Ц.Мөнх-Оргил нэр дэвшихгүй гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мөн сонгууль өнжиж, намын ажилдаа идэвхийлэхээр тохирсон гэх мэдээлэл бий. Сүхбаатарын МАН-ын шинэ дарга багаа бүрдүүлж, XII тойрогт шинэ нэр дэвшигчид сойж буй.

Тухайлбал, Н.Учрал  "Jet sharing Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашнямыг зүтгүүлж буй. Г.Дашням нь “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү бөгөөд  Жи Мобайл компаниа удирддаг.

“Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг Хэнтий аймгийн гаралтай гэдгийг олон нийт сайн мэдэх биз ээ. Харин эмэгтэйчүүдийн квотоор Хотын даргын орлогч О.Номинчимэгийн нэр яригдаж буй. О.Номинчимэгийн хувьд өндөр боловсролтой,  УИХ-ын Тамгын газрын дарга, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан, МАН-ын боловсролтой эмэгтэйчүүдийн нэг гэж тодорхойлж буй.

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар нэр дэвшиж, сонгогдсон. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хувьд нүүрсний хулгайн асуудалтай холбогдож, гишүүнээсээ чөлөөлөгдөж, шүүхээс ял сонсоод байгаа бол Ж.Сүхбаатарын хувьд мөн ногоон автобусны хэргээр сайдаасаа огцорч, яллагдагчаар татагдаад буй. Тиймээс тэдний хувьд сонгууль, улс төрийн карьер нь дуусч буй гэхэд хол зөрөхгүй болов уу. Харин Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэгийн хувьд энэ удаад тойрогтоо нэр дэвшинэ.

Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нэр дэвшихээр бэлтгэгдэж байгаа. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийн Засаг даргаар ажилласан, Чингэлтэй дүүргийн МАН-ын даргаар сонгогдсон байдаг.

Тиймээс ч түүнийг МАН энэ удаад нэр дэвшүүлнэ гэж буй.

АН:  Б.ХУРЦ, Б.ЛАКШМИ НАРЫГ ДЭВШҮҮЛНЭ

2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас С.Эрдэнэболд, Р.Амаржаргал нар нэр дэвшиж байсан. Сүхбаатар дүүрэгт УИХ-ын сонгуульд МАН ялж, орон нутгийн сонгуульд АН ялсан учраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН тус дүүргийн удирдсан юм. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас хүч хаяж, нэр дэвшигчдээ тодруулж буй гэх.

Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарын нэрс яригдаж буй.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх Б.Хурцын хувьд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн бөгөөд сүүлийн хэдэн жил намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй. Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаярын хувьд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа “эвлэрэлд” их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд ганцхан дүүрэгт АН ялсан бөгөөд тус дүүргийг Х.Болормаа удирдсан. Тиймээс ч түүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсан горилж буй.

Чингэлтэй дүүрэгт 2020 оны УИХ-ын сонгуульд Ц.Баатархүү, Р.Булгамаа, Г.Уянга нар нэр дэвшиж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ц.Баатархүү мөн даагаа нэхэхээр бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Түүнтэй хамт Эдийн засагч Б.Лакшми эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Мөн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлан нар горилж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Барт 2024-04-12 75.190.35.176

Энэ удаагийн сонгуульд Үндэсний эвслийг дэмжинэ. Маш зөв бүрэлдэхүүнтэй явж харагдсан Хуучин улс төрчид туршлагатай Бас Шинжлэх ухааны докторууд мэдлэгтэй боловсролтой хаа ч яваад орсон нүүр бардам хэл устай Эдийн засагчид эх орны хөгжлийн гарц хаана байгааг хэлж чаддаг Газар тариалангийн болон ХАА салбарын хүмүүс Хөрөнгө оруулалтыг хийж чаддаг бизнесмен хүмүүс байсан шүү Тиймээс Үндэсний эвсэлийг дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-04-12 192.82.94.4

Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар намынхаа Удирдах зөвлөлийн гишүүүн гэдгээрээ жагсаалтын дээгүүр орох юм гэсэн.

Avatar

19 хороо 2024-04-12 202.126.90.139

Булгама , Гарьдхүү Баярсайхан нарыг дэвшүүлээ, бусад дэмжлэг авахгүй шүү

Avatar

я 2024-04-12 103.143.40.144

ЧИНГЭЛТЭЙД БАЙГАА ТЭР ЗАСАГ ДАРГА ГЭХ БАТСҮМБЭРЭЛ НВ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ АЮУРСАЙХАН НОГООГ АВТУУЗНЫ ХУЛГАЙЧ СҮХБААТАР НАРЫН ГАР ХӨЛ НЬ БОЛЖ ИРСЭН ЭНЭ 2-ЫН ТОМИЛГООГГОР ТАВИГДСАН НӨХӨР ШҮҮ. ХОТЫН АМЬДРАОЛ ОГТ МЭДЭХГҮЙ ХӨДӨӨНИЙ БАЦААН ХОТЫН ДҮҮРЭГ УДИРДАНА ГЭЖ ХОЛИО БАНТАНГ НЬ ХУТГАСАН ДАА

Avatar

Сүрэнхорлоо 2024-04-12 139.5.219.85

Чингэлтэй дүүрэг бол эрчимтэй хөгжиж байгаа дүүрэг гэж боддог. Хүмүүсийн яриагаар гаднаа нам гүм ч дотроо бол хулгайч нартайгаа алалцдаг, тэмцдэг дүүрэг гэж сонсоод бахархсан

Avatar

irgen 2024-04-12 122.201.31.27

hun oldhgui bnaa da,hetsuuhen l toirog bna. songyyli dahiylj zavaaraad yahav,man heded l ugdug bh da arai deer yum y

Avatar

Нэргүй 2024-04-12 202.126.90.164

Ха ха дур эзнээ голохгүй гэж. Юу хийсэн гэж зүгээр л цайрсан өлөнгүүд бус уу

Avatar

Нэргүй 2024-04-12 122.201.31.104

Хурц,Өнөрбаяр мэтийн нийгмийн хог шааруудыг шууд хөөх хэрэгтэй.

Avatar

Монгол хүн 2024-04-12 202.126.91.217

Элбэгдоржийн 2 р яргачин / Зандалчин, хулгайч / Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж АН- н хойдохыг тэнд нь уншаад дуусгах нь ашгүй дээ.

Avatar

Зочин 2024-04-12 202.70.34.70

Ж.Алдаржавхлан, Ж.Баяржавхлан ч гэх шиг. Ах дүүгээр 2 том намыг хуваагаад зайдагнах, ийм хүмүүст ямар ч намын үзэл санаа, итгэл үнэмшил байхгүй. зөвхөн амбийц, улс төрийн хожоо хийж баяжах л санаа байдаг. Тод жишээ ах дүү 3 Долгорсүрэн зааны хөвгүүд, 3 өөр намыг төлөөлдөгтэй адил

Avatar

Нэргүй 2024-04-12 202.9.40.98

Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлдэг Б.Хурц яаж нэрээ дэвшүүлж чадаж байнаа. Тийм ёс суртахууны эрх энэ хүнд байхгүй. Луйварчдаар дүүрсэн АН-ыг намынх нь гишгүүд л сонгож магадгүй. шударга иргэд бол сонгохгүй.АН-ынхан гэж туйлширсан хүмүүс байдаг бололтой. Гэмт хэрэг хийсэн намын гишүүнээ "зөв юм хийсэн байна, хэлмэгдлээ" гээд тас өмөөрөөд байдаг юм байна лээ. УИХ-ын гишүүн болох гэж л нэг нам болж жүжиглэж байгаа болохоос дотроо эв нэгдэлгүй нам яаж улсыыг авч явах билээ

Avatar

Ванга 2024-04-12 66.181.160.117

СБ дүүрэгт МАН сураггүй болжээ хөөрхий

Avatar

Нэргүй 2024-04-12 124.158.108.210

НОСТРАДАМУС: Танай хулгайч АН сураггүй болж тарвага чинь гошного болно.

Avatar

Зочин 2024-04-12 66.181.186.63

Хэзээ ч Ардчилсан намыг сонгохгүй гүйцээ

Avatar

xx 2024-04-12 103.143.40.144

ene dvvregt MAH bol ter chigtee hulgaich naraar dvvrsen gzar bolson baigaa shu , Ayursaixan Cvxbaatar metiin

Avatar

Зочин 2024-04-12 192.82.92.42

Боловсон хучингуй намууд!!!

Avatar

ЧД Батхүү 2024-04-12 202.9.46.201

Баатархүү, Булгамаа 2 т 2020 онд саналаа өгсөн, дахиад дэвшвэл дэмжинээ. Сэтгэл, зүтгэл сайтай, ард иргэдийн амьдрал мэддэг залуус гэж боддог

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.160.100

Баатархүү , Булгамаа , Уянга , Лагшми , Алдаржавхлан , Мөнхжаргал , Болормаа нарыг аль ч нам гэхгүй АРД ТҮМЭН – СОНГОГЧИД 100 % ДЭМЖИНЭ ЭЭ …

Avatar

Иргэн 2024-04-12 139.5.216.11

Энд Бадарсан байхгүй бна.

Avatar

Нэргүй 2024-04-12 202.55.191.194

ээ хайрхаан бүү үзэгд

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-12 202.9.46.181

СҮХБААТАР ДҮҮРЭГТ ,засаг дарга ,БОЛОРМААГААС,,, ӨӨР ХҮНИЙГ ОЛЖ ХАРСАНГҮЙ ДЭЭ.,,,,МЕРИЙД ЗАЧИМААР ДООРООС НЬ ДЭЭШЭЭ МАЦАЖ БАЙГАА ЦӨӨН ТООНЫ ЭМЭГТЭЙ ЗАСАГ ДАРГА ГЭЖ ОЙЛГОЖ ИРСЭНЭЭ НУУХГҮЙ ,,,,,,,,,.МИНИЙ МЭДЭХ ОЛОН ЖИЛ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗОВЛОН ЖАРГАЛЫГ АНХЛАН ШАТНААС МЭДЭРЧ ИРСЭНИЙГ МЭДЭХ ЮМ ,,,,ТЭГЭЭД Ч СБД -т амьдар ирсэнийг миний хувьд мэдэх юм ….. БУСАД НЬ ХӨРӨНГӨ, МӨНГӨТЭЙ ,,БАС ГАДААД ДОТООДООС ,ДЭМЖИГЧИДТЭЙ БИДЭНДЭЭ ШАВАР БУРХАН БАЙСАН БОЛОХООР СОНГОГЧИД ИТГЭХГҮЙ БАЙХ ДАА.,,,

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.178.68

МАНгасууд сонгууль дөхөөд бараг таныг саран дээр аваачин гэхэн холгүй амлалт өгж байна урьдын амлалт будаа

Avatar

Нэргүй 2024-04-12 202.126.91.159

ЖДҮДС-ААС хулгай хийсэн Н.Учрал аа зайлаарай ллараа

Avatar

уншигч 2024-04-12 66.181.169.116

одоо нэр мэрээ яриад эхэлсэн бололтой. энэ улстөрч нэртэй юмнуудаас авах юм түй ч байхгүй. ганц амьдрахдаа ингэж худлаа ярьж хулгай хийж хүн хорлоод яана даа хөөрхийс ядарсан ч амьтад бол доо одоо бүүр балиар юмнуудыг харахаас дургүй хүрдэг болло хортой хүнс хортой утаагаар утагдсаар залхаж бөнйа

Avatar

Нэргүй 2024-04-12 103.212.116.253

Намын нэр барьсан авилгалч хулгайч Алдаржавлан Баяржавхлан нарыг сонгож болохгүй шүү үл бүтэх хүмүүс шүү

Avatar

шагаа 2024-04-12 139.5.219.186

шаравнямбуу л сонгоно шүү

Avatar

Энхбаатар 2024-04-12 139.5.219.186

Шаравнямбуу гэдэг хүн нэг ангид сурч байсан хүн н муулаад бх шиг бн. Монголчууд Атаач шүү ккк

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.190.129

учрал гээч хүрэлсүхийн салтааны үс дэвших юм биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж