Мозамбекийн хойд эргээс 100 гаруй хүний цогцос олджээ. Үүнээс гадна 20 хүн ор сураггүй байгааг тус улсын ерөнхийлөгч Филипе Нюси мэдэгдэв. Тус улсын Далайн тээврийн хүрээлэнгийн "INTRASMAR" албаны хүн "130 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц нь хэт ачаалалтай загас агнуурын завь байсан. Мөн хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байсан" гэж мэдэгджээ. Мөн "INTRASMAR" компанийн администратор Лоуренко Мачадо " Нампула мужийн Лунга хотоос Мозамбек арал руу хүмүүсийг тээвэрлэж явсан. Тэд холер буюу бөөлжилт, суулгалт үүсгэдэг гэдэсний халдварт өвчний дэгдэлтээс зугтаж байсан боловч далайн ширүүн давалгаанд өртсөн" гэв.
Нампулу мужийн төрийн нарийн бичгийн даргын алба мэдэгдсэнээр ззавин дээр явж байсан хүмүүсээс 10 хүнийг нь аварч чадсан байна.
Нюси эмгэнэлт явдалд харамсаж буйгаа илэрхийлэн, Өмнөд Африкийн Тээврийн сайдыг арал дээр очиж мөрдөн байцаалт явуулахыг үүрэг болгов. Мозамбекийн засгийн газар дөрөвдүгээр сарын 10-нд хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, энэ үйл явдлын үр дагаврыг багасгахын тулд шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн.
Ройтерс агентлагийн олж авсан видео бичлэгт олон хүний цогцос далайн эрэг дээр байсан ба зарим хүмүүс хүүхдүүдийн цогцсыг авч явж байгааг харуулсан байна. Мозамбек болон Өмнөд Африкийн бусад орнууд өнгөрсөн жилээс холерын дэгдэлттэй тэмцэж байна. Мозамбекийн засгийн газрын мэдээллээс харахад тус улсад 2023 оны аравдугаар сараас хойш холерын 15,051 тохиолдол бүртгэгдэж, 32 хүн нас баржээ. Нампула мужид Ням гарагийн байдлаар 5,084 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ.
Эх сурвалж:CNN
Нэргүй 2024-04-10 103.212.118.118
Мозамбик гэх учиртай.
Нэргүй 2024-04-10 202.9.40.156
Мозамбек арал гэж хаана ч байхгүй
Уншигч 2024-04-10 66.181.188.220
хөлөг онгоц нь хэт ачаалалтай, бас хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байсан . . . гэжээ, энэ онош нь манай эрх баригчдын аюул ослын үед хэлдэг шалтаг шалтгаантай яагаад ч юм их л адилхан байх юм. бид энэ африк тивийн улсуудтай бараг адилхан болжээ, дотроо дайн хийж цэргийн эргэлт хийгээгүй л болохоос засаглалын ялзрал яг адил аж.