"БЗС-аас зээл авгүй, ирээдүйгээ луйвардуулсан залуусын өмнөөс би дуугарсан"

2024-site 10

"БЗС-аас зээл авгүй, ирээдүйгээ луйвардуулсан залуусын өмнөөс би дуугарсан"

Харвардын О.Батнайрамдал. Зарим нь түүнийг Уул уурхай хөнгөн үйлдвэрийн дэд сайдын алба хашиж байснаар нь мэдэх биз ээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнгөрсөн оны тавдугаар сараас хойш шүгэл үлээж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Та Боловсролын зээлийн сан /БЗС/-гаас зээл хүсч, шалгалтад ороод тэнцээгүй түүхтэй. Харвардад тэнцээд урилга авчихсан хүн Монголын Боловсролын сангийн зээлийн шалгаруулалтад тэнцээгүй байна гэхээр сонин л юм?

-Ерөөсөө ийм л урвуу хамаарал байгаа байхгүй юу. Дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг хангаад тэнцчихсэн атлаа, Боловсролын зээлийн сангийн нэг жижигхэн ярилцлагад уначихсан. Энгийн ардын хүүхэд дэлхийн шилдэг сургуульд тэнцэхэд Монголд хэн ч үнэлээгүй. Харин тэр үед БШУ-ны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөрийн охин нэгт жагссан байгаа юм. Сайдын охин болохоороо нэгт жагсч байгаа байхгүй юу. Үүнийг би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Өөрийнхөө хүүхдийг нэгт жагсааж байгаад, өөрөө гарын үсэг зураад хувийн данс руу нь зээл өгчихсөнийг ёс зүйн хувьд хэн ч хүлээн зөвшөөрч болохгүй.

За яах вэ океу, сайдын хүүхэд мундаг болохоороо өөрийн хүчээр БЗС-аас зээл авсан байлаа гэж бодъё.

Тэгвэл Л.Гантөмөрийн Хулан хоёр ижил нэхэмжлэл явуулж, дөрвөн удаагийн гүйлгээгээр 151.197 ам.доллар авсан юм. Нэг нэхэмжлэлээр хоёр гүйлгээ хийнэ гэдэг чинь хууль бус шүү дээ. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. "Гантөмөрийн Хулан журмын бус гүйлгээ хийсэн" гэж аудит дүгнэлт бичсэн байна лээ.

-Сургалтын төлбөрийг хувийн данс руу нь хийхгүй хаашаа хийх юм гэж асууж магадгүй. Сургуулийнх нь данс руу хийх ёстой биз дээ, уг нь?

-Тийм. Сургуулийнх нь данс руу хийх ёстой. Хувийн данс руу хэзээ ч хийж болохгүй. Тийм болохоор үүнийг ярихаас өөр аргагүй нь.

-О.Батнайрамдал АН-ын дарга Л.Гантөмөрийг л онцолж яриад байгаа цаад шалтгаан нь юу юм?

-АН-ын дарга байх нь надад ямар хамаатай юм. Ямар ч хамаагүй. Яг ухаад үзэхээр БЗС-аас зээл авсан хүмүүсийн 90 хувь нь ямар нэгэн сайд дарга, өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойрхон, том бизнесмений хүүхдүүд байгаа байхгүй юу. Яагаад Л.Гантөмөрийг цоллоод байна вэ гэхээр боловсролын сайдаар ажиллаж байхдаа БЗС-аас зээл авч суралцсан хүүхдүүдийн зээлийг төлүүлэлгүй, тэглэчихсэнд л байгаа юм. Ингэж болохгүй биз дээ. Жишээ нь чи Хаан банкнаас зээл авчхаад тэглүүлж байсан уу?

-Үгүй ээ.

-Тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүүтэй төлнө биз дээ. Хүүгүй, дутуу төлөх юм бол асуудалд орно.

-Шууд л Монголбанкны саарал жагсаалтад орно шүү дээ?

-Тэгнэ. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг хүүхдэд хэдэн зуун мянган доллар өгчхөөд "За яах вэ, би чөлөөлчихье" гээд тэглэчхэж болохгүй л байхгүй юу. Үүнийг эхлүүлсэн хүн нь Л.Гантөмөр. Тодруулаад хэлбэл, 900 гаруй хүн зээлээ тэглүүлснээс тал нь буюу 435 нь Л.Гантөмөрийг сайд байх үед тэглүүлсэн байгаа юм. Гэтэл эдгээрийн 90 гаруй хувь албан тушаалтны хүүхдүүд. Угтаа бол татвар төлөгчийн мөнгийг захиран зарцуулах эрх УИХ-д л бий. Энэ логикоор бол татвар төлөгчдийн мөнгийг зээлж авсан бол түүнийг нь хүчингүй болгох эрх УИХ-д л байгаа.  Гэтэл Боловсролын сайд нь дураараа шийдээд л… Энэ чинь хууль бус. Ямар ч шүүх дээр очоод унах л байхгүй юу.

-БЗС-ийн асуудал дээр Л.Гантөмөрийг онцолж яриад байгаа нэгдүгээр шалтгаан нь ийм байдаг юм байж. Тэгвэл хоёрдугаар шалтгаан нь?

-Хоёрдугаар шалтгаан нь миний кэйс байхгүй юу. Тухайн үед зээл аваагүй нь миний арчаагүйнх, мундаг ярьж чадаагүйнх гэж бодоод байсан юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн ачаар БЗС-аас зээл авсан хүмүүсийн мэдээлэл ил болж, тэрхүү мэдээллийн дататай танилцан дүгнэлт хийх боломж олдсон юм. Тэгж л би ганцаараа биш юм байна. Миний ард мянга мянган хүүхэд боловсролын боломжоо хулгайлуулчихсан юм байна гэж том зургаар нь харсан. Тэгэхээр энэ бол системийн гажуудал. Засахаас өөр аргагүй.

БЗС-ийн асуудлыг гаргаж ирснээс хойш сайд асан Л.Гантөмөр ер тайлбар хэлэхгүй байна л даа. Тайлбараа хэлээч ээ. Баахан зохион байгуулалттай сошиал дайралтууд л ирэх шив дээ. Нэг их улс төржихгүйгээр боловсролын зээлийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

-За, та БЗС-аас зээл авч чадаагүй ээ. Тэгэхээр Харвардын тэр их төлбөрийг хэрхэн төлсөн нь анхаарал татаж байна л даа.

-Харвард надад нийт сургалтын төлбөрийн 40 хувийг тэтгэлэг болгож өгсөн. Үлдсэийг нь би АНУ-аас зохицуулсан. Харвардад сурах гэж байгаа оюутнуудад АНУ-аас зээл авах олон суваг байдаг. Гэхдээ байна аа, БЗС-аас зээл авч чадалгүй сургуулиа хаясан бусад хүүхдүүд яах юм. Сургуульдаа явж чадахгүй ирээдүйгээ луйвардуулсан хүүхдүүд хэдэн мянгаараа. Би тэдний өмнөөс л дуугарсан төдий. Хүний боловсролын боломжийг хулгайлна гэдэг чинь зөвхөн тэр хүүхдийнхийг биш тэдний гэр бүл, бүр улсынх нь ирээдүйг хулгайлж байна. Хувь тавиланг нь орвонгоор нь өөрчилж байна гэсэн үг байхгүй юу.

-БЗС-аас зээл авсан хүмүүсийн дотор, чөлөөлсөн хүмүүсийн дотор ч МАН-ынхан байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд дэд сайд байсны хувьд та магадгүй намынхнаа ярих ёстой байх.

-Энэ асуудалд нам ямар ч хамаагүй. Үе, үеийн сайд нар ямар тушаалаар, хэдэн хүний зээлийг тэглэсэн бэ гэдгийг нам харгалзахгүйгээр л гаргаж ирсэн шүү дээ. Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан  гээд л…Одоохон тэд сонгуулиар ард түмнийхээ итгэлийг нь хүлээх гээд очно. Зээл тэглэлт, чөлөөлөлт бүгд хууль бус байсан. Тэгэхээр БЗС-аас  үр хүүхэд, ойр тойрны хүндээ ямар нэгэн байдлаар нөлөөлж зээл авсан бол тэр зээлээ тэглүүлсэн бол төл. Татвар төлөгчдийн мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ хийж авсан нь үнэнээс хойш төл. Юу гэх гээд байна вэ гэхээр нэр дэвших гэж байгаа улс БЗС-тай холбоотой бол зээлээ төлж байж сонгуульд оролцоорой. 10 хүүхдийн боловсролын зээлийг тэглэнэ гэдэг дараагийн 10 хүүхдийн боломжийг хааж байна аа л гэсэн үг. Гэхдээ хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой юу, ёстой. Японд ч юм уу, Солонгост байсан бол ганцхан миний кэйс л сайд огцруулах хэмжээний асуудал болно. Монголд хэн ч хариуцлага хүлээхгүй байна.

БЗС-гийн асуудлаас болж огцорсон, хариуцлага хүлээсэн нэг ч албан тушаалтан алга. Энэ л ард түмнийг бухимдуулаад байгаа юм. Энэ л намайг бухимдуулаад байгаа юм.

Том зургаар нь харсан чинь 360 орчим тэрбум төгрөг БЗС-аас олгосон байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөнөөс бараг 100 сая доллар боловсролын зээлд олгочихсон гэсэн үг. Түүнээс нийт 2-3 хувь нь л эргэн төлөгдсөн. 97, 98 хувь эргэн төлөгдөөгүй байгаа юм. Зээлээ эргэн төлнө гэдэг чинь уг нь дараагийн хүүхэд явах боломжийг нь олгоно гэсэн үг байхгүй юу.

-Боловсролын зээлийн санд танил тал, авлига, хээл хахуулийн систем тогтчихсон байна.  Үүнээс хэрхэн салах юм. Шийдэл байна уу?

-Уг нь бол маш энгийн. Шийдэл байхгүй биш, шийдэл дандаа байдаг. Шийдлийг хэрэгжүүлэх эр зориг, сэтгэл дутсан. Сонгон шалгаруулалтаас нь эхлээд бүх зүйлийг олон нийтийн нь өмнө хийх ёстой. Ердөө л энэ. Зээл горилогч олон олон залуус үүнийг хүсэж байгаа. Шударгаар тэнцээд явж байгаа бол юм ярихгүй ээ. Тэгэхээр шударга өрсөлдөөнийг бий болгож, асуудал гаргасан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ хоёр л байхад БЗС-аас бид төсөөлшгүй үр дүн хүртэнэ.  Одоо 360 орчим тэрбум төгрөг олгосон байна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс бараг 100 сая доллар гэсэн үг. Түүнээс нийт эргэн төлөлтийг нь том зургаар нь аваад үзэх юм бол 2-3 хувь нь л төлөгдсөн. 97, 98 хувь эргэн төлөгдөөгүй гэсэн үг. Тэр мөнгө эргэн төлөгдөх юм бол дахиад хэдэн хүүхдийг бид гадагш нь явуулж сургах вэ. Хэчнээн том боловсон хүчин бэлдээд ирэх боломж байна. Тийм учраас л зээлээ эргэн төл гээд байгаа юм. БЗС-аас гадаадын зээл, дотоодын зээл авч болдог. Авсан хүний тоогоороо бол дотоодын зээл нь хамаагүй том. Бараг сая давсан хүүхдүүд авсан байдаг. Энэ бол яг ард түмэнд нь очдог зээл. Хамгийн өндөртөө 8 сая төгрөгийн зээл авч болдог. Тэгэхээр ардын хүүхдүүд нь алалцаад 8 сая төгрөгийн зээл л авдаг юм.

Гэтэл албан тушаалтны хүүхдүүд 250 мянган ам.доллар хүртэл зээл авч болж байна. Тэгчхээд ямар ч хариуцлага байхгүй, эргэн төлөлт ч байхгүй. Гэтэл ардын хүүхдүүд хар жагсаалтад орж байна. Дипломыг нь хураана гэж дарамталж, эргэн төлөлт хийлгэдэг. Шударга бусын чинь хамгийн сонгодог жишээ энэ байхгүй юу.

Бидний жишээ авдаг Япон, Солонгос, Герман, Сингапур байна. Тэд бүгд адил хөгжлийн жимээр явсан. Нэг давтагддаг зүйл байдаг нь, хамгийн шилдэг залуусаа хамгийн хөгжил өндөртэй орны сургууль руу явуулсан нь. Тэд эх орондоо буцаж очоод өнөөгийн Японыг, Солонгосыг, Сингапурыг хөл дээр нь босгосон байхгүй юу. БЗС-ийн гол зорилго нь энэ л дээ. Тиймээс дээр ярьсанчлан бид улам сайжруулж,  ил тод болгох ёстой. БЗС энэ мэтээр буруу ажиллаад байх юм бол боловсролын тэгш боломж байхгүй болно. Нэг ёсондоо дарга нарын хүүхдүүд улам л өндөр цалинтай, улам л том албан тушаалд очно. Тэгэхээр үүнийг ерөөсөө байлгаж болохгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-04-11 197.210.8.69

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-04-11 203.98.76.4

Авъяасаас илүү ЁС СУРТАХУУНЫГ, Чадвараас илүү ХҮН ЧАНАРЫГ эрхэмлэдэг болмор бна эхлээд….Газар газрын Картон цааснууд яахвээээ

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.41.18

Сайндаа ч биш байх. Энэ нөхрийн сонгууль нь эхэлцэн хэлд оржээ🤮😝. Чи гарахгүй л дээ. Чамайг таних хүн байхгүй юм чинь.

Avatar

Zz 2024-04-11 59.153.113.95

Zailaa chi Mongoloos z**l

Avatar

Иргэн 2024-04-11 90.188.243.224

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэхчээр энэ санг ингэж улс төржүүлж болохгүй. Энэ их зээлийг аваад эргээд төлөх бол энгийн ардад боо хүртээлгүй, харин ч өндөр орлоготой хүмүүст л зориулагдсан сан болчих виы дээ.

Avatar

Иргэн 2024-04-11 90.188.243.224

Энэ залууг чинь хөрин гайгүй гэж бодсон үгүй юм бна. БЗС-с зээл авсан хүмүүсиын 90 хувь нь дарга нарын хүүхэд гэнэ үү, үнэн үү? Харвард төгссөн хүмүүс ингэж таамгаар ярьдаг юмуу? Энэ сан бол харин ч ардын хүүхдүүд өндөр боловсрол олгоход их хувь нэмэр оруулдаг сан юм шүү. Эдгээр хүүхдийн зэрэгцээ эрх мэдэлтний хүүхэд журам зөрчин авсныг хэлээгүй бна шүү. Мөн монгол шиг бага цалинтай газар энэ их зээлийг яаж төлөх бэ? Америкт бол оюутнууд нь зээл өьаад дараа нь өндөр цалинтай ажил хийгээд төлж бо

Avatar

сонгогч 2024-04-11 66.181.186.18

БЗС аас зээл аваагүй хүн ирээдүйгээ хулгайлуулсан байдаг юм уу. БЗС аас зээл авсан, аваагүй олон засуус гадаадын сайн сургуули төгсөөд гадаад дотоодгүй ажиллаж байна. Чамд Харвард төгссөн шинж алга даа поп бацаан минь.

Avatar

Нэргүй 2024-04-11 59.153.115.31

Чи тэндээс зээл танилаараа аваад гадаадын хэнч мэдэхгүй сургууль дүүргэгсдийн 1 байхаа

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.186.66

Харвардын төлгөн коммунист оо, чи АНУ-д сураад ардчил лын үзэл санаанд суралцаагүй бол хоёр нүүртэн хорин хонзоостон л бна доо !

Avatar

Нэргүй 2024-04-11 203.98.76.4

Авъяасаас илүү Ёс Суртахууныг, Чадвараас илүү Хүн Чанарыг эрхэмлэдэг болж байж л БАРУУНЫ ЕРТӨНЦ -лугаа хөгжих жамтай хойно, хий хоосон Авах Идэх, Албан Тушаал Сандал Суудлын ХҮСЭЛ ШУНАЛ -тай л бол Хорвоогийн Ямар ч лаг Их Сургууль Төгсөгч байгаад байсан байсан Газар Орноо ТУС болж, ЗӨВ САЙН ҮЙЛ бүхнийг бүтээж, Сайхан Орон Байгуулж чадахгүйдэээ

Avatar

.зочин 2024-04-11 59.153.113.89

БЗС-гаас авсан зээлийг сайдаар томилогдсон хүн тэглэж байгаа нь албан тушаалын гэмт хэрэг.

Avatar

Зочин 2024-04-11 202.21.109.14

Энд дан БЗС-г цөлмөгсөд, тэдний гар хөлүүд комент бичсэн байна. Тэр Гантөмөр гэж гай даргатай АН бүтэхгүй ээ

Avatar

Зочин 2024-04-11 202.126.91.219

ЗГ ингээд яриад баймааргүй бн. Арга хэмжээ авч алхам хийж иргэдэд мэдээлмээр бн. Үр дүн байхгүй яриад бвал тэгсгээд мартагдана.

Avatar

Нэргүй 2024-04-11 202.126.89.243

Өөрийн намын хулгайч нарыг ярихгүй байж үхсэн баасны хан шударга ёс . Тодрох гэсэн пацан коммунист

Avatar

Зочин 2024-04-11 66.181.161.239

Яг үнэн. Наадах чинь Ман-ы угаадас долоосон нохойн гөлөг

Avatar

зүү 2024-04-11 66.181.176.108

харвардын нэр барьсан МАН ын төлгөн коммунистуудын л нэг. манай яаманд байсан зүгээр л захын халтар хултар англи хэлтэй бэртэгчин банйа лээ. ямар ч залуу , боловсролтой хүний эрч хүчгүй, дээрээсээ команд хүлээсэн аймхай ядмаг цүнх баригч.

Avatar

Хулансаран 2024-04-11 203.91.115.43

тэгнэ ш дээ тэжээвэр гөлөг л гэсэн хүн үнэхээр боловсролтой мундаг залуу байсан бол яавч ийм зам сонгохгүй л байсан. Арчаагүй ганц Гантөмөр лүү дайраад чаддаг юм бол тэр Шадар сайдыгаа хэлэхгүй яасын, хөгийн эр байна шүү бас тэгээд гишүүн болно гэж сэрүүн зүүдэлжээ. Монголын төрд чи жулдана үнэхээр.

Avatar

Нэргүй 2024-04-11 59.153.113.95

Tegeed yadiin chi tejeeh yumuu???

Avatar

Төрийн мөнгөөр бакалаврт сурсан хүүхдүүдийг л шалга!! 2024-04-11 202.21.104.2

Жоомоо а**х гээд байшингаа шатаах вий?! Асуудлын гол нь БАКАЛАВРТ олгодог тэтгэлэг!!! Мөнгөн дүнгээрээ бакалаврт 150-160к мянган доллар олгодог бол магистрт ердөө 32к мянган доллар олгодог. Бакалаврт олгож байгаа энэ их мөнгө дарга, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд хууль зөрчиж олгогдсон байх магадлалтай. Үүнийг л шалгаж, тэмцэх хэрэгтэй. Тэрнээс ахисан шатны магистр, доктор бол асуудалгүй. Угаасаа өндөр хөгжилтэй оронд явуулах шаардлагатай.32к доллар гэр бүлээрээ 2 жил амьдарч сурахад маш бага

Avatar

иргэн 2024-04-11 202.21.126.195

Болио.энэ нөхөр Сүхбаатар,Чингэлтэй дүүрэгт нэр дэвших гэж байгаа.Худлаа залуу.Жинхэнэ цүнх баригч Хүрэлсүх Оюунэрдэний хүн.Битгий БЗС улстөржүүлээд бай.Зүгээр хүмүүсийг ажлын хийлгээч МАН-н дарга түүний гар хөл бологч нараа.бүх зүйлийг Оюунэрдэнэ түүний цүнх баригч нар авах гээд байгаа юм уу.Оролцохгүй зүйл гэж алга энэ ЗГ МАН-д.Энгийн ажлаа хийж яваа хүсүүийн хөрөнгө ажлын авах гэж улайрч байгаа буруу үг үйлдлээ зогсоо хөөе Нямбаатар Оюунэрэдэнэ Амарбаясгалан нараа,

Avatar

Сүхээ 2024-04-11 203.91.115.43

Отгоншарын Батнайрамдал дүү минь нэг зүйлийг мааш сайн ойлго, сүүлийн 30 жил танай МАН (одоогийн хэллэгээр) төр засаг барьсан дандаа тэндээс гарсан Боловсролын Сайдууд танай намынхан л энэ боломжийг 95 хувь ашигласан АН бол үлдсэн 5 хувийг нь ашигласан байх даа. Юманд үнэнд ханд даа хүү минь чамайг Оюукын хичжжлийг хийж өгч байгаад ирсэн, тэгээд одоо МАН-аас нэр дэюших гэж улайрч гүйж байгааг иргэд бид мэднээ. Тэнэг бацаан иргэд бид бас нэг биш л дээ. аан.

Avatar

Нэргүй 2024-04-11 203.98.76.9

БЗС-аас зээл авсан хүнийг сайд, дарга болгохгүй байх тэдний зээлийг хүүтэйгээр төлүүлэх

Avatar

иргэн 2024-04-11 202.21.104.2

БЗС-г улстөржүүлдэгээ болимоор байна!! Ер нь бол аль ч улсад мэргэжилтэн бэлтгэх ЗГ-ын бодлого, төрийн дэмжлэг байдаг. Дотооддоо ч, гадааддаа ч хүнээ сургадаг. Дэмжлэг нь зээл гэж нэрлэгдэж байгаа боловч үнэн хэрэгтээ тэтгэлэг юм. Хууль, журмаараа бол шалгуур хангасан хүнд нээлттэй зарлаж олгон, буцаан төлөхгүй, тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласнаа нотлоод төлбөрөөс чөлөөлөгддөг. Хуулийн зарчим угаасаа энэ. Асуудал юунд байна вэ? гэвэ, болзол хангаагүй эрх мэдэлтний хүүхдүүд авсан байх вий

Avatar

Хөөөрхий Монгол улс 2024-04-11 203.98.76.4

МА нам нь А-намын Тонуулчид, Урвагчидтайгаа нийлж А нам цаашлаад Улс Орноо Сүйтгэнэ….Эрх Ашгийн Бүлэглэл нь Улс ОРнооо Сүйтгэнэ….Бүгд Улсыхааа Эсрэг…..Хөөрхийдөөө Монгол улс …..Бохир улс төр Бохир Бизнис

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж