Жо Байден Израилийг "төмөрөөр" дэмжихээ амлав

Жо Байден Израилийг "төмөрөөр" дэмжихээ амлав

Жо Байден Израилийг "төмөрөөр" дэмжихээ амлав

Сирийн нийслэл Дамаск хотод Ираны элчин сайдын яамыг устгаж, нэр нөлөө бүхий хоёр генерал болон ажил албаа гүйцэтгэж явсан 10 хүний аминд хүрсэн Израильд зохих ёстой шанг нь  хүртээнэ гэж Ираны засгийн газар мэдэгдээд байсан. Уг мэдэгдлийн дагуу Техран  Израиль руу довтлохоор завдаж буй үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тусламжын гараа сунгах бололтой. Газын зурваст хэдэн зуун мянган энгийн иргэдийн аминд хүрсэн Израильд Жо Байден "төмрөөр" туслалцаа үзүүлж "Бид Израилийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх ёстой" гэж  мэдэгджээ.

"Ираны Консулын байрыг устгасан Израиль Ираны эх газар руу дайрснаас ялгаагүй. Хорон санаатны дэглэм шийтгэгдэх ёстой шиг бид шийтгэх болно" гэж тус улсын удирдагч  Аятолла Али Хаменеи Лхагва гаригт мэдэгдсэн. Ираны элчин сайдын яам дэлбэрснээс болж 13 хүн нас барсны хоёр нь Техраны өндөр албан тушаалтан байсан. Израиль уг хэргийг үйлдсэн гэж албан ёсоор мэдэгдээгүй. Гэвч нотлох баримтууд Израилийг гол буруутан гэдгийг нотолж байна гэж Иран мэдэгдсэн. Аятолла Али Хаменеи болон түүний засгийн газар "өшөө авна" гэж мэдэгдсэний дараа АНУ болон Израиль дайны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Байден Лхагва гаригт Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзалдсаны дараа Израильд тусална гэдгээ илэрхийлсэн.

"Би Ерөнхий сайд Нетаньяхуд хэлсэнчлэн, Иран болон түүний төлөөлөгчдийн зүгээс ирж буй  аюул заналхийллийн эсрэг Израилийн аюулгүй байдлыг хангах бидний амлалт маш хүчтэй.Үүнийг дахин хэлье, хүчтэй.  Гэхдээ би  Нетхьянугийн  хийж байгаа зүйлийг алдаа гэж бодож байна. Би түүний арга барилтай санал нийлэхгүй байна" гэж  Байден хэлжээ.

Байден Газын зурвас дахь дайныг буруутгаж байгаа ч Израильд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн нь олон улсын дургүйцлийг хүргээд байгаа юм.  Байден Израилийн ерөнхий сайд Нетхьянутай утсаар ярьж, геополитикийн асуудлыг өөр аргаар шийдвэрлэхийг уриалсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.АНУ-ын албаны хүмүүс  "Байден, Нетаньяху хоёрын санал зөрөлдөөнтэй байсан ч Израиль руу хийсэн аливаа дайралт АНУ-ын дургүйцлийг хүргэх болно" гэсэн мессежийг Иранчуудад илгээхийг оролдож байна.Хурцадмал байдлыг намжаахын тулд Саудын Араб, АНЭУ, Катар, Иракийн Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт Ираны гадаад хэргийн сайдтай ярилцсан гэж "Axios" мэдээлэв.

Газын Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Израилийн дайралтын үеэр 33 мянга гаруй хүн нас барсан ба  голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгджээ. Хамас  аравдугаар сард халдлага үйлдэж, Израильд 1200 гаруй хүнийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсан нь мөргөлдөөн үүссэн юм.

 

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-11 66.181.186.51

Жо Байден хоёр нүүртэн Израйль ярагчин зуудаг нохой шиг палестинчуудын газар нутгийг түрэмгийлэн дарангуйлж бусад улс дургүй нь хүрч бна

Avatar

Нэргүй 2024-04-11 202.55.188.45

Израил хүний нутагт амьдарч байгаа мөртлөө өөрийн юм шиг дураараа дургих юмаа

Avatar

Нэргүй 2024-04-11 81.105.104.157

Төмөр нудрагаар хамгаална гэж бич л дээ

Avatar

Нэргүй 2024-04-11 103.212.118.118

Исүү, яана аа бөөн алдаа. Ядаж Израилийн ерөнхий сайдын нэрийг зөв бичээч.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.191.120

Израйль бас арай түрэмгий байна даа. Өөр улсад байгаа өөр улсын элчинг устгаж дэлбэлж болдог юм уу?!

Avatar

Нэргүй 2024-04-11 192.82.92.204

p**a ard ni USA bgaa bolhoor daam bn daa. israiltai tulbal anu-tai tulah bolhoor busad ni aigaad bn. tus bus nutagt bgaa ulsuud niileed israiliiig archih heregtei shde.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж