Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн гарааны бизнесээ амжилттай эхлүүллээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн гарааны бизнесээ амжилттай эхлүүллээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн гарааны бизнесээ амжилттай эхлүүллээ
“Төгсөлтийн аргачлал” туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо. Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн оролцож, мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны бизнесээ эхлүүлээд байна.
Дээрх иргэд маань өөрсдийн гараар урласан төрөл бүрийн оёдол, эсгий урлал, гутал, арьсан эдлэлээ олон нийтэд дэлгэн сурталчилж, хоол үйлдвэрлэл, үсчин, гоо сайхан, бариа заслын мэргэжлийн ур чадвараа практик хэлбэрээр олон нийтэд таниуллаа.
Гарааны бизнесээ амжилттай эхлүүлээд буй эдгээр иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Ховор угалз сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны бизнес сургалтын төв хамтран бойжуулж, чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тодруулбал, тус дөрвөн төв дээр оёдол, гар урлал, модон эдлэл, дугуй засвар, гагнуур, үсчин, гоо сайхан зэрэг 18 нэр төрлийн сургалт явагдаж мэргэжлийн ур чадварыг олгосон юм.
Энэхүү чадавхжуулах сургалтад амжилттай суралцсан иргэдэд гарааны бизнесийг нь дэмжих хөрөнгө оруулалт болгож хэрэгцээт тоног төхөөрөмжүүд гардуулан өгсөн ба сургалтад хамрагдан тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан иргэд маань өнөөдөр өөрсдийн бизнесийг амжилттай эхлүүлээд байгаа нь энэ юм.
Мөн эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тоног төхөөрөмжтэй харьцах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг сургалтад хамруулж байна. Гарааны бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа ч амжиргаагаа дээшлүүлэн, өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх хүсэл, эрмэлзлэлтэй эдгээр иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас онцгойлон анхаарч, цаашид өсөн дэвших боломжоор бүрэн ханган ажиллана гэдгийг дуулгахад таатай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 202.179.26.174

ХӨГЖЛИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ… СОНГУУЛЬ БОЛОХООР ШҮЛС ТӨДИЙ ЗЭЭЛ ОЛГОНО. ХАМАГ ЮМЫГ НЬ БАРЬЦААЛЖ БАЙГААД ШҮҮ. / ХӨНГӨЛӨЛТТЭЙ НЭРТЭЙ /. ЯМАР Ч НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ ХӨГЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА Ч БАЙХГҮЙ… ГӨНӨӨДҮҮЛ НЬ БҮГД НЭГ НЭГ ПОДВАЛЬД ЮМ ОЁНО. ЮҮ ӨӨРЧЛӨГДӨХ ЮМ. ХЭСЭГ ОЁНО . ТЭГСГЭЭД ХАЯНА. 35 ЖИЛ ИНГЭЖ ЯВЛАА ШД.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.186.192

Энэ яйчиисан авгай нараас болж МАН-ын хулгайчууд 8 жил ял завшин улсын хөрөнгө үрэн таран хийж тансаглалаа даа.

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.47.26

Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-04-11 103.168.34.133

I smell songuuli bandiaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж