Гэмтэлтэй Э.Дөлгөөнийг орлож, Ч.Ихбаяр шигшээд дуудагдлаа

Гэмтэлтэй Э.Дөлгөөнийг орлож, Ч.Ихбаяр шигшээд дуудагдлаа

Гэмтэлтэй Э.Дөлгөөнийг орлож, Ч.Ихбаяр шигшээд дуудагдлаа

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн маргааш/2024.04.11/ Хонг Конгт эхэлнэ Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтаж байна.

Тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт оржээ. Тодруулбал, гарны бэртэлтэй байгаа Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаяр сонгогдсон аж. Түүн дээр өнгөрсөн Азийн аваргад багаа манлайлан хүрэл медальд хөтөлсөн А.Ананд, шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар нэрлэгджээ. Тэд Стив Сер, Г.Цэнгүүнбаяр, япон мэргэжилтнүүдийн удирдлага дор Монголдоо бэлтгэлээ базаасан билээ.

Үндсэндээ Сансар ММС Энержи баг дээр Д.Дэлгэрням нэмэгдсэн гэж ойлгож болно.

Харин тэмцээний чансаагаар зургадугаарт бичигдэж буй Монголын эмэгтэй шигшээ багийн тухайд өнгөрсөн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн бүрэлдэхүүнээ илгээнэ. Тухайлбал, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар эх орноо төлөөлнө.

Хэсгийн тухайд Монголын эрэгтэй шигшээ В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай нэг хэсэгт орсон. Энэ хэсэгт Монголтой гол өрсөлдөөнийг үзүүлэх Латвийн шигшээ багт Науис Мьезис, Карлис Ласманис, Эдгарс Круминс, Зигмарс Раймо зэрэг шилдгүүдээ дууджээ. Тэгвэл тэмцээний фаворитоор нэрлэгдэж буй Нидерландын шигшээ Брайн Албертс, Ян Дрьссен, Уорти де Йонг, Димео ван дэр Хорст нарыг багтаав. Харин Швейцарь, Австрийн шигшээ бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байна.

Хэсэгт Латви, хэсгээс гарвал Нидерланд, Австрийн шигшээ багууд Монголын гол өрсөлдөгчид билээ.

Монголын эмэгтэй шигшээ В хэсэгт Нидерланд, Азербайжан, Чилитэй нэг хэсэгт орсон. Нидерланд хэсгийг чансаагаараа толгойлсон бол Азербайжан гэхэд Ренара Тиффани Хэйс, Марседес Уокер гэх хоёр легионероо багтаажээ.

Монголын эмэгтэй шигшээ баг маргааш 15:30 цагаас эхний тоглолтоо Нидерландын эсрэг хийх бол эрэгтэй баг 16:45 цагаас олимпийн аварга Латвийн эсрэг хийнэ.

Хонк Конгоос эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг улс олимпийн эрхээ авна. Авахгүй байсан ч Япон болон Унгарт дахиад хоёр тэмцээн бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.46.138

Дотроо бодолтой л Ихбаярыг авсан байхаа. Сайн тамирчин их үйлсийг бүтээх ч юм билүү.

Avatar

батаа 2024-04-11 128.118.7.89

Ихбаяр бол туршлага, ур чадварын хувьд 3×3-таа яах аргагүй эдний дараа орох шилдэг тамирчин. Хэсэгтэй Латви-тай л өрсөлдөнө гэжээ. Арай ч бишээ. Азидаа Австрали-тай өгөө аваатай үздэг Шинэ Зеланд бол мундаг баг. Монгол 2 хожихдоо ёстой одтой тоглож байж л хожсон. Египет-ийг ч басаж болохгүй. Ер нь дэлхийн цомд бүх өрсөлдөгчид л хэцүү.

Avatar

Нэргүй 2024-04-11 103.57.95.173

Нэмэргүй гар

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.186.180

Их баяр жулдаж байнаа шидэлтэй тоглогч хэрэгтэй

Avatar

зочин 2024-04-11 66.181.191.42

Өлзий-Оршихыг авч болоогүй юм уу? Одоо багуудын ур чадвар адил түвшинд хүрсэн, 2 оноо шидэлтэй баг л түрүүлэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж