Хогийг мөнгө болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэв

Хогийг мөнгө болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэв

Хогийг мөнгө болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэв

Хуванцар дахин боловсруулах, хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарыг шинээр баталсан Үндэсний стандартыг өнөөдөр /2024.04.11/ танилцууллаа. Шинээр баталсан тус стандартыг танилцуулах үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд болон Стандарт хэмжилзүйн газар, Монгол Улсад хуванцар дахин боловсруулах салбарын бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцож, цаашдын хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм гэдгийг танилцуулагч тал онцолсон юм.

Төслийн хүрээнд олон улсын туршлагад үндэслэн хуванцар дахин боловсруулах, хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарыг шинээр баталсан Үндэсний стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхээр зорьж байна. Тус зорилтын хүрээнд төслийн баг салбарын хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр MNC ISO 15270:2024 хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах болон сэргээн ашиглах заавар, MNC ISO 16869:2024 хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч нэгдлүүдийн үр ашгийн үнэлгээ стандартуудыг үндэсний болгон батлуулахаар Стандарт хэмжилзүйн газрын дэргэдэх Байгаль орчны стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж 2024 оны гуравдугаар сарын 22-нд батлуулсан байна.

Шинээр батлагдсан стандартуудын ач холбогдлын талаар “Монголын байгаль орчин аюулгүй байдлын төв” ТТБ-ийн захирал, доктор Н.Эрдэнэсайханаас тодруулахад, Каритас Чех Репаблик олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн судалгаа шинжилгээг хариуцан ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд бид хуванцар хаягдалтай холбоотой дөрвөн стандарт сонгон авч, эхний байдлаар дээрх хоёр төрлийн стандартыг Стандарт хэмжилзүйн газраар батлуулсан. Эхний стандарт буюу MNC ISO 15270:2024 нь хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах болон сэргээн ашиглах зааврыг гаргаж ирж байгаа. Монгол Улсад энэ чиглэлийн 20 орчим үйлдвэр байдаг ба эдгээр үйлдвэрүүд өөрсдийн оруулж ирсэн технологиудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг бид нэгдсэн стандартаар баталгаажуулснаар чанарын асуудал сайжирна. Энэ нь үйлдвэрлэгч болоод хэрэглэгч хоорондын чанарын баталгааг бий болгоно. Хоёр дахь стандарт буюу MNC ISO 16869:2024 нь хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч нэгдлүүдийн үр ашгийн үнэлгээнд тулгуурласан.

Бидний ашиглаж буй хуванцар нь дан ганц хуванцар бус эдэлгээ талаасаа олон бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг учир үүнд мөөгөнцөр үүсэх эрсдэлийг тодорхойлж өгөх стандарт юм.

Энэ хоёр стандарт нь хамгийн гол нь үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэгчид  дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад чухал ач холбогдолтой. Цаашилбал хуванцар бүтээгдэхүүнийг байгальд шатаах, хаях эрсдэл багасаж  хогоо дахин ашиглаж эдийн засгийн хувьд аль аль талдаа хэрэгцээтэй нөхцөлийг бий болгоно.

Б.Эрдэнэзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цуцу 2024-04-11 103.212.119.177

Хэдхэн сая доллараар сольчихож болон ТЭЦ-2, 3-ын утааны шүүрийг солихгүй байгаагаас нийслэлчүүд хэдэн арван жил оготно утуулж байгаа юм шиг утуулж ирлээ.

Avatar

цуцу 2024-04-11 103.212.119.177

Төр аюултай хог хаягдлыг хурааж хадгалах ажил хиймээр бна. Жишээлбэл хуруу зайнуудыг худалдан авч аюулгүй хадгалах устгах хэрэгтэй байнаа. Байгаль орчны яам намчингуудаар дүүрээд газар зарж хэдэн байгаль орчны үнэлгээний тайлан хийж мөнгө олж ирсэн. Гэтэл энэ байгаль орчноо хар л даа. УБ хот өөрөө байгаль орчны эсрэг том гэмт хэрэг хийж байна. Хэдхэн сая доллараар сольчихож болох ТЭЦ-2, 3-ын утааны шүүрийг солихгүй байгаагаас нийслэлчүүд хэдэн арван жил оготно утуулж байгаа юм шиг утуулж ирлээ.

Avatar

бөбө 2024-04-11 103.212.119.177

Төр аюултай хог хаягдлыг хурааж хадгалах ажил хиймээр бна. Жишээлбэл хуруу зайнуудыг худалдан авч аюулгүй хадгалах устгах хэрэгтэй байнаа. Байгаль орчны яам намчингуудаар дүүрээд газар зарж хэдэн байгаль орчны үнэлгээний тайлан хийж мөнгө олж ирсэн. Гэтэл энэ байгаль орчноо хар л даа. УБ хот өөрөө байгаль орчны эсрэг том гэмт хэрэг хийж байна. Хэдхэн сая доллараар сольчихож болон ТЭЦ-2, 3-ын утааны шүүрийг солихгүй байгаагаас нийслэлчүүд хэдэн арван жил оготно утуулж байгаа юм шиг утуулж ирлээ.

Avatar

ужуж 2024-04-11 103.212.119.177

Ахуйн Хогоо 3 ангилж хаях бол бүтэхгүйн байна лээ. Иймд ядаж хүнсний хогоо тусад нь уутанд юм уу цаасан уутанд хаядаг болгоёоо….. Хүнсий үмхийрдэг хог тусдаа байвал бусад хогийг ялгаж боловсруулахад их л амар болох юм.

Монгол улс хог хаягдлаа боловсруулах, аюулгүй устгахад юу ч хийлгүй маш олон жил болсон. Хар тугалга хүчлийн батарей, элдэв хуванцар, хуруу зайг ямар зохицуулалтгүй хаяж байдаг ийм улс Африк хавьцаа бол байгаа байх.

Avatar

иргэн 2024-04-11 103.57.94.119

ядаж ШУ ы үүднээс зөв ойлголт өгч мэдээгээ бич ээ гарчгаасаа эхлээд эргэлзээтэй юм бичүүлээд

Avatar

Zochin 2024-04-11 93.229.93.25

huvantsar hayagdal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж