Олон нийтийн цахим хуудаст өчигдөр /2024.04.10/ эмэгтэй хүүхдүүд нэгнээ зодсон хэргийн талаар мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15-17 насны гурван эмэгтэй хүүхэд, 15 настай охиныг бүлэглэн дээрэлхсэн хэрэг гарсан. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид шалгалт хийн хохирогчийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Хохирогч охин эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан, биед нь ноцтой гэмтэл учраагүй.
Биед нь ноцтой гэмтэл учраагүй болохоор асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Харин гэмт хэрэг үйлдсэн 15-17 насны гурван эмэгтэй хүүхдийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ямар шалтгаанаар дээрэлхсэн эсэх нь тодорхойгүй байгаа гэж мэдээллээ.
Зөвлөмж:
Хүүхдүүд нэг, нэгнийгээ шоглох, зодолдох бие махбодод нь халдах асуудлыг байх зүйл, энэ нь тухайн хүүхэд бие, биетэйгээ харьцаж сурах, биеэ хамгаалж сурч байна гэсэн байдлаар томчууд ханддаг. Эсрэгээрээ үүний хор уршиг нь тухайн хүүхэд сэтгэлзүйн дарамтад орох, цаашлаад бие махбод, амь насаараа хохирох эрсдлийг дагуулдаг.
Үе тэнгийн дээрэлхэлтийн цаад хор уршиг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болж хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Маш их хор хөнөөлтэй асуудал учир байх л зүйл гэсэн байдлаар хандаж огт болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй
Б.Эрдэнэзаяа