Хамасын удирдагчын хөвгүүд агаарын цохилтын үеэр алагдсан гэв

Хамасын удирдагчын хөвгүүд агаарын цохилтын үеэр алагдсан гэв

Хамасын удирдагчын хөвгүүд агаарын цохилтын үеэр алагдсан гэв

Хамасын улс төрийн удирдагч Исмаил Ханиегийн гурван хүү, дөрвөн ач зээ нар нь газын зурваст болсон агаарын цохилтын  үеэр алагдсан байна. Хамасын мэдээллийн агентлаг  мэдээлснээр, түүний хөвгүүд Газа хотын ойролцоох Аль-Шати хуаранд машинтай явж байхдаа агаарын довтолгоонд өртжээ. Түүний гэр бүлийн гишүүд нас барсан явдал нь Хамасын Израилаас шаардаж байгаа зүйлсийг өөрчлөхгүй гэж Исмаил Хание мэдэгджээ. Түүний гэр бүлийн гишүүд Хамасын цэргийн хүчний гишүүн байсан гэж Израилийн арми мэдэгдсэн байна. Агаарын цохилтод өртсөн Исмаил Ханиегийн хөвгүүд Аль-Шати хуаранд болох Муслим шашны тэмдэглэлт "Eid" өдрийг тэмдэглэхээр явж байсан.  Хазем, Амир, Мухаммед гэсэн гурван хүү нь дайны үеэр Газад үлдсэн гэж Хание "Aljazeera" сувагт ярьсан. Хожим нь Хамас бүлэглэлийн мэдэгдэлд Ханиегийн дөрвөн ач болох Мона, Амал, Халед, Разан нар Израилийн  "урвагч, хулчгар" цохилтод амь үрэгдэгсэн гэжээ. Хание  Катарын нийслэл Доха хотод эмчлүүлэхээр хүргэгдсэн палестинчуудтай уулзах үеэрээ гэр бүлийн гишүүдийнхээ үхлийн талаар мэдсэн байна.

Тэрбээр "Хэрэв миний хөвгүүдийн онилж, үхлээр нь түрий барьж хамас гал зогсоох шийдвэрт хүрч чадна гэж бодож байвал эндүүрсэн хэрэг" гэж "Aljazeera" сувагт мэдэгдсэн байна.

Израилийн арми "Газын зурвасын төв хэсэгт хамасын гурван цэргийн жигүүрийг устгасан" гэж мэдэгдсэн ба тэднийг Исмаил Ханиегийн хөвгүүд гэв. Уг мэдэгдэлд Ханиегийн ач, зээ нар амиа алдсан тухай дурдаагүй байна. Гал зогсоох хэлэлцээрт хүрэхийн тулд олон улсын дарамт шахалт нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тагнуулын төв газрын дарга Уильям Бернсийг Каир дахь сүүлийн шатны хэлэлцээнд оролцуулахаар  илгээв. Хамас мөргөлдөөнийг зогсоох саналдаа Израилийн шоронгоос 900 палестинчуудыг суллахыг шаардсан. Хариуд нь Газад барьцаалагдсан 40 Израилийн иргэнийг суллаж өгнө гэж мэдэгдсэн байна. Хание нь хамас  бүлэглэлийн ерөнхий удирдагч гэж тооцогддог ба 1980 оноос хойш тус хөдөлгөөний нэр хүндтэй гишүүн юм. Тэрбээр 2017 онд хамасын улс төрийн товчооны даргаар сонгогдож, 2018 онд АНУ-ын  түүнийг алан хядагч хэмээн зарлажээ. Аль-Шатид амь үрэгдсэн хүүхдүүд нь  Ханиегийн гэр бүлээс дайнд амь үрэгдсэн анхны гишүүд биш юм. Түүний өөр нэг хүү хоёрдугаар сард амь үрэгдсэн бол  аравдугаар сард ах, зээ хоёр нь, арваннэгдүгээр сард ач хүү нь амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Хамас тэргүүтэй зэвсэгт этгээдүүд аравдугаар сарын 7-нд Израиль руу халдаж, 1200 хүний аминд хүрч, 250 гаруй хүнийг барьцаалсан. Израиль Газад барьцаалагдсан 130 хүнээс 34 нь нас барсан гэж мэдэгдэв. Израилийн Газын зурваст хийсэн довтолгооны үеэр 33 мянга  гаруй Газын иргэн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан гэж хамасын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

 

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 178.174.229.45

ENE ETGEEDIIG YARALTAI USTGAH HTEI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж