Прогноз: XII тойрогт О.Тэнүүн, Б.Солонгоо нарын нэр яригдаж байна

Прогноз: XII тойрогт О.Тэнүүн, Б.Солонгоо нарын нэр яригдаж байна

Прогноз: XII тойрогт О.Тэнүүн, Б.Солонгоо нарын нэр яригдаж байна

2024 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэг гурван мандаттай. Тус дүүргийн хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулиар мөн л гурван мандаттай байсан бөгөөд МАН-аас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн байдаг. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн бол МАН УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХҮН-ын дарга Т.Доржханд нар нэр дэвшиж, Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Т.Доржханд нар сонгогдож байв.

XII тойрог буюу Хан-Уул дүүрэг-3 мандаттай.

МАН: Г.АМАРТҮВШИН, Д.САРАНГЭРЭЛ НАР ӨНЖИЖ, ШИНЭ ГОРИЛОГЧИД ЯРИГДАЖ БАЙНА

МАН 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг нэр дэвшүүлж байсан бөгөөд тэднээс Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан даагаа нэхэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн намын хороогоо маш их тойглосон гэдэг. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон алдаагаа засахын тулд Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны гишүүдээ дөрвөн жил тойглож, энэ удаагийн сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж буй.

Харин түүнтэй хамт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан горилж буй. Т.Мөнхсайханы хувьд Эрүүл мэндийн сайдын суудлаа өгөхдөө 2024 оны сонгуульд нэр дэвших тохироотой буусан гэдэг.

Тиймээс ч энэ удаагийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ битүүхэн хийсээр ирсэн. Эрүүл мэндийн салбараас сайд болтлоо дэвшиж, улс төрд “урваж” байгаа түүний хувьд албан ёсоор нэр дэвших нь эцэслэгдээгүй ч Ерөнхийлөгчийн квотоор орж ирэх хүнээр нэрлэж буй. Мөн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр Цахим хөгжлийн яамны дэд Ж.Эрхэмбаатар горилж буй. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдсөн бөгөөд энэ удаад МАН-аас нэр дэвшихээр горилж буй. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн квотоор Соёлын сайд Ч.Номинг тус тойрогт нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа ч түүний хувьд өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр сонгуулийн бэлтгэлээ битүүхэн хийсээр ирсэн. Эмэгтэйчүүдийн квотоор орж ирэхээр яригдаж буй бас нэг хүн бол Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо яригдаж байна. Харин Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй бөгөөд сонгуулийн дараа гадаадын аль нэг улсад Элчин сайдаар суух тохироо хийсэн гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд хөгжлийн банкны асуудалд холбогдсон учраас нэр дэвших эсэх нь одоогоор эцэслэгдээгүй ч тэрбээр сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байгаа.

Уг нь МАН-ын дарга нар хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг асуудалтай холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж ам гарсан ч Г.Амартүвшин гишүүн сонгуулийн бэлтгэлээ базааж, тойргоо эргэж тойроод эхэлсэн.

АН: Х.БАТТУЛГЫН ХҮРГЭН О.ТЭНҮҮН, П.БАТЧИМЭГ НЭР ДЭВШИХ ҮҮ?

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн ч тэд ялагдал хүлээсэн. Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж буй ч жагсаалтад орж магадгүй гэсэн мэдээлэл ч бий. Б.Түвшингийн хувьд 2020 оны сонгуулийн даагаа нэхэхээр дахин өрсөлдөхөөр зэхэж буй гэх. АПУ-ийн банк бус санхүүгийн байгууллагыг удирддаг учраас улс төрийн хүрээнд түүнийг АПУ-ийнх гэдэг.

Хэрэв АПУ-ийн П.Батчимэг, Б.Ганхөлөг нарын нэгийг нэр дэвшүүлэхгүй бол Б.Түвшинг Хан-Уулд сойхоор бэлтгэж буй гэх.  Хэрэв П.Батчимэг тус тойрогт өрсөлдвөл Б.Түвшин II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт нэр дэвшихээр яригдаж буй. Мөн түүнээс гадна Хан-Уул дүүрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.

О.Тэнүүний хувьд Шадар сайд С.Амарсайханы ах, ОБЕГ-ын дарга асан Отгонбаярын хүү бөгөөд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн юм.  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай өрсөлдүүлэхээр Эрүүл мэндийн яамны дэд сайн асан Ж.Амарсанаагийн нэр ч яригдаж буй. Мөн тус дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Ц.Пүрэвням, “Хашаандаа сайхан амьдрая” төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр нарын нэрс яригдаж байна. Харин эмэгтэйчүүдийн квот дээр АПУ-ийн П.Батчимэг, хуульч Х.Номингэрэл, “элийрэгч” Ц.Уянга нарын нэрс яригдаж байна. Улс төрийн хүрээнд Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүмүүсийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга “авч”, өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл ч бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баярт 2024-04-11 75.190.35.176

Энэ удаагийн сонгуульд Үндэсний эвслийг дэмжинэ. Маш зөв бүрэлдэхүүнтэй явж харагдсан Хуучин улс төрчид туршлагатай Бас Шинжлэх ухааны докторууд мэдлэгтэй боловсролтой хаа ч яваад орсон нүүр бардам хэл устай Эдийн засагчид эх орны хөгжлийн гарц хаана байгааг хэлж чаддаг Газар тариалангийн болон ХАА салбарын хүмүүс Хөрөнгө оруулалтыг хийж чаддаг бизнесмен хүмүүс байсан шүү Тиймээс Үндэсний эвсэлийг дэмжиж байна
Илгээлээ
Messages are missing. Sync now

Avatar

Нэргүй 2024-04-11 95.141.32.118

энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад яваасай эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлого гаргах хэмжээнд очвол олонч өвчнийг арилгах ажлуудыг эхлүүлж чадна гэж бодож байна

Avatar

Нэргүй 2024-04-11 89.238.178.198

Монгол улсын иргэн бүр хавдар гэдэг өвчнөөр тэр чигээрээ хордож байгаа маш аюултай нөхцөлд байгаа энэ үед төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй.

Avatar

Нэргүй 2024-04-11 176.9.113.53

Эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс төрд гарах хэрэгтэй байна аа эрүүл мэндийн боловсролыг хангалттай сайн нийгэмд олгож чадахгүй байна тийм болох лээр эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгааг энэ өвчлөлүүд харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүйнээ удаан харлаа харин бид энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг

Avatar

Нэргүй 2024-04-11 82.102.16.174

Эрүүл мэндийг сайн түүчээлж хурдацтай хөгжих үйлд их хувь нэмэр оруулах боловсон гэж өөрийг чинь бодож явдаг шүү улсынхаа төлөө маш олон чухал ажлуудыг хийж явсныг чинь би мэднэ олонч хүмүүс мэдэх байх цаашдаач өмнөхтэйгөө адил энэ нийгэмдээ хэрэгтэй ажлуудыг хийгээсэй гэж хүс ч байна шүү

Avatar

Нэргүй 2024-04-11 50.7.93.83

Би өөрөө эрүүл мэндийн салбарт өчнөөн олон жил ажилласан хүн байна Мөнх сайхан гэдэг хүнийг бол сайн мэднэ хувьдаач их дэмждэг харин яг ийм мундаг хэрэгтэй ажлуудыг хийж байсан хүнээр нийтийн хүрээнд бодлого гаргуулаад явбал одоогийн Монгол улсын эрүүл мэндийн бүхий л асуудал арилан гэж бодож байна

Avatar

Нэргүй 2024-04-11 23.106.249.39

Олон хүний амийг аварсан мундаг хүншүүдээ Мөнхсайхан с өшөө олон зүйлсийг эх орондоо хийгээсэй гэж хүсэж байна ажлын өндөр амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-04-11 23.106.56.51

Монгол улсын эрүүл мэндийн сайд байх үедээ олон чухал хэрэгтэй ажлуудыг эхлүүлж байсан гэдгийн их сонсож байлаа эмч хүнийхээ хувьд хүртэл бусдыгаа гэсэн сэтгэлтэй хүн байна

Avatar

Нэргүй 2024-04-11 207.244.89.161

Мундаг хүншдээ маш олон хэрэгтэй зүйлсийг хийж байсан хүн одооч хүртэл хүмүүсийн төлөө ажилсаа р байгаа юм байна шүү дээ иймэрхүү мундаг эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад явмаар байгаа юм даа бизнесийн мөнгөний төлөө улс төрчид хэзээ ч хүний төлөө юм хийж чадахгүй тэд зөвхөн мөнгө олохоол бодно

Avatar

Нэргүй 2024-04-11 59.153.87.10

Би бодохнээ яг ийм мэргэжлийн хүмүүс өөрсдөө бодлого гаргах хэмжээнд байр суурь дээр очихын бол илүү үр дүнтэй ажлуудыг хийх байх гэж боддог. Мөнхсайхан өмнө нь эрүүл мэндийн сайд байх үедээ олонч хэрэгтэй ажлуудыг хийж байсаншдээ одоо яагаад дахиад нэг сонгуульд өрсөлдөөд үзэж болохгүй гэж.

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.187.234

ах дүүсээрээ, зарим нь бүр ну а хүүхэнтэйгээ цуг дэвшдэг эсвэл тойргоо өв залгамжлуулан өгдөг болжээ. Тэмүүжин өөрөө дэвшээд гараагүй тойргоо шинэ эхнэр Номингэрэлдээ өгөх юмуу ккк. Түвшин гэдэг чинь аль өвлөөс хойш л Завханыханыг хятад руу зөөж аялууллаа, хуулиараа болдог ч юмуу үгүй ч юмуу. Солногоо, Эрхэмбаяр гэсэн татаасны матрууд бол зайлаа

Avatar

Нэргүй 2024-04-11 103.57.92.84

Тэнүүн мундаг залуу даа…

Avatar

Нэргүй 2024-04-11 103.57.94.29

О.Тэнүүн гэж хэн бн? Тэнүүн Огоо юу?

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.249.11

Отгонбаярын Тэнүүн

Avatar

Нэргүй 2024-04-11 202.21.100.210

Амар юм болох нь ээ. Өмнөх хулгайчуудын удам залгасан үр хүүхдүүд нь орж ирэх санаатай айн.

Avatar

зочин 2024-04-11 202.21.117.210

Энд нохой ч тоож шиншилчихээр амьтан алга даа. Жаран чавганц уралддаг сонголтгүй сонго уулиа яаж өөрчлөх вэ таминээ

Avatar

zochin 2024-04-11 43.228.129.139

нохойн баас энэ юм аа бичихдээ бас жаахан судалгаатай бичмээр юм. Түвшин чинь завханд нэр дэвших гээд гүйж яваа шдээ. Тхдээ энэ нэр дэвших гэж байгаа хүмүүс ч гэж дээ нохойн баас

Avatar

Нэргүй 2024-04-11 103.71.101.30

Цөөн хүн амтай Монгол улс төрдөө цус ойртоод бүтэхгүй юм байна. Нэг мөсөн айл болгон хүүхдүүдээ хоёр намын гишүүн болговол дээр юм биш үү.

Avatar

Баян-Хоосны ялгаа 2024-04-11 64.119.31.152

Барууны, бас Солонгос кинон дээр гардаг шиг Элитүүдийн хүүхдүүд хоорондоо ураг барилддаг болж дээ. Дээрээс доошоо харж амьдардаг гарууд нэмэгдэж байгаа юм байна. Энэтхэг шиг Баян-Ядуугийн зааг эрс холдож байх шиг. Биднийгээ удахгүй Сармагчингууд гэж нэрлэх баян бацаан нар, чинээлэг давхарга. Зэрлэг капитализмийн эцсийн үр дүндээ. Энэ ялгааг арилгахын тулд нийтийн өмчийг зөв хуваарилах, Кейнсийн эдийн засаг дахь Төрийн зохицуулалтыг нэмэгдүүлэх л хэрэгтэй дээ. Үл үзэгдэх гар биш, үзэгдэх гар шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж