Олон жил үргэлжилсэн хэлэлцээний эцэст Европын парламент ЕХ-ны цагаачлал, орогнол олгох журмыг чангатгах томоохон шинэчлэлийг баталлаа. европын холбооны орогнол, цагаачлалын гэрээ 2015 оноос хойш хэрэгжиж байна. Шинээр гарсан журмыг хоёр жилийн дараа буюу 2026 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Журмын дагуу орогнол олгох үйл явцыг хурдасгах, тогтмол бус цагаачдыг эх оронд нь буцаах явдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.Түүнчлэн ЕХ-ны гишүүн орнууд орогнол хүсэгчдэд хариуцлагатай хандахыг шаардана. Өнгөрсөн онд 380 мянга орчим хүн ЕХ-ны хилээр хууль бусаар нэвтэрсэн нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
ЕХ-ноос улс орнууд эв нэгдэл, уян хатан чанарыг хослуулан энэхүү шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэжээ. Хэдийгээр ЕХ-ны зарим улсууд гэрээний зарим хэсгийг эсэргүүцсэн хэвээр байгаа ч дөрөвдүгээр сарын сүүлчээр олонхын саналаар бүрэн зөвшөөрөгдөх төлөвтэй байна. Санал болгож буй дүрмийн дагуу ЕХ-ны Итали, Грек, Испани зэрэг 27 "фронт" орнуудаас олон мянган цагаачдыг хүлээн авах эсвэл оронд нь нэмэлт санхүүжилт, эх үүсвэрээр хангах шаардлагатай болно.
Мөн "хүлээн авах магадлал" багатай орогнол хүсэгчийн хүсэлтийг ЕХ-ны нутал дэвсгэрт нэвтрүүлэхгүйгээр хурдан шалгаж, хариуг өгөх болно. Орогнол хүссэн хүсэлтийг дээд талд нь 12 долоо хоногийн дотор шийдвэрлэх ба татгалзсан тохиолдолд орогнол хүсэгчийг мөн хугацаанд эх оронд нь албадан буцаана. Хүсэлт нь зөвшөөрөгдсөн шилжин ирэгсэд 7 хоногийн дотор "нэвтрэхээс өмнөх шалгалтад хамрагдах" ба үүнд биеийн байцаалт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шалгалт орно.
Түүнчлэн зургаа ба түүнээс дээш насны шилжин ирэгсдийн биометрийн мэдээллийг цуглуулж, ирэгсдийн тоо гэнэт нэмэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах механизм бий болно. Европын Ардын Намын Бүлэг (EPP Бүлэг) болон Төв Зүүн Социалист Ардчилагчдын Прогрессив Холбоо (S&D) цагаачлалын шинэ гэрээг дэмжсэн. Ирэх зургаадугаар сард болох парламентын сонгуульд барууныхны хүчтэй сорилтыг аль аль нь дарахыг хичээж байна. Унгар улс ямар ч төрлийн цагаачлалын гэрээнээс үл хамааран хууль бус цагаачдыг хүлээж авахгүй гэдгээ амласан байна. Польшийн ерөнхий сайд Дональд Туск зарим орогнол хүсэгчдийг хүлээж авах, эсвэл фронтын орнуудад болон ЕХ-ны санд мөнгө төлөх механизмыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж үзжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ