Хятадын Коммунист намын гурав дахь албан тушаалтан Жао Лэжи тэргүүтэй төлөөлөгчид Хойд Солонгост албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал өнөөдөр буюу Пүрэв гаригаас Бямба гариг хүртэл үргэлжлэх аж. Хүчирхэг Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жао Лэжигийн тэргүүлсэн айлчлал нь Хойд Солонгос улс төрийн гол холбоотонтойгоо дипломат харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй үед тохиож байна.
Жао Лэжи нь Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга. Хойд Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ой 2018 онд тохиоход Хятадын төлөөлөгч Ли Жаньшу Пёньянд айлчилж байсан. Үүнээс хойш Хойд Солонгост айлчилж буй хамгийн өндөр албан тушаалтан нь Жао Лэжи болж байна.
Жао хоёр орны найрамдлын ойг тэмдэглэх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцоно. Хятадын дарга Ши Жиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ оныг хоёр орны найрамдлын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд шат дараатай арга хэмжээнүүд зохион байгуулагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: REUTERS
ХУУЛЬЧ 2024-04-11 202.9.46.50
ДЭЛХИЙД ГАНЦ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙДАГ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БНАСАУ-тай ЭВЭЭР ҮЗЭХЭЭС ХҮЧЭЭР ҮЗЭЭД БАРАГҮЙГ ОЙЛГОСОН НЬ ЯАМАЙ ДАА .,,,,ОДОО Ч БАРАХГҮЙ БОЛОХООР ТЭДЭНТЭЙ АРГА БЭЛГИЙН УХААНААР АМЬДРАХ ЦАГ ИРСЭНГ ЗАРИМ ГҮРНҮҮД ОЙЛГОЖ БАЙГАА НЬ ЯАМАЙ ДАА. .,,,
Нэргүй 2024-04-11 66.181.184.49
Зссс,,,эмээ уу,,,