Үндэсний хувцасаараа ондооших долоо хоног болно

Үндэсний хувцасаараа ондооших долоо хоног болно

Үндэсний хувцасаараа ондооших долоо хоног болно

"Монголын загвар урлагийн холбоо” ТББ, “Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас санаачлан “Mongolia fashion week 2024” загварын долоо хоног арга хэмжээг анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 05-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр /2024.04.10/ холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.


Хөгжилд хүрэх зам” ТББ-ын тэргүүн Б.Галбадрах:

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үйл ажиллагааны тэргүүлэгч дөрвөн салбарын  нэгээр  хувцас загварын салбарыг нэрлэсэн байдаг. Монголдоо үндэсний хэмжээний хувцас загварын шоуг зохион байгуулна. Мөн анх удаа хувцас загварын форумыг зохион байгуулах гэж байна. Үүгээрээ загварын салбарын чиг хандлага ирээдүйд ямар байх, түүнийг төлөвлөх, эдийн засгийн боломж , дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын харилцаа холбоог тэлэх ямар боломж байгаа эсэх, ирээдүйд энэ салбарыг аялал жуулчлалтай хэрхэн холбож хөгжүүлж болох вэ  зэрэг олон асуудлаар ярилцана. Хувцас загварын салбарын мастер класс сургалтыг зохион байгуулна. Үүнд Солонгос улсын дизайнеруудын холбооны ерөнхийлөгч бидний урилгаар ирж Монголд үйл ажиллагаа явуулдаг брэнд болон дизайнеруудад зориулсан мастер класс сургалтыг удирдан явуулна.

“Монголын загвар урлагийн холбоо” –ны тэргүүн Э.Энхболд:

-Загварын долоо хоног өмнө нь болж байсан. Харин  энэ жилийн хувьд бид бүхэн илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахыг зорьж байна. Үндэсний хувцсаараа ондооших ёстой юм байна. Үндэсний хувцсаа хэрхэн орчин үед хэрэглээнд оруулах уу? Цаашлаад холливудын киноны хувцас болгох уу гэдэг ч юм уу маш олон боломж байна гэж харж байна. Тэр утгаараа авангард хувцасны тэмцээн зохион байгуулж байгаа. Мөн орж буй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор экспог зохион байгуулна. Дээрээс нь загварын долоо хоногоос гадна томоохон гала шоу арга хэмжээг төлөвлөж байна. Сэтгүүл гаргана, тухайн сэтгүүлд байгууллагуудын танилцуулга, реклам сурталчилгаа байршина. Бидний үйл ажиллагааг Соёлын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж байгаа. Тиймээс энэ загварын долоо хоногийг Монгол улсын хэмжээнд зохион байгуулахаар хичээж ажиллаж байгаа. Ямар нэгэн брэнд, хувь артистад давуу эрх олгохгүй. Хөдөө орон нутагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхэлдэг хүмүүсийг урьж байна, оролцох бүрэн боломжтой.

“Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” –ны гүйцэтгэх захирал О.Сансархүү:

-Манай оёдлын салбар буюу оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбарт 15 мянга орчим хүн ажилладаг. Эдгээрийн 59 хувь нь үндэсний дээл хувцас урладаг. Хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт  500 гаруй брэнд байна гэж тооцоолоод байгаа. Үүнд 10-аас дээш ажилтантай буюу томоохон ангилалд багтдаг 200 гаруй үйлдвэр байна. Энэ загварын долоо хоног бүх улс оронд болдог. Бидний хувьд Монголд зохион байгуулж байгаа нь хувцас урлалын төв нь болох алсын харааг зорилго болгон ажиллах болно. “Mongolia fashion week”  цаашдаа жил болгон зохион байгуулагдаад явна. Манай монголчууд Азидаа нэлээн загварлаг  үндэстэндээ ордог. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд ирж, энэ оны болон цаашдын загварын чиг хандлагаа тодорхойлоорой. Мөн хувцаснаас гадна нүүр будалдт, үс засалт зэрэг маш олон зүйлсийг нэг дор харах боломжтой. Нөгөө талаас үйлдвэрлэгч нар өөрсдийнхөө брэндийг томоохон тайзан дээр гаргах, маркетинг хийх боломжийг маш бага зардлаар хийх нөхцлийг олгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-10 202.55.188.86

Хувь үйлдвэрлэгч яаж оролцох вэ.Бүртгэл болон бусад мэдээллээ дэлгэрэнгүй өгнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж