Хангайн бүсийн аймгуудад дотуур байрын хүрэлцээ муу байна

Хангайн бүсийн аймгуудад дотуур байрын хүрэлцээ муу байна

Хангайн бүсийн аймгуудад дотуур байрын хүрэлцээ муу байна

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.04.11/ мэдээлэл хийлээ. 

Архангай аймаг дахь референт С.МӨНХЗАЯА: 

-Хангайн бүс болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг танилцуулъя. Дээрх аймгууд нь мал бүхий иргэд зохилон амьдардаг. Улсын хэмжээнд 298,338 малчин байгаагаас 124,651 буюу нийт малчдын 40 гаруй хувь нь Хангайн бүсэд ажиллаж, хөдөлмөрлөж байна. Хангайн бүсийн хүн амын тоон статистикыг авч үзвэл,

  1. Хөвсгөл аймаг-137.6
  2. Өвөрхангай аймаг- 117.0
  3. Баянхонгор аймаг- 116.0
  4. Орхон аймаг-106.2
  5. Архангай аймаг-93.6
  6. Булган аймаг- 60.4 мянга буюу нийт 630.853 иргэн бүртгэгдсэн.

Дээрх аймгуудын хувьд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, амжиргааны түвшинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон зорилт бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зээл тусламжид хамруулах, мөнгөн дэмжлэг үзүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зэргээр тусган, хэрэгжүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэх дэмжих чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаж ажиллажээ.

Тухайлбал, Хөвсгөл аймаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг байгуулсан бол Архангай 2024 ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн Булган, Баянхонгор зэрэг аймагт дохионы хэлний багш бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа бол Өвөрхангай аймагт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут дохио байршуулжээ.

Мөн Булган  аймаг тусгай хэрэгцээт иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор 3 шатлал бүхий сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Хөтөч ажилтнаар давхардсан тоогоор 221 албан хаагч бэлтгэсэн нь тус аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, мэдээлэл авах, нийгмийн харилцаанд  тэгш оролцох эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон  байна.

Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймгууд “Эрчүүдийн кабенит” байгуулж, мэргэжлийн эмч бэлтгэсэн эрүүл мэнхдийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүсийн хэмжээнд 170 иргэнд  1.448 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5000 ажлын байр бий болгосон байна.

  • Архангай аймаг 17 иргэнд 104 сая,
  • Хөвсгөл аймаг 32 иргэнд 192 сая,
  • Баянхонгор аймаг 55 иргэнд 196 сая,
  • Булган аймаг 38 иргэнд 676 сая,
  • Орхон аймаг 28 иргэнд 280 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлжээ.

Хэдийгээр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд аймаг орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд хүний эрхийн дараах таван асуудалд анхаарах шаардлагатай байна.

Хангайн бүсийн аймгуудын хувьд Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, Хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрын хүрэлцээ түүний орчин нөхцөл, мал бүхий иргэд, туслах малчин болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байна.

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ХЭД ХЭДЭН ЗӨРЧИЛ ГАРСАН

Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ  зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүм, Цагааннуур суманд ундын цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын уснаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна.

Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгуудад хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна.

Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлээс дурдвал, Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн технологийн хаягдлаас үүдэлтэй цагаан тоосноос улбаалж Орхон аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Цагаан тоосжилтын бүсэд Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн нийт 2452  өрхийн 9484 иргэд оршин сууж амьдарч байгаа бөгөөд үйлдвэрийн хүдэр олборлолт нэмэгдэхийн хэрээр хаягдал элсний хэмжээ сүүлийн 5 жилд 807,1 сая тонноос 969,2 сая тонн болж нэмэгдсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тухай бүсэд амьдарч буй иргэдийг тогтмол эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, ажиллахын зэрэгцээ цагаан тоосжилтыг бууруулах тал дээр “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр, төлөвлөгөө”-г Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран боловсруулж, хэрэгжүүлжээ.

Цаашид цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах чиглэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаанаар хөтөлбөрийн хугацааг 2031 он хүртэл  сунгаж, хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Мөн Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багт байрлах аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс их хэмжээгээр пестицидээр бохирдож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөх нөхцөл бүрдсэн тул зөрчлийг арилгуулахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/23 дугаартай Комиссын гишүүний Зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 45.117.35.9

ИЙМ КОМСС БАЙДАГ БИЛҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж