Байр суурь: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил 10 жил саатсан

Хуучирсан мэдээ: 2024.04.11-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил 10 жил саатсан

Байр суурь: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил 10 жил саатсан

Байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр /2024.04.11/ боллоо. Энэ зөвлөгөөнөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр дундаа хил орчмын аялал жуулчлалыг өргөжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд олон байгаа талаар салбарын хүмүүс санал солилцов. Бид энэ хүрээнд холбогдох хүмүүсийн байр суурийг тодрууллаа.

ЖУУЛЧДЫГ ТАТАХАД БОДЛОГЫН ЗОХИЦУУЛАЛТУУД ДУТАЖ БАЙНА

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд энэ жилийн эхний арга хэмжээг Өмнөд Солонгос улсад зохион байгуулсан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард "Go Mongolia" арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ирэх саруудад Япон улсад мөн энэ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн баримт бичгийн хүрээнд тодорхой хэсгүүдэд "Go Mongolia" сурталчилгааны ажлуудыг хийнэ.

Ирэх тавдугаар сард дэлхийн олон дагагчтай нөлөөлөгч нарыг мөн Монголд аялуулах хөтөлбөрийг зохион байгуулна.

2023 оны нэгдүгээр сарыг 2024 нэгдүгээр сартай харьцуулахад жуулчдын тоо өссөн. Тухайлбал, өнгөрсөн жилийн тухайн сарын байдлаар 19 мянган жуулчин ирсэн бол энэ жил 30 мянга болж өссөн. Энэ бол ахиц. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна гэж хэлж болно. Жуулчдыг татахын тулд хүлээн авахаас эхлээд дамжин өнгөрөх зэрэг бүх цэгүүдэд анхаарах шаардлагатай болдог. Одоо тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол нисэх онгоцны буудал. Монгол Улс ниctх онгоцны ганцхан буудалтай.

Нисэх буудлыг боломжоор нэмэх, үйлчилгээний менежментийг сайжруулж байж, жуулчдын тоог нэмэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

Нөгөө талдаа Улаанбаатар хотод зочид буудал, үйлчилгээний 4000 ор байгаа нь асуудал. 10 мянга ор болгож байж Улаанбаатараа дамжин өнгөрөх жуулчдын тоог нэг сая болгоно. Мөн Монголд аялал жуулчлалын бүс байгуулах ёстой. Тайландын Пукет арал дээр хүссэн хүсээгүй жуулчид олноор очиж байна. Тийм л бүстэй болох нь зөв.

ХЯТАД УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖ БҮРДСЭН

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.БАТЧИМЭГ:

-Энэ жил орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хил орчмын, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд фокуслаж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятад улсаас 10 хоног визгүй зорчих төлөвлөгөөт аяллууудыг хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил салбарын хүрээнд яригдаж шийдэгдэж чадахгүй байсан. Харин энэ сарын 3-ны өдөр Засгийн газар баталж чадсан нь амжилттай хэрэгжих алхмыг нээж чадлаа гэж харж байна.

Гэхдээ асуудал бий. Маршрутаас эхлээд анхаарах зүйл их байгаа учир батлуулахаас эхлээд анхаарах зүйлс байна.

Орон нутаг, хил дамнасан аялал жуулчлалын бүсийн маршрут гаргахдаа эхлээд санал авч, дараагаар нь батлуулж үе шаттайгаар ажлуудыг хийнэ.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУРААМЖИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ШУУД ХУРААДАГ

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.ГАНЗОРИГ:

-Байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэхэд өнгөрсөн жилээс хураамж авдаг болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдээс багагүй санал гомдол мөн ирсэн. Тэр тусмаа Богдын тодорхой амуудад амьдарч байгаа иргэдийн асуудлыг хөндсөн. Иргэдээс ирж байгаа хүсэлтийг харгалзаж хураамжтай холбоотой А71 дүгээр дугаартай тушаал шийдвэрт тодорхой өөрчлөлт хийхээр ярьж байна.

Мөн хураамжийг цахимжуулах ажлууд хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл Горхи Тэрэлжийн постоор гарахад автоматаар хураамжийг авч байна. Хураамжийн мөнгө улсын төсөвт ордог.

Тус мөнгөний давуулсан орлогоос шалтгаалж тусгай хамгаалалтын захиргаанаас захиран зарцуулж шаардлагатай ажлуудыг тухайн байгаль орчны газарт хийдэг байгаа.

Б.НАРАНТУЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж