Украины энхийн бага хуралд Орос оролцох эсэх тодорхойгүй байна

Украины энхийн бага хуралд Орос оролцох эсэх тодорхойгүй байна

Украины энхийн бага хуралд Орос оролцох эсэх тодорхойгүй байна

Швейцарын засгийн газар зургаадугаар  сард Украинд энх тайвныг тогтоох дээд хэмжээний бага хурлыг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Тус хурлыг Швейцарын төв хэсэгт орших Бургенсток амралтын газар болно гэж Лхагва гаригт мэдэгдэв. Бага хурлын зорилго нь энхийн үйл явцыг эхлүүлэх боломж, арга замыг хайх явдал гэж Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр бага хурлыг зохион байгуулж буй нь Украинд шударга, тогтвортой энх тайвныг тогтоохыг дэмжиж байгааг харуулж байна гэж онцолсон байна.

Швейцарын Гадаад хэргийн яам 120 гаруй орны удирдагчид болон бусад төлөөлөгчдийг урих төлөвтэй байна. Гэхдээ Украины асуудлаарх энэхүү хуралд Орос оролцох нь тодорхойгүй.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей  Бээжинд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсаныхаа дараа Мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Оросын байр суурийг харгалзалгүйгээр олон улс хуралдах нь үр дүнгүй байх нь дамжиггүй гэдэгт Хятадын тал санал нийлнэ гэж Лавров хэлсэн.  Украины хувьд Оросын цэргийг гаргаж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөө бий. Өнгөрсөн сард Киевт холбогдох орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд албан бусаар хуралдсан ба  Украин  дээд хэмжээний бага хурлыг  зургаадугаар сард зохион байгуулах саналыг Швейцарт тавьсан тухай ойрын эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж:NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-11 59.153.87.54

Юу вэ, энэ чинь одоо. Хэдэн жил байлдаад байгаа юм. Орос ах нар ялчихаагүй юм уу?

Avatar

Orosuud ylaad bgaa tul ingej heleltsser hiin gej guij bnaa. 2024-04-11 202.55.191.130

ororosuud odoo bainga davshij hot tosgodiig chuluulij baigaa bolohoor baruuniihan aij hurdhan zogsooh gej ingej gij bainaa.ugaasai orosuud ogt heleltssert orohgui l dee.. baruun amerikd uguh tehnik zevseg tank hyagt baihgui bnaa. orosuudiig daind bol ylah bolomjgui l dee. Orosuud agaaraas FAB 500 , 1500, bumbuguur bumbugduj ukrainuudiig but tsohij bnaa..

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.180.174

Тэгээд бардаггүй ээ !

Avatar

Лхагва очир 2024-04-11 66.181.188.102

оростой яриа хэлэлцээр хийхгүйгээр украйны дайныг зогсоох боломжгүй юм даа

Avatar

Нэргүй 2024-04-11 185.56.83.83

ОУАЭХА мэдэгдэл, нацист Киевийн фашист алан хядагчид Запорожье АЦС руу дроноор халдлага хийж Европд цөмийн терроризм хийхийг завдсан.
Drone strikes hit the site of Ukraine’s Zaporizhzhya Nuclear Power Plant (ZNPP) today, in a serious incident that endangered nuclear safety and security, Director General Rafael Mariano Grossi of the International Atomic Energy Agency (IAEA) said.
https://www.iaea.org/newscenter/pressreleases/update-220-iaea-director-general-statement-on-situation-in-ukrain

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж