Канье Уэст сурагчдын дэргэд ёс бус зүйлс ярьдаг гэв

Канье Уэст сурагчдын дэргэд ёс бус зүйлс ярьдаг гэв

Канье Уэст сурагчдын дэргэд ёс бус зүйлс ярьдаг гэв

Канье Уэстийн хуучин ажилтан түүнийг ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлдэг, өшөө авдаг болон бусад хэргээр шүүхэд ханджээ. Тревор Филлипс хуучин ажил олгогч болох Канье Уэст  реппер болон түүний "Yeezy" компани,  Лос Анжелес хотод байрладаг "K-12" Христийн шашны хувийн сургуулийн Донда Академийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.  Филлипс  нэхэмжлэлдээ Уэст "хар арьст ажилтнуудтай цагаан ажилчдаас хамаагүй муухай харьцдаг" гэж мэдэгдэн, ялгаварлан гадуурхалтыг "өндөр түвшинд үзүүлдэг" гэв.

"Хичээл орж байхад Канье хар арьст ажилчид руу  хашхирч, зэмлэдэг байсан. Харин  цагаан арьст ажилтнууд руу дуугаа өндөрсгөдөггүй.

Канье өнгөт арьст намайг дарамталж,  бусармаг ханддаг байсан ба үл тоомсорлодог байсан" гэж  нэхэмжлэлдээ тусгажээ. Тревор Филлипс дуучин Уэстэд ажиллаж байх үедээ үргэлж дарамтын доор байдаг байсан. Мөн бусдыг үзэн ядаж, антисемитизм, худал ярьж, ЛГБТQ+ нийгэмлэгийг заналхийлж, тэр ч байтугай нэг удаа бэлгийн харьцаанд өөртэйгөө орох гэж оролдож байсныг нь харсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна.

"Арьсныхаа өнгөнөөс болж аль хэдийн доромжлуулсан Филлипс Каньегийн хэт их үзэн ядалт, хууль зөрчих зааврыг эсэргүүцсэний дараа илүү том дарамтлах бай нь болсон" гэж нэхэмжлэлд дурдсан байна. Филлипс ажил олгогчийнхоо бусармаг  зааврыг хэрэгжүүлээгүйгээс  болж  Канье хайр найргүй хариу үйлдэл үзүүлж, тасралтгүй дарамталж, доромжилж, Филлипсийг оюун санааны хувьд хянаж, устгахыг оролдсон аж.

Мөн Канье  бие махбодын хүчирхийлэл үйлдэнэ гэж Филлипсийг сүрдүүлсэн байна. Нэхэмжлэлийн дагуу,  Филлипс 2022 оны арваннэгдүгээр сард "West’s Yeezy" загварын брэндэд ажилд орсон боловч эцэст нь Каньегийн  талийгаач ээжийнхээ нэрээр нэрлэсэн Донда академид ажиллах болжээ.Филлипс мөн Уэстэд ажиллаж байх хугацаандаа гурван цагийн турш уулзалдсан байна. Уулзалтын үед Канье  Гитлерийн тухай ярьж, "гей хүмүүс жинхэнэ Христэд итгэгчид биш" гэж хэлсэн гэж мэдэгджээ. Филлипс 2023 оны наймдугаар сар хүртэл Дондо академид ажилласан байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.169.116

мэдрэл муутай гаж донтонтой юу яриад байгаа юм балиар хар шар чөтгөрүүд дэлхийг бузарлаж баыйгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж