Парисын олимпод Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа

Парисын олимп-2024

Парисын олимпод Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа

Парисын олимпод Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа
Олимп, паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо өчигдөр/2024.04.10/ хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.


МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС
“Парис 2024” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпийн хорооны хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.
"MONGOLIA HOUSE" ТӨСӨЛ
“Парис 2024” олимпийн наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ. Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.
ОЛИМПИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ
Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын олимп, паралимпийг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Энэ удаагийн олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.
Одоогоор олимпийн зургаан спортын төрөлд 10 эрх, паралимпийн гурван төрөлд дөрвөн эрх баталгаажаад буй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Пари 2024-04-11 45.117.35.10

ЯМАРЧ ЗОХИЦООГҮЙ ХҮНД.НҮСЭР ЮМ БЭ

Avatar

Зочин 2024-04-11 106.186.208.29

Манайхан хэзээ юм ойлгож сурна даа. Олимпын нээлт хаалт гэдэг бол албан ёсны ёслолын арга хэмжээ. Хүлээн авалт, шоу цэнгээн биш. Ёслолын арга хэмжээ учир хослолтой орох ёстой л доо. Туг барьж буй эрэгтэй эмэгтэй 2 үндэсний хувцастайгаа байж болох юм. Ёслолын арга хэмжээнд нөгөө л ядуу буурай африк, ази, номхон далайн арлын улс орнууд үндэсний хувцсаа өмссөн харагддаг. Өндөр хөгжилтэй улс орнууд хэзээ ч үндэсний хувцас өмсдөггүй. Япончууд кимонотой жагсаж байгааг харсан уу.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.160.80

харёа2, намбоотор байнаооо

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-11 66.181.177.48

Ер таалагдсангүй. Дэлхийн маш олон улс Монголыг огт мэддэггүй. Монгол гэхээр ганц Чингис хаанаас өөр ямарч ойлголт байдаггүй. Монголчуудыг харанхуй бүдүүлэг, зөвхөн мал малладаг, бүгд эсгий гэр амьдардаг гэж ярьдаг ойлгодог юм билээ. Тэр ойлголтыг нь улам нотлох гэж байгаа юм шиг Олимпод ийм үндэсний хувцас өмсөх ямарч шаардлага байхгуй. Ямар хувцасны шоунд оролцож байгаа биш. Европ загварын хөнгөн цэвэрхэн спортлог хувцастай байх нь зөв байх. Хоцрогдсон сэтгэлгээнээсээ бид хэзээ салах вэ..

Avatar

зочин 2024-04-11 66.181.191.42

Ямар тэнэг нь дээл хантааз гэж сэтгэдэг байнаа? Монголчуудыг одоо болтол дээлнээсээ салаагүй бүдүүлэг нүүдэлчид гэж харагдуулах хорон санаа юу.Эсвэл олимтын хорооны нэгсэтэртэй нөхөр үнэтэй дээл хийлгэжидундаас нь мөнгө цавчиж байгаа даа

Avatar

зочин 2024-04-11 66.181.167.4

Зүгээр л аятайхан хослол өмсчихөнө биз, элдэв янзын чамирхал, хээ хуар хэрэггүй дээ, ямар хувцсаараа уралдах гэж байгаа биш, тэгээд ч энэ чинь монгол гэхээсээ илүү манж, хятад талдаа л харагдаад байна даа хөө

Avatar

Нэргүй 2024-04-11 124.158.109.213

Ymarch huvtcas omssonch yadiin

Avatar

Монгол хүн 2024-04-11 202.9.46.138

Eвропт болж байгаа олимпод тэр зүгийн соёл стилийг харуулсан хувцас зүгээр баймаар юмаа. Монголчууд одоо энгийн үед ч eвроп хувцас өмсдөг 60 70 жилийн өмнөх дээлтэй монгол биш шүү дээ. Оролцож байгаа залуучууд ч юу өмсөх яаж харагдахаа мэддэг болсон үе өөрт нь огт зохидоггүй дээлийг заавал өмс гээд байвал хэцүү л юм байна. Дээл хантааз өмссөнөөр монгол болчихдог юм биш .

Avatar

Ард 2024-04-11 183.177.100.4

Гоё, сайхан харагдах юм үнэндээ огт алга.

Avatar

Нэргүй 2024-04-11 111.65.59.225

Ямар ч ёслолын, шинэлэг юм алга

Avatar

Нэргүй 2024-04-11 210.175.248.179

Хуан Жу Гэгэ юмаа даа

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.161.191

манжийн боол байснаа санагалзжээ
Чингис хаан ийм дээл өмсдөггүй

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.46.29

Наад хантаазан дээрх эрээвэр хураавар бэлгэдэл дүрсийг чинь хэн ч олж харахааргүй юм байна. Энд тэндхийн учир авцалдаагүй цуглуулга. Бэлэг дурсгалын алчуур ч юм шиг.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.180.245

Манайхан хийж байгаа нэгнээ муулахаас өөр ид шидгүй тамын тогооны ард түмэн шүү. Гоё л байна шүү дээ.

Avatar

зочин 2024-04-11 66.181.191.42

Наад хятад стильтэй хантаазаа болиоч ээ,зүгээр л Европ хувцас өмсөөч заавал,заавал олный анхаарал татаж элэг доог болж байхаар

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.180.245

Yum bolgoniig china gehiimaa. Taalagdah yum 1 ch baihgui humuus shuu.

Avatar

Зочин 2024-04-11 139.5.216.210

Өвлийн олимпийн хувцас гэсэн чинь ёстой гайхалтай муухай үзэмжгүй хувцас байсан. Хар бор царайтай хүмүүст ямар өнгө зохих вэ гэдэг талаас нь эхэлж бодолцмоор. Зуны олимпийн дээлний хувьд улирлаа бодолцож байгаа байлгүй дээ. 15 хэмээс илүү дулаан газар дээлэн дээр хантааз өмсвөл хөлс гойжиж халууцаж бөгчимдөх л байх даа.

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.47.60

Нэг л гоё ганган хүмүүс, амжилт гаргаж байгаа юм байхгүй, бүгд шал арчаад ирдэг шүү, ичмээр. Жаахан даруухан байж сурмаар байна, монголчууд.

Avatar

ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦАСЫГ ХИЙЛГЭЖ БАРАХГҮЙ ХЭМЖЭЭНД ХҮРЦЭН ҮҮ 2024-04-11 202.179.26.174

ОЛИМПОД ОРОЛЦОХ НЬ ХЭР ЧУХАЛ ВЭ_ АМЖИЛТ ГАРГАХ НЬ БАС ХЭР ЧУХАЛ ВЭ. АМУИЛТ ГАРГАВАЛ ЭС ГАРГАВАЛ ЮҮ БОЛДОГ ВЭ…. ХУВЦАС ХУНАР ХЭР ЧУХАЛ ВЭ. … САЙХАН ХУВЦАСТАЙ ОРОЛЦОХ НЬ УЛС ОРНЫ НҮҮР ЦАРАЙ БОЛОВ Ч БИД ЕР ӨМССӨН ХУВЦАС ШИГЭЭ ТЙИМ САЙХАН УЛС МӨН ҮҮ. .. ЕР НЬ МОНГОЛД ИРДЭГ ОЛИМП , ОЛИМПИЗМИЙН МӨНГӨ ХӨРӨНГӨ ХААШАА УРСДЫМ БЭ..БИДЭНД ТАЙЛГАНАСАН УДАА БИЙ ЮҮ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж