Зеленский Трамптай уулзах хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2024.04.11-нд нийтлэгдсэн

Зеленский Трамптай уулзах хүсэлтэй байна

Зеленский Трамптай уулзах хүсэлтэй байна

Украины ерөнхийлөгч Влодимир Зеленский Грект болсон Дельфийн эдийн засгийн форумын үеэр  АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Украин дахь дайныг зогсоох санааг “дуртай” сонсоно гэж хэлжээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Трамп хэрвээ дахин сонгогдвол Украиныг Оростой энхийн гэрээ байгуулахыг шахаж, Киев газар нутгаа өгөхийг шаардана гэж мэдэгдсэн байдаг. Түүний энэхүү мэдэгдэл олон нийтэд цацагдсаны дараа Украины удирдагч Трампын саналыг сонсох сонирхолтой байна. “Нэгдүгээрт эдгээр хэлсэн үгс зарим хэвлэл мэдээллийн платформ дээр байсан. Би үүнийг Трампаас шууд сонсоогүй. Түүний санааг нарийвчлан  ярилцаж, дайныг хэрхэн зогсоох талаар санаа оноог хэлэлцэх боломж надад олдсонгүй" гэж Зеленский "CNN” агентлагт ярьжээ. Мөн "Хэрэв надад тийм боломж олдвол би  дуртайяа сонсч, дараа нь сэдвийн талаар ярилцах болно" гэв.

Өмнө нь  Зеленский Германы "The Bild" сонинд ярилцлага өгөхдөө "бүх зүйлийг өөрийн нүдээр харж, дүгнэлтээ гаргаасай гэсэндээ" Трампыг Украинд урьсан гэв.

Мөн Трамп Украинд айлчлах урилгыг хүлээн авах сонирхолтой байгаагаа хувиараа илэрхийлсэн гэж Зеленский ярьсан ч Лхагва гаригт  Трампын сонгуулийн кампанит ажлын баг Украины ерөнхийлөгчийн хэлсэн бүхэн "буруу" гэсэн юм. Учир нь Зеленский урьд өмнө хэзээ ч Трамптай холбогдоогүй гэж мэдэгджээ.

Украины удирдагч мөн эдийн засгийн форумыг ашиглан барууны орнуудад  зэвсэг үйлдвэрлэх, хүчин чадлаа өсгөхийг уриалжээ. Зеленский холбоотнуудаа "гутранги үзэлтнүүд" гэхээсээ илүү "реалистууд" байхыг уриалав.Украины зүүн бүс нутагт байдал одоо тогтворжсон гэж Зеленский мэдэгдсэн. “Далайн зам ажиллаж байгаа учраас манай ДНБ хэрхэн өсч байгааг бид харж байна. Би нөхцөл байдлыг бусад шиг харахгүй байна. Бид дайтаж байгаа ба дайсан ноцтой байгаа ч гутранги биш харин реалист байцгаая” гэж Зеленский хэлжээ. “Путины түншүүдээс зэвсэг, тодорхой алхмуудыг авсны дараа бид Путины нурууг хугалах болно” гэж тэрбээр нэмж хэлсэн.

Мөн Орос тэсрэх бөмбөг дахин хэрэглэж буй талаар Зеленский хэд хэдэн үг хэлсэн байна. Тэрбээр " Одоо оросууд  Харьковыг агаарын бөмбөгөөр цохиж эхэллээ. Эдгээр нь хэдэн зуун метрийн доторх бүх зүйлийг устгадаг тусгай удирдлагатай бөмбөг" гэж Зеленский тайлбарласан байна.

Мөн Путин "терроризм дээр бооцоо тавьсан" гэж хэлсэн ба Оросын удирдагч "ямар ч барилгыг сүйтгэж буй эдгээр бөмбөгөөр нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлнэ гэж бодож байна" гэжээ.

Украин улс Киевт зэвсэг нийлүүлж буй  барууны орнуудын тавьсан болзлыг хэрхэн биелүүлж буйгаа Зеленский онцолжээ. Зеленский Оросын нутаг дэвсгэрт ашигласан зэвсгүүдийн нэгийг нь ч баруунаас  нийлүүлээгүй гэж мэдэгдэв. Учир нь Орос дахь байнуудад алсын зайн зэвсэг хэрэглэхгүй байх шаардлагийг ЕХ тавьсан юм. Зеленский "Өрнөдийн зэвсгийг ашиглах нөхцөл бол Оросын нутаг дэвсгэр дэх Оросын бай руу довтлох боломжгүй болгосон нь нууц биш. Барууны ямар ч зэвсэг ийм Орос руу  довтлоход ашиглагдаагүй гэдгийг би онцлон хэлмээр байна. Бид Оросын нутаг дэвсгэрт ийм зэвсгээр цохилт өгч хариу бариагүй. Энэ үнэн. ОХУ-ын түрэмгийлэлд ашигладаг Украины хэрэглэж буй бүх зүйлийг зөвхөн Украин үйлдвэрлэж, цэргийн болон эрчим хүчний зорилтод ашигладаг. Украин энгийн иргэдийн эсрэг өөрийн зэвсгээ ч ашигладаггүй. Бид зөвхөн өөрсдийн зэвснээр Оросын арми руу довтолдог” гэж тайлбарлажээ.

ОХУ Лхагва гаригт  Украины өмнөд хэсгийн Одесса мужид пуужингийн цохилт өгсөн тухай Украины Батлан ​​хамгаалахын арми “Telegram” хуудсандаа мэдэгдсэн. "Дайсан Одесса мужийг арга замаар алан хядах ажиллагаа явуулсаар байна" гэж батлан ​​хамгаалах хүчнийхэн нийтэлсэн байна.

Одоогоор хүний ​​амь үрэгдсэн талаарх мэдээлэл байхгүй ба хохирлын хэмжээг тодруулж байна. Одесса хотод Лхагва гаригийн өглөө болсон халдлагын үеэр төмөр замын хоёр ажилтан шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэж Украины төрийн төмөр замын компани Укрзализница “Telegram” хуудаснаа мэдэгджээ.   Одессад болсон хамгийн сүүлийн халдлага нь Николайев мужид 12 нисгэгчгүй онгоцыг устгагдсан юм. ОХУ-ын хүчнийхэн эрчим хүчний байгууламжийг онилсноор дайны галыг бүрэн унтраасан гэж батлан ​​хамгаалахынхан “Telegram” дээр мэдээлсэн байна. Украины өмнөд хэсгийн дэд бүтцэд халдсаны улмаас Херсон мужид цахилгаан тасарсан гэж Херсон мужийн цэргийн захиргааны дарга Александр Прокудин Телеграм хуудаснаа мэдэгдэв.

Херсон, Николаев мужуудад эрчим хүчийг сэргээхээр сэргээн засварлах ажил хийгдэж байна гэж Украины улсын эрчим хүчний компани Укренерго мэдэгдээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж