Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн бол өмнөх сараас 0.6 хувиар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, 2024 оны гуравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3,98 сая төгрөг байгаа юм.
Байршлаар нь авч үзвэл, Хан-Уул дүүрэгт байрны үнэ хамгийн өндөр буюу 4.22 сая, Сүхбаатар дүүрэгт 3,92 сая, Баянгол дүүрэгт 3,77 сая, Баянзүрх дүүрэгт 3,64 сая, Чингэлтэй дүүрэгт 3,53 сая, Сонгинохайрхан дүүрэгт 2,71 сая төгрөгийн үнэтэй аж.
Холбоотой мэдээ