Д.Амарбаясгалан: Малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах эрх зүйг бүрдүүлнэ

Д.Амарбаясгалан: Малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах эрх зүйг бүрдүүлнэ

Д.Амарбаясгалан: Малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах эрх зүйг бүрдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.10/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Сүүлийн жилүүдэд  бэлчээрийн мал аж ахуй ган гачиг, цас зуднаас болж хүнд байдалд орох болсон. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр ган зуд 2-3 жилийн давтамжтай нүүрлэх болсноор мал аж ахуйд бэрхшээл үүсгэж байна. Тийм учраас Засгийн газраас боловсруулсан төсөл нь малчид амьжиргаагаа дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болох, малын чанараа дээшлүүлж, тооноос илүү чанартай малтай болгох үндсэн зорилготой. Малчид өндөр хүүтэй зээл авч амьжиргаагаа залгуулах, олон тооны малтай байж амьдралаа залгуулах шаардлага үүсч байгаа.  УИХ-аар энэхүү төсөл батлагдсаны дараа  Засгийн газраас  тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Засгийн газраас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гурван зүйлд анхаарал хандуулж , ажиллаж байна. Цас зуданд нэрвэгдсэн малчдын зээл төлөлтийг нэг жилийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан.  Хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа. Малчид хуримтлагдсан зээлийн хүүгийнхээ 25 хувийг төлнө, үлдсэн  зөрүүг нь ирэх оны төсөвт тусгах замаар шийдвэрлэхээр тогтоол хэрэгжиж эхэлж байна.

Цас зуданд малынхаа 70-аас дээш хувийг алдсан малчдын хувьд цаашдаа яаж амьдрах вэ гэдэг асуудал яригддаг. Малгүй болсон иргэдэд  5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгож, малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Гурав дахь нь, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой хууль батлагдсанаар  “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх,  малынхаа чанар, үржил угсааг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ. Малчид маань малынхаа нэмүү өртгийг шингээж авч чадахгүй байгааг засъя гэж байгаа юм.  Хамаг ашиг нь ченжийн гараар дамжиж, тээвэр ложистикийн төвшинд  шингээд байгааг залруулна. Малчин нэг жил хагас орчмын хугацаанд тэжээсэн үхрээ 1 сая төгрөгөөр борлуулж байхад Улаанбаатар хотод үхрийн мах нэг кг-ыг нь 20 мянган төгрөгөөр зарахад үхэр нь  4-5 сая төгрөг болдог. “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малынх нь ашиг шимийн 40-50 хувь нь малчдад очно.  “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр чинээлэг малчин бий болно.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам,  Эдийн засгийн хөгжлийн яам, Банкны холбоо, Даатгалын холбооноос төлөөлөл орж, хуулийн төслийг боловсруулахад орж ажиллалаа.

Хуулийн төсөлд нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сан нь малчны зээлийн 80 хувиар батлан даана. . Нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлага хангаснаар 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Зээлийн барьцаа байхгүй малчин 20 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой болно.

200 толгой малтай малчин өнөөдөр арилжааны банкнаас 2 хүртэл сая төгрөгийн хэрэглээний зээл авах боломжтой бол дээрх хууль батлагдсанаар  200 толгой малтай малчин өрх 30 хүртэлх сая төгрөгийн зээл авах нөхцөл бүрдэнэ.

Хөдөлмөрөө хоршиж байгаа малчин өрх зээл авах боломжтой. Ингэснээр баг сумынхаа төвшинд малын түүхий эдийг боловсруулдаг цех үйлдвэртэй болох нөхцөл бүрдэнэ. Ямааны ноолуур малчдын орлогынх нь эх үүсвэр болдог гол бүтээгдэхүүн. Ноолуур нэг кг нь 150 мянган төгрөгт хүрлээ гэхэд хоршооны системд шилжсэнээр чанартай ноолуурыг 80, 100 ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын жишээ олныг судаллаа.

Шинэ Зеланд улс нь 2000-2020 он хүртэл 20 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа либеральчлах хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нэг малаас ДНБ-нд эзэлж байгаа орлого 59 ам.долларт хүрдэг байсан бол 20 жилийн дараа нэг малаас ДНБ-нд үзүүлэх нөлөөлөл нь 350 ам.долларт хүрсэн.   Тус улс 59 сая толгой малтай байсан бол 35 сая толгой малтай болсон.  Хагас эрчимжсэн мал аж ахуй нь тооноос чанарт шилжсэнээр малаас авдаг ашиг шим нь бодитой сайжирсан.

Монгол Улсын ДНБ -ийн 10 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрдэж байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр мал аж ахуйн салбараас ДНБ-д эзлэх хувь 30 хувьд хүрнэ.

Улаан буудайн зах зээлийг тэлж, экспортод гаргана

Сүүлийн 45 хоногийн хугацаанд гурилын импортын татварыг тэглэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Бүх төрлийн гурилын үнэ хилийн цаана худалдаалагдаж байгаа гурилаас 3-4 дахин өндөр үнэтэй байгаа. Гурил болон гурилын бүтээгдэхүүнийн үнэ инфляцад нөлөөлдөг.

УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг ойрын хугацаанд шийдвэр гаргана гэж хүлээж байна.

Үүнийг дагаад тариаланчид тариагаа тарих уу яах вэ гэдэг асуудал дагаж босч ирж байна. Засгийн газраас  нэгдүгээрт, улаан буудайг эрсдэлд оруулаххгүй байх бодлого барьж байна. Олон жилийн туршид 400 мянган тонн улаан буудай тариалах орон зайг олгож ирсэн, одоо энэ орон зайг тэлнэ.  Дотоодын хүнсний хэрэгцээнийхээ нөөцийг хангасны үндсэн дээр илүүг нь экспортод гаргахаар орон зайг нээж өгч байна.

Засгийн газрын зүгээс Хөдөө аж ахуйн корпораци хамтраад жил бүр улаан буудайн үнийг тогтоодог. 2023 онд улаан буудайн үнийг нэг тонныг нь  900 мянгаас 1 сая 285 мянган  төгрөгөөр тогтоосон. Гурилын үйлдвэрүүд худалдан авах  улаан буудайгаа өөрсдийн лабораториор  шинжилдэг,  улсын лабораториор шинжлүүлдэггүй.

Улаан буудайг сортлоод,  10 орчим хувийг нь дээрх үнээр худалдан авдаг,  үлдэгдэл буудайг чанарын шаардлага хангаагүй нэрийн дор маш хямд үнээр авдаг. Нэг тонн улаан буудайг 500 мянга, 700 мянгаар авсан тохиолдол нийтлэг.  Тариаланчдын зарсан улаан буудайн үнийн дунджийг гаргахаар 750 мянган төгрөгөөр зарсан байгаа.  Энэ нь тариаланчид цаашаа өсч томрох боломжийг хязгаарлаж байгаа.  Тэгэхээр 400 мянган тонноор хязгаарлагдаж байсан улаан буудайн зах зээлийг нээж, экспортод 2 сая тонныг борлуулах боломжийг нээнэ. Ингэснээр улаан буудайн экспортоос жилдээ 300-500 сая ам.доллар олж ирэх боломжтой болно гэж үзэн өнөөдрийн тогтоолыг гаргалаа.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай нам нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг амлалтыг өгөөд байна. Эдийн засгийн боломж байгаа юм уу, чадах уу?

-Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг дээр эдийн засагчид, улстөрчид шүүмжлэлтэй хандаж байна. 2024 оны  жилийн эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларт хүрэх хүлээлттэй байна. МАН-ын тухайд эрх барьж байгаа тул мэдээлэл нь харьцангуй бусдаас илүү байгаа. Жил тутамд өсч байгаа өсөлтийг механикаар 7 хувь, 10 хувь гэж харахаас илүү бодитой ирж байгаа боломжийг харах нь зүйтэй. Нүүрсний экспортын салбараас додоодод үзүүлж байгаа нөлөө ямар хүчтэй байгааг харсан.  Хятад руу 68 сая тонн нүүрс экспортлоход эргээд ДНБ д 40 орчим хувийн нөлөө үзүүлсэн.

2016 онд МАН Засгийн эрх авч байхад ДНБ 28 их наяд байсан бол 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 74 их наяд хүрэх төлөвтэй байна. Эдгээр тооцооллын үндсэн дээр 10 мянган ам.долларт хүргэх бололцоо байна гэж гарсан.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын төлөвлөлтөөр 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12 мянган ам.долларт хүрэх зорилт тавиад ажиллаж байна.

Энэ бүх  бодлого хөтөлбөртэйгээ мөрийн хөтөлбөрөө уялдуулж боловсруулсан.

-Цагдаагийн албан хаагчид насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, онцгой байдлын албаны ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан зэрэг харамсалтай хэргүүд гарч байна. Асуудал хариуцсан сайд, дарга нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газар яагаад ярихгүй байна вэ?

-Хариуцлага алдаж байгаа албан тушаалтан тус бүр дээр яригдах ёстой.  Цагдаагийн байгууллагад гарсан асуудал дээр Хууль зүй дотоод хэргийн сайд тайлбар тавих байх.

Сүүлийн хагас жилийн хугацаанд гэнэтийн осол, байгалийн гамшиг зэргээс болж ажил үүргээ гүйцэтгэж явсан онцгой албаны албан хаагчид амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Шинэ дүрэм журам бий болгох, дагаж мөрддөг стандартыг сайжруулах. дараа, дараагийн жилийн улсын төсөвт батлан хамгаалах,  хил хамгаалах, онцгой байдлын албаныхны байх ёстой төсвийг нь төсөвлөдөг байх тэр  зарчим руу шилжих үүрэг даалгавар өгөгдөөд ажиллаж байна. Шадар сайд гадаадад томилолтоор ажиллаж байна, энэ долоо хоногт ирнэ. Хариуцлага алдаж байгаа цэг бүр дээр хариуцлага ярина.

-Боловсролын зээлийн сангаас танай намын гишүүдээс маш олон хүн зээл авсан байдаг. Энэ хүмүүсээр зээлийг нь төлүүлэхгүй юм уу.  Боловсролын зээлийн сангаас зээл авчихаад төлөөгүй хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж чадах уу?

-Боловсролын зээлийн сангаас МАН-ын гишүүд авчихсан юм биш, уучлаарай.

Үе үеийн Засгийн газар бодлого хэрэгжүүлээд төрийн албан хаагчдыг давтан сургалтад хамруулах, тогтвортой ажилласан алба хаагчдыг магистр, докторын зэрэгт сургах чиглэлээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Мэдээлэд ойрхон улстөрчид,  төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхэд, хамаатан садан зээл авч суралцсан гэдэг асуудал хөндөгдсөн.  Энийг Засгийн газар  өөрөө олон нийтэд ил тод зарлаад цаашдаа ийм байдал давтагдахгүй байх  журам дүрмийг бий болгож чадсанаараа энэ Засгийн газрын сайн зүйл.

Зээлээ хууль бусаар хаалгасан, мэдээлэлд ойр байдлаа ашиглаад зээл авсан асуудлыг шалгах нь хууль хяналтын байгууллагын асуудал.

-Боловсролын зээлийн сангаас зээл авчихаад төлөөгүй байгаа гишүүд тань сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг үү?

-МАН нэг л зарчим баримталж байгаа. МАН-аас Монгол Улсын хуулийн дагуу албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоод шүүхээр батлагдсан бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээз зарласан. Энэ бодлого тогтвортой хэрэгжинэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.177.132

Малчны хоршоо байгуулна гэнэ. Хоршооны гишүүн болсонд нь 50 сая ₮-ны зээл өгнө гэнэ. Хууль батлуулж мөнгө тараах нь дээ. Дараа нь малчид 50 саяы нь муричихаар зээлийн батлан даалтын сангаас арилжааны банкуудыг хохиролгүй болгох юм бна. Зээлиын батлан даалтын сангийн мөнгө нь тэнгэрээс унаж ирсэн бололтой. Яана даа. Улс орны э/з-г утгаар нь самрах нь дээ. Эцсийн эцэст Та бидний татварын мөнгөөр сонгуулын шоу хийх нь дээ.

Avatar

Zochin 2024-04-10 122.201.19.4

ЗӨВ ШҮҮ ТЭР ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ДАРГА НАРЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАМАГ МӨНГӨӨ ӨГӨӨД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ !!! ДАВАРСАН МУУ ГӨЛӨГНҮҮДИЙГ ЖАЛГАНД АВААЧААД БUUДЧИХАЛТАЙ БИЛЭЭ. ТЭР ХЯМД ГУРИЛИЙГ ХИЛЭЭР ШУУД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНД ХАРИН ЗАРАГДАХ ҮНЭ ДЭЭР НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2024-04-10 203.98.76.4

Боловсролын зээлийн сангаас МАН-ын гишүүд авчихсан юм биш, уучлаарай.

Avatar

шит 2024-04-10 203.98.76.4

МАН…..шит

Avatar

МАН өөрө зайлааа 2024-04-10 203.98.76.4

Заа хөөрхий…УБ хотын Зам нь Таг Нил Утаа Угаар Хөшиглөхнэээээ…….Яана вэ…..МАН зайлаааааа

Avatar

Зочин 2024-04-10 76.220.74.140

Өнөөдөртөө бол бэлэн мөнгө аваад сайхан л байх. Ирээдүйд Монгол улсын хөгжил, эдийн засгийг бүх талаар доройтуулах зүйд хийж байна даа. Төрийн ухаалаг бодлогоор мөнгө босгох ёстой болохоос уул уурхайгаас орж ирсэн мөнгийг хамаагүй зарцуулах биш юм.

Avatar

Нэргүй 2024-04-10 138.199.22.101

энэ нэг тэрбумтан нөхөр ядуусаар тархиар наадах юм бна л даа. Ард түмнийг доромжилж бгаа, басамжилж бгаа хэрэг шүү дээ.

Avatar

Энэ хорлогчидоос эх оронтойгоо бүтэн үлдэх юмсан 2024-04-10 176.59.146.201

Энэ хэдэн ардын намын тэнэг пацаануудын хийж байгаа тэнэглэлийг хэлэх ч үг алга. Хайран сайхан улсаар маань тоглоод дууслаа шүү. Улс маань төлж дийлэхгүй их өртэй л үлдчих гээд байна даа. Сонгууль дөхөхөр ахмадууд, малчид, төрийн албаныханд л их хайртай болчих юм. Гурилын импортын чөлөөлж дотоодын үйлдвэрлэлээ унагана гэснээ экспортыг 2сая тонн болгоно гэх шиг галзуу хүн байнаштэй энэ хүн! Ард иргэд минь ийм хүмүүсээс салахгүй бол ирээдүй байхгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2024-04-10 174.114.218.139

malchid mongol ylsiin tysgaar togtnol ekh orniihoo ezen bolj syygaa xumuus.
zax xyzgaart mal mallaj ex orniihoo gazar shoroog manaj bgaa xumuusuudiig b** byryytgaarai.
bi amerikt 20 jil bolloo,
xyrdan ekh orondoo ochij xuduu garna.
ekh orontoi bh saihaaaaaan

Avatar

Нэргүй 2024-04-10 103.57.94.238

МАН малчин оркуудаасаа саналаа хураах л гэж.

Avatar

Б 2024-04-10 66.181.182.121

Битгий хуцаа. МАН зайлбал таарна. Мянгат малчдын зээлийг хүүг бид нар яахаараа төлөх ёстой юм.

Avatar

Нэргүй 2024-04-10 203.91.115.249

000EC4CBC624

Avatar

Тэнэг коммунист 2024-04-10 122.201.31.4

ш*****а гөлөгөө. Зах supervisor дүрмээрээ л бүх юм явахад яагаад байна. Та нарт acceptance юм алга. Бүтээж байгаа юм алга. Хавтгайрсан халамжаар сонгуул болохоор санал авах гэдгээ хэзээ болох юм. Инфляци чинь утгаа алдлаа.

Avatar

И 2024-04-10 66.181.161.164

МУИХ хувь хүний зээлийн асуудалд хүртэл оролцох гэжүү? ЗГ нь шийдээд явж болдоггүйээ! Бааж, шээхэд нь хүртэл оролцолдоо, нэг мөсөн…

Avatar

зочин 2024-04-10 202.21.115.122

Энэ хүн эрүүл үү. Хаана нэг үхэр 4-5 сая төгрөг болоод байна. Орос , Украйн, Казакстанд улаан буудай ямар үнэтэй байдгийг мэдчихээд манайх буудай экспортлохоо яримаар байна. Тэнд нэг га-гаас 40-50 центнер ургац хурааж байна манайх хэд билээ. Энэ хүнд ойрхон байгаа нэг нь ойлгуулаач, зориуд ингэж улс орноо хорлогч хүн төрийн алба хашиж байдаг нь гайхалтай.

Avatar

Нэргүй 2024-04-10 103.168.34.133

JDU -chin g*** songuuli bolhoro hodnii maluu sanal tsugluulchi geed l aan ene govi altai g*** nuursni hulgatai holbootoi chimeegui multraad yavaad baigaa ene nusan taglaa

Avatar

Уншигч 2024-04-10 66.181.188.220

эргэж авахгүйгээр, хүү тооцохгүйгээр өгөх хэрэгтэй, бидний монгол улсыг энэ хэдэн малчид маань л авч яваа юм, аргагүй, дэмжинэ бас сонгоно, дахин сонгоно, үр хүүхдийг чинь ч сонгоно, үхсэн хойно чинь бурхан болгож тахина. ккккк

Avatar

Нэргүй 2024-04-10 202.70.42.149

yun b elen yumand durtai hulgaich ve

Avatar

Нэргүй 2024-04-10 103.26.192.43

Энэ хавар малчидад гэнэт хайртай болов -Амарбаясгалан

Avatar

Нэргүй 2024-04-10 92.182.71.142

хайр ч хаврын салхи шиг хийсэж ирээд хийсээд алга болдог зүйлдээ.

Avatar

Зочин 2024-04-10 202.126.89.163

Сонгууль дөхөхөөр малчдыг маань с зүгээр байлгахгүй юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж