Мазаалайг бэлгэдлээ болгосон оюутны наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Мазаалайг бэлгэдлээ болгосон оюутны наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Мазаалайг бэлгэдлээ болгосон оюутны наадамд 2400 тамирчин өрсөлдөнө
Монголын оюутны спортын VI наадам энэ дөрөвдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Өнөөдөр/2024.04.11/ Монголын оюутны спортын холбоо, наадмын зохион байгуулах хороо болон их дээд сургуулийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулж наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ удаагийн наадамд 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан тамирчид спортын 10 төрлөөр өрсөлдөнө. Мөн энэхүү наадмын жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдын 70 гаруй хувь оролцоно гэсэн судалгаа гарчээ.
Наадмын бэлгэдлийг зөвхөн Монгол Улсад байдаг "Мазаалай" баавгайг сонгосон байна. Тэд мазаалайг хайрлаж хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд нийгмийн анхаарлыг хандуулж байгаа нь оюутны спортын наадмаар дамжуулж нөлөөллийн ажил болж буйг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Зохион байгуулагчид тэмцээн уралдаан явагдах ордон, медаль болоод тус наадамд зориулагдан гарсан сэтгүүлийг мөн танилцуулав.
Наадмын анхан шатны тэмцээнүүд нь 2023-2024 оны хичээлийн жиийн эхнээс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэн их, дээд сургууль дээр төрөл бүрийн хэлбэрээр үргэлжлэн явагдаж, 50 гаруй ИДС-ийн 30,000 мянган оюутнууд хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох шилдэг тамирчидаа шалгаруулсан байна.
Наадам волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5х5, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннисний 10 спортын төрлөөр явагдана. Наадмын шигшээ тэмцээнүүд явагдах хуваариуд батлагдсан ба спортын 10 заал, танхим, спортын ордон явагдахаар гэрээ хийгдэн, спортын тэмцээнийг явуулах 10 спортын холбоодтой гэрээ байгуулан ажиллаж, наадмын нэгдсэн болон төрөл тус бүрийн техникийн зөвлөгөөнүүд явагдаж эхлэн, багийн сугалаа хийгдэн, тоглолтын хуваариуд гарсан байгаа.
МОСХ нь нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын бэлгэдэлээр Монголын говийн ховор амьтан “Мазаалай” баавгайг сонгон авч, энэхүү амьтаны тухай мэдээлэл, сурталчилгааны ажлыг явуулж, хайрлан хамгаалах тухай танин мэдэхүйн мэдээг оюутан залуучуудад хүргэж, нийгэмд түлхүү ойлголт өгөх, анхаарлыг хандуулах чиглэлээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 147.75.51.172

Хайран мөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр наадам нэртэй балай юм хийдгийг болиулах ёстой

Avatar

Зочин 2024-04-11 66.181.167.4

чирлидинг гэж ямар юм байдаг юм бэ, ийм балай юм оруулж байхаар бокс, буудлага, байт энэ тэр гэсэн түгээмэл спортын төрлүүдээс байж болоогүй юм уу

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.225.53

энэ настангууд одоо зайгаа тавьж өгөх нь зүйтэй боловуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж