Хятад, Тайванийн "гэр бүлийн нэгдэлд" хэн ч саад болохгүй

Хятад, Тайванийн "гэр бүлийн нэгдэлд" хэн ч саад болохгүй

Хятад, Тайванийн "гэр бүлийн нэгдэлд" хэн ч саад болохгүй

Тайванийн удирдагч асан Ма Инжөү Лхагва гаригт Бээжинд айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзав. Энэ үеэр Ши Жиньпин Тайванийн хоолойн хоёр эрэг дэх талуудын "гэр бүлийн нэгдэлд" хэн ч саад болохгүй гэж хэлжээ. Мөн тэдний хооронд шийдвэрлэж боломгүй ямар ч асуудал байхгүй гэжээ.

"Улс орон, гэр бүл дахин нэгдэх түүхэн үйл явцыг ямар ч гадны оролцоо зогсоож чадахгүй. Тайванийн хоолойн хоёр эрэгт байгаа хүмүүс бол бүгд хятад хүмүүс. Шийдэж болохгүй өшөө хорсол, хэлэлцэж болохгүй асуудал гэж байхгүй. Ямар ч хүч биднийг салгаж чадахгүй" гэж Ши Жиньпин хэлжээ.

Харин Ма Инжөү хэлэхдээ "Хурцадмал байдал тайваньчуудыг түгшээж байна. Хэрвээ талууд дайтвал хятад хүмүүсийн хувьд тэвчишгүй зүйл болно. Хоёр талд байгаа хятад хүмүүст энэ хурцадмал байдлыг энх тайванчаар зохицуулах, мөргөлдөөнөөс зайлсхийх билиг оюун бий" гэжээ. Энэ үгээрээ тэр ард иргэдээ хятад үндэстэн гэж нэрлэсэн нь онцлог юм.

1949 онд Иргэний дайн дууссанаас хойш Тайванийн нэг ч удирдагч Хятадад айлчлаагүй байсан. Ма Инжөүгийн хувьд 2008-2016 онд Тайванийн даргаар ажилласан бөгөөд өнгөрсөн онд анх удаа Хятадад айлчилсан юм. Энэ удаагийн айлчлал нь түүний хоёр дахь айлчлал болж байна.

Ма, Ши нар өмнө нь 2015 онд Сингапурт уулзаж байсан удаатай. Тэд энэ удаад Бээжин дэх Ардын их хурлын ордонд уулзсан. Энд Хятадын албаныхан гадаадын удирдагчдыг хүлээж авч уулздаг. Уулзалтын үеэр Ши Жиньпин түүнийг Тайванийн удирдагч асан бус "Ноён Ма Инжөү" гэж дуудаж байжээ. Хятад улс Тайванийг хүлээн зөвшөөрөөгүйн илэрхийлэл нь энэ болох юм. Харин Ма Инжөүгийн хувьд Ши Жиньпинийг Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга гэж дуудаж байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-11 103.212.162.85

Уг нь тийм шүү, амжилт хүсье

Avatar

Энрхэм 2024-04-11 202.21.109.1

2 хятад 1 улс шүү дээ бидэнд ямар хамаа АНУ л буруутай

Avatar

sue 2024-04-11 77.111.246.9

aimshigtai

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.238.26

zuw2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж