Парисын олимпод Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2024.04.11-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Парисын олимпод Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа

Парисын олимпод Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа
Олимп, паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо өчигдөр/2024.04.10/ хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.


МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС
“Парис 2024” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпийн хорооны хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.
"MONGOLIA HOUSE" ТӨСӨЛ
“Парис 2024” олимпийн наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ. Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.
ОЛИМПИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ
Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын олимп, паралимпийг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Энэ удаагийн олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.
Одоогоор олимпийн зургаан спортын төрөлд 10 эрх, паралимпийн гурван төрөлд дөрвөн эрх баталгаажаад буй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж