Сурвалжлага: Гэртээ орж ирэхэд нүд халтирам дүр зураг угтсан

Сурвалжлага: Гэртээ орж ирэхэд нүд халтирам дүр зураг угтсан

Сурвалжлага: Гэртээ орж ирэхэд нүд халтирам дүр зураг угтсан

Галд шатсан хөнжил, гудасны тасархай, өрөөсөн гутал, таавчиг, аяга, таваг үнсэн нурман дунд харагдана. Цахилгаан зуух, хөргөгч, телевизээс зөвхөн төмөр л үлдэж. Энд тэндгүй шил хагарч, битүү үнс тоосонд дарагдсан энэ айл бол Баянзүрх дүүрэгт байрлах 207 дугаар байрны найман давхрын 34 тоот.

Гурван өрөө байр нь бүхэлдээ галд өртөж, орон гэргүй болсон учраас гэрийн эзэд нь өнгөрсөн гурван сарын хугацаанд түрээсийн байранд амьдарч байна.

Үнс тортогтой, хар бараан дүр зурагтай өрөөний шалан дээр хүүхдийн үлгэрийн номны шатсан өнгөт хуудас тодоос тод нүдэнд тусна. Оршин суугч Д.Нарангаравын хоёр хүүхэд нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг.

Хүүхдүүд нь “Ээжээ манайх хэзээ шинэ гэртээ орох юм бэ” гэж үе үе асуудаг гэнэ.

Тэрбээр "Хүүхдүүдийнхээ энэ асуултад ямар ч хариулт өгч чадахгүй гурван сар өнгөрлөө. Одоо хэр удаан ийм байдалтай, түрээсийн байранд амьдрахаа ч хэлж мэдэхгүй байна" гэдгийг учирлаж байв.

Д.Нарангарав "Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны машин осолдож, маш том дэлбэрэлт болсон. Анхандаа өвөл байсан учраас салют буудаж байна л гэж бодсон. Гэтэл гал орон сууц руу дүрэлзэж, манай унтлагын өрөөний залгуурын хэсгээр утаа орж ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёр хүүхдүүдээ сэрээгээд, гадуур хувцсыг нь өмсүүлээд гарсан.

Гадаа гараад хүн гэрийнхээ цонхыг л хардаг юм билээ.

Гэтэл манай зүүн талын жигүүр бүхэлдээ галд автаж, шатсан. Тэрхэн үедээ байрнаасаа яаж гарснаа ч санадаггүй юм. Бүгдээрээ тэр том аюулаас эсэн мэнд гарч чадсанаа зол гэж бодож зогссон" гэв. Тус байрны 63 айлаас 10 орчим нь бүрэн галд өртөж, өмссөн хувцастайгаа үлдсэн айлын нэг нь эднийх.

Галыг бүрэн унтрааж дууссаны дараа буюу маргааш нь гэртээ орж ирэхэд нүд халтирам дүр зураг угтсан тухай ярьсан юм. "Манайх энэ байрыг анх ашиглалтад ороход нь 2017 онд худалдаж авсан. Тухайн үедээ шинэ байр худалдаж авахаар мөнгө төгрөгөө цуглуулж, хөдөлмөрлөж байж худалдаж авсан орон гэр нь хэдхэн цагийн дотор үнс болохыг харах хэцүү байсан. Галыг унтраасны дараа гэртээ орж ирэхэд халуун цогон дээр ус асгахад уур савсдаг шиг энд тэндгүй утаатай уугисан байдалтай аймар дүр зураг угтсан" хэмээн Д.Нарангарав нүдэндээ нулимстай өгүүлэв.

Эхний дүгнэлтээр орон сууцны барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. Тиймээс оршин суугчдын зүгээс орон сууцыг нураах эсвэл засварлах уу гэдэг эцсийн дүгнэлтийг хүлээж байгаа юм.

"ЯМАР НЭГ ДААТГАЛГҮЙ ХЭД ХЭДЭН АЙЛ БИЙ"

Д.Нарангаравынх хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг бараадан ойрхон түрээсийн байранд амьдарч байгаа аж. Түрээсийн байранд амьдрахад өмсөх хувцас, аяга тавагнаас эхлээд бүхий л юм хэрэг болж байгааг хэлж байлаа.

Тэрбээр "Гаднаас харж байгаа хүмүүс байрны пасад шатаж, цонх нь хагарсан гэж бодож байгаа байх. Гэтэл дотор нь бүхэл бүтэн айлын бий болгосон эд хөрөнгө, орон гэр шатаад юу ч үгүй болчихсон. Манайх байрны зээлгүй, ямар нэгэн даатгал хийлгээгүй байсан. Даатгалгүй айлууд хэд хэд байгаа.

Ер нь "Дашваанжил" ХХК болон ЗТХЯ-нд гомдолтой байна.

Стандартгүй замаар том машин явж, тэр машин нь хамгаалалтын хэрэгсэлгүй гээд бүхий л юм хайхрамжгүй байна. Одоо хүртэл шөнө бүтэн нойртой хонож чадахгүй, сэтгэл зүйн хувьд айдас түгшүүр арилахгүй байна. Бид нэг өдөр ч тайван байж чадахгүй байна. Ийм аймар ослыг нүдээрээ үзчихсэн байхад төр засгийн ажил маш удаашралтай байна" гэдгийг хэлсэн юм.

"ДАМ НУРУУНД АН ЦАВ ГАРСАН, НОРМ ДҮРМИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН"

Барилга хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал барилгын урьдчилсан дүгнэлтийг танилцуулахдаа "Галд өртсөн 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн. Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.

Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.

Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан" гэж мэдээлсэн байдаг.

Оршин суугчдын зүгээс хурдан гэр оронтой болгож өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа юм. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь тодорхойгүй, ажил нь удаан, бүрхэг байгаад бухимдаж байгаагаа хэлсэн юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зсссссс 2024-04-11 202.126.88.181

дашваанжил компанийн захирлыг баривчлан эрүү үүсгэн шалгах хэрэгтэй

Avatar

хүннү 2024-04-11 202.179.26.113

Анхнаасаа л чанаргүй барьсан байна. Улсын комисс ийм барилгыг хүлээж авахд иргэдийг хуурчээ. Галд шатаад ан цав гардаг гэж юугаа донгосоод байгаа мал вэ? Барилгын чанар хариуцдаг хүн нь ийм юм яриад байж болох уу? Ер нь барилгын компаниуд чанаргүй барьсан орон сууцны үнээ долоо нугалж иргэдийг шулдагийн тод жишээ энэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.40.213

ХАРИУЦЛАГА!!! Тайвань,япончуудаар барилга бариулахсан.7,4баллын хэд хэдэн доргилтонд ан цав байтугай нурж унадаггүй өндөр барилга барьсныг хараач. Барилгын компаниудад хариуцлага тооц. Үнэтэй юм чанартай л байх ёстой. Одоо дараагийн хохирогч үүсэхээс анхаар. Бүх барилгын шатамтхай хөөсөн дулаалгыг соль.

Avatar

tsu2 2024-04-11 202.131.238.26

za araichde sha2 iim niigemd yaj amidrah yum be

Avatar

jinguidej bna 2024-04-11 77.111.246.4

24.7 uzh gsn ene nowshin look hud bnaa

Avatar

Иргэн 2024-04-11 202.21.103.226

Дашваанжил компани хохиролыг хариуцах ёстой.

Avatar

nomane 2024-04-11 77.111.245.12

hetsuu ch yumda

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.238.26

haramsaltai yum.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.187.27

төрд гомдоод яах вэ?! тэр дашваанжилаас орон сууц орох орон нэх. тэднийх бүх стантарт зөрчсөн. өөр их юм бий

Avatar

Нэргүй 2024-04-11 112.72.8.90

газ тээвэрлэсэн компани болон газ тээвэрлэлтийн маршрутыг зөвшөөрсөн байгууллага хариуцлага хүлээх байх даа.

Avatar

И 2024-04-11 103.168.34.177

манй төр, засгийн ажил гайхалтай удаан . Боловсон хүчингүй болсон нь олон зүйлээр нотлогдож бгаам. дандаа тавиул, мэргэжийн бус, цалин голохгүй, тарийн албан хаагч байх нь чухал. Иймл хүмүүс цагаа бүртгүүлэх төдий л ажил хийж бна даа

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.178.215

Дашваанжилыг шүүхэд өгөө та нар буруутан байхад энд улс, татвар төлөгчдийн мөнгө та нарт ямар хамаатайн.

Avatar

Зочин 2024-04-11 126.36.206.241

Орон сууцандгазхэрэглэхийг мөн орон сууцны байрны нэг давхруудын үйлчилгээний газруудад газ хэрэглэхийг хориглох нь зүйтэй. Анхнаасаа зориулалтын дагуу баригдаагүй барилгуудад. 40, 50 мянгатын байрнуудын 1 давхарт хоолны газар байлгахгүй гэсэн шийдвэр өмнө ньгарч байсан. Одоо хүртэл хэрэгжээгүй л байна. Хотын дарга анхааралдаа аваасай.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.177.233

аргагүй ш дээ. Ниргэсэн хойно нь хашгирах бус одоо төрийн байгууллагууд нь урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалт хиймээр бна!!!! Нийгэмшээгүй оркууд орон сууцанд газ хэрэглээд бна!!!! 3-аас дээш давхар орон сууцанд газ хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Худалдан борлуулсан, хэрэглэсэн новшнуудад хатуу хариуцлага тооц!!!!

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.225.197

чадахгүй ээ Ман-ых

Avatar

Нэргүй 2024-04-11 202.9.46.29

Даатгал хийлгээгүй нь харамсалтай.

Avatar

Даатгал 2024-04-11 202.21.116.142

Ер нь айлууд даатгал хийлгэж байвал зүгээр, 100 хувь биш юмаа гэхэд тал нь ороод ирдэг тогтолцоотой бол. Түүнээс хохирсон хүн болгоныг бусдын татварын мөнгөөр хохирлыг нь барагдуулдаг тогтолцоо байж болохгүй. Ёстой гэр энэ тэр олгох зэргийн юм бол байж болох л байх. Монголчуудын ихэнх нь гэрт амьдардаг. Яагаад гэрт амьдарч болохгүй гэж? Заавал байр түрээслэх ёстой юу? Элэг бүтэн эрүүл байхад босоод л ирнэ.

Avatar

Нэргүй 2024-04-11 202.126.89.163

за чи х** өөрөө ингэсэн бол яаж бх болдоо

Avatar

Татвар төлөгчид лав энэ хохирлыг төлөх ёсгүй!! Төсвөөс гаргах ёсгүй! 2024-04-11 202.21.104.2

Буруутай этгээдүүд хамтын хариуцлага хүлээх ёстой. Хохирогчдод нөхөн төлбөр олгохдоо барилгын стандарт, замын стандарт тогтоодог, хянадаг төрийн байгууллагууд, стандарт зөрчсөн барилгын компани ,аюулгүй ажиллагааг мөрдүүлээгүй Дашваанжил ХХК, замын дүрэм зөрчиж осол гаргахад нөлөөлсөн жолооч нар, аюултай нөхцөлд тамхи асааж гал өдөөсөн этгээд.. гээд бүх этгээдүүдэд гэм бурууд нь тохирсон хэмжээгээр хохирол нөхөн барагдуулах хэмжээг нь тогтоож өгөх. Дээрээс нь даатгалтай бол даатгалаас өгөх.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.178.224

Ямар сайн байхав.Өвлийн хүйтэнд.
Бага бхад манай гудамны ахын гэр нь шатаж байхад мотоциклтэй давхиж ирсэн ах мотоциклээ гал руу түлхээд оруулчиж билээ.
Шатвал бүгд шатаг гээд.Золоор ч юм уу тэрнээс хойш ахынх дэлгүүр нээгээд баяжсан даа.Галын дөл өөдөө нь үнэн.

Avatar

Нэргүй 2024-04-11 103.71.100.217

Энэ Д.Нарангаравын гэр бүл улам өөдлөн дэвжих болноо. Элэг бүтэн байна гэдэг маш чухал. Танай гэр бүлд сайн сайхныг ерөөе.

Avatar

Нэргүй 2024-04-11 103.168.34.41

Элбэгдоржын хүүхэд Патрол барьж яваад газ тээвэрлэсэн цистерни машиныг хажуугаас нь мөргөсний улмаас газ алдагдан гал гарсан гэдэг биз дээ. Элбэгдорж Америкад хэд хэдэн өндөр үнэтэй хаус эзэмшдэг гэдэг. Түүнээс иргэд хохиролоо нэхэмжлэх нь зөв юм бишүү

Avatar

Нэргүй 2024-04-11 202.126.90.173

za bitii h*****d bai

Avatar

Нэргүй 2024-04-11 59.153.112.99

Т1 б***а вэ чи

Avatar

Нэргүй 2024-04-11 103.57.94.76

яг үнэн зөв Элбэгдорж хүүхэд гэж бичиж хэлэх танаас өөр алга даа Элбэгдорж оос ард иргэд Ардын нам айдаг юм уу

Avatar

иргэн 2024-04-11 202.21.104.2

Солиорцон байш дээ. СЭМҮТ яв аа!

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.225.197

чи оношлодогиймуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж