Байр суурь: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил 10 жил саатсан

Байр суурь: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил 10 жил саатсан

Байр суурь: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил 10 жил саатсан

Байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр /2024.04.11/ боллоо. Энэ зөвлөгөөнөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр дундаа хил орчмын аялал жуулчлалыг өргөжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд олон байгаа талаар салбарын хүмүүс санал солилцов. Бид энэ хүрээнд холбогдох хүмүүсийн байр суурийг тодрууллаа.

ЖУУЛЧДЫГ ТАТАХАД БОДЛОГЫН ЗОХИЦУУЛАЛТУУД ДУТАЖ БАЙНА

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд энэ жилийн эхний арга хэмжээг Өмнөд Солонгос улсад зохион байгуулсан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард "Go Mongolia" арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ирэх саруудад Япон улсад мөн энэ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн баримт бичгийн хүрээнд тодорхой хэсгүүдэд "Go Mongolia" сурталчилгааны ажлуудыг хийнэ.

Ирэх тавдугаар сард дэлхийн олон дагагчтай нөлөөлөгч нарыг мөн Монголд аялуулах хөтөлбөрийг зохион байгуулна.

2023 оны нэгдүгээр сарыг 2024 нэгдүгээр сартай харьцуулахад жуулчдын тоо өссөн. Тухайлбал, өнгөрсөн жилийн тухайн сарын байдлаар 19 мянган жуулчин ирсэн бол энэ жил 30 мянга болж өссөн. Энэ бол ахиц. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна гэж хэлж болно. Жуулчдыг татахын тулд хүлээн авахаас эхлээд дамжин өнгөрөх зэрэг бүх цэгүүдэд анхаарах шаардлагатай болдог. Одоо тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол нисэх онгоцны буудал. Монгол Улс ниctх онгоцны ганцхан буудалтай.

Нисэх буудлыг боломжоор нэмэх, үйлчилгээний менежментийг сайжруулж байж, жуулчдын тоог нэмэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

Нөгөө талдаа Улаанбаатар хотод зочид буудал, үйлчилгээний 4000 ор байгаа нь асуудал. 10 мянга ор болгож байж Улаанбаатараа дамжин өнгөрөх жуулчдын тоог нэг сая болгоно. Мөн Монголд аялал жуулчлалын бүс байгуулах ёстой. Тайландын Пукет арал дээр хүссэн хүсээгүй жуулчид олноор очиж байна. Тийм л бүстэй болох нь зөв.

ХЯТАД УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖ БҮРДСЭН

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.БАТЧИМЭГ:

-Энэ жил орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хил орчмын, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд фокуслаж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятад улсаас 10 хоног визгүй зорчих төлөвлөгөөт аяллууудыг хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил салбарын хүрээнд яригдаж шийдэгдэж чадахгүй байсан. Харин энэ сарын 3-ны өдөр Засгийн газар баталж чадсан нь амжилттай хэрэгжих алхмыг нээж чадлаа гэж харж байна.

Гэхдээ асуудал бий. Маршрутаас эхлээд анхаарах зүйл их байгаа учир батлуулахаас эхлээд анхаарах зүйлс байна.

Орон нутаг, хил дамнасан аялал жуулчлалын бүсийн маршрут гаргахдаа эхлээд санал авч, дараагаар нь батлуулж үе шаттайгаар ажлуудыг хийнэ.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУРААМЖИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ШУУД ХУРААДАГ

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.ГАНЗОРИГ:

-Байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэхэд өнгөрсөн жилээс хураамж авдаг болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдээс багагүй санал гомдол мөн ирсэн. Тэр тусмаа Богдын тодорхой амуудад амьдарч байгаа иргэдийн асуудлыг хөндсөн. Иргэдээс ирж байгаа хүсэлтийг харгалзаж хураамжтай холбоотой А71 дүгээр дугаартай тушаал шийдвэрт тодорхой өөрчлөлт хийхээр ярьж байна.

Мөн хураамжийг цахимжуулах ажлууд хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл Горхи Тэрэлжийн постоор гарахад автоматаар хураамжийг авч байна. Хураамжийн мөнгө улсын төсөвт ордог.

Тус мөнгөний давуулсан орлогоос шалтгаалж тусгай хамгаалалтын захиргаанаас захиран зарцуулж шаардлагатай ажлуудыг тухайн байгаль орчны газарт хийдэг байгаа.

Б.НАРАНТУЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-11 139.5.219.199

Цыган, хазар мэтийн бусдаар тэжээлгэж амьдардаг улсуудыг монголд жуулчлуулж болохгүй шүү. Бид өөрсдийгөө яая гэж байж бусдыг тэжээнэ гэвэл барахгүй. Тэд чинь эмнэлэг, вокзал, орон сууцны подьезд дотор ор засаад тухалчихна шүү дээ.

Avatar

Зочин 2024-04-11 66.181.189.20

Зуу зуун саяараа хужа нар монголоор зугаалах болждээ. Мянга мянган хужагийн э****з хүүхдүүд төрж сая саяараа үржих байхдаа. Цэвэр монгол цус хэдэн халтар төгрөгөөр устаж алга болохнээ. Цэдэнбал дарга минь хурдан дахин төрж монгол улсаа авраачээ. Шуналын бузар хулгайч нар монголыг зарж идэж дууслаа.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.180.174

Цэдэнбал ахин төрөхийг горьдоод нэмэргүй, харин чи буш уухан чадхийвэл Монгол цэвэршинээ !

Avatar

Нэргүй 2024-04-11 203.98.76.4

Реалистик утгаар Аялал Жуулчлалаар олох орлого Улсын төсвийн маш өчүүхэн хувийг эзэлдэг тул Аялал жуулчлал нэх голлох салбар бишэээ….

Avatar

Зочин 2024-04-11 76.220.74.140

Яг үнэндээ бол энэ хэдэн жуулчны компаниуд л Монголын аялал жуулчлалыг хөгжүүлж гаднаас ирж байгаа жуулчдыг татаж байна. Төрөөс ядаж жуулчид явдаг чиглэлийн дагуу модон жорлон ч барьсангүй. Бодитой ажил хийхгүй бол мянга лоозон тавиад жуулчид ирэхгүй л болов уу

Avatar

Нэргүй 2024-04-11 103.57.94.238

Жуулчид татах нэрээр бидний мөнгийг идэж дууслаа. Жуулчлалын дэд бүтцээ сайн хөгжүүлвэл өөрсдөө л ирнэ. муу бол яаж ч уриад ирэхгүй.

Avatar

зочин 2024-04-11 103.57.95.128

Энэ саад галзуу аялал жуулчлал хөгжүүлээд байдаг цоо эрүүл хүн гэхэд хэцүү гажигтай

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.46.138

Энэ сайд нөхөр ямар ч чадваргүй хүн. Ядаж л энэ чиглэлээр хэдэн жил ажилласан бол салбарын сайн мууг мэдэхтэйгээ болно. Өөр мэргэжлийн хүн сайд болоод ярихаас цаашгүй. Бурж л бай.

Avatar

Гарам 2024-04-11 66.181.176.228

энэ сайд эр өөрийнхөө ажлаа өөрөө муу хийлээ гэж хэлээд байхад л байлгаад л байхымаа, далимд нь нам нь 10 жил муу байлаа гэдгийг батлаад хэлээд байна хөө

Avatar

Энх 2024-04-11 202.70.34.70

Эхний ээлжинд аялал жуулчлалын дэд бүтэц болох боловсон ОО, явуулын босоо дууш, боловсон хоолны газар /нөгөө бууз, хуушуур биш шүү. Ядаж Милая, Лотте маягийн хөнгөн зууш, шөл, тахианы махаар хийсэн бургер, пицца г/м/, кофе, кафе зэргийг УБ-аас гараад ядаж 50 км тутамд барьчих. Тэгээд жуулчнаа авах асуудлаа ярь. Худлаа Пороро царайлаад яриад байх юм. Мэдрэмжтэй бай, том том хөхтэй хүүхнүүдийн дунд маасайгаад зогсоод зураг авахуулах чинь аялал жуулчлалын сурталчилгаа лав л биш шүү сайд аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж