Жо Байдены охины тэмдэглэлийг хулгайлсан эмэгтэй шоронд хоригдоно

Жо Байдены охины тэмдэглэлийг хулгайлсан эмэгтэй шоронд хоригдоно

Жо Байдены охины тэмдэглэлийг хулгайлсан эмэгтэй шоронд хоригдоно

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены охин Эшли Байдены өдрийн тэмдэглэлийг хулгайлж, консерватив байгууллагад зарсан эмэгтэй нэг сарын хугацаатай шоронд орох болжээ. Айми Харрис гэх 41 настай эмэгтэй шоронгоос суллагдсаныхаа  дараа гэрийн хорионд гурван сар байх болно. Харрис 2022 онд хулгайлагдсан эд хөрөнгийг улсын хилээр зөөвөрлөсөн хэргээр буруугаа хүлээж байжээ.  Түүнийг  Нью-Йорк хотын шүүх Мягмар гаригт яллажээ.

Флорида мужийн Палм Бич хотын оршин суугч тэрбээр  мэдээллийн агентлагууд, засгийн газрын албан тушаалтнууд болон улс төрчдийг онилон далд камерын бичлэг хийдэг “Project Veritas” группээс 20 мянган ам.доллар авсан гэж мөрдөн байцаах баг мэдэгдсэн. Шүүх түүнийг мөнгөө хураалгахыг даалгасан байна.  Шүүгч Лаура Тейлор Свэйн Харрисын үйлдлийг "жигшүүртэй, маш ноцтой" гэж нэрлэсэн.

Эшли Байден 2020 онд Флорида мужын Делрей Бич хотод байдаг байшиндаа өдрийн тэмдэглэл болон бусад зүйлсээ хадгалдаг байжээ. Хожим нь Эшли Байден Харрисыг гэртээ үлдэхийг зөвшөөрснөөр хэрэг үйлдэгдсэн аж. Харрис нь Байдены эд зүйлсийг олж, Роберт Курландерын хамт өдрийн тэмдэглэлийг Дональд Трампийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын багт зарахыг завдсан байна. Трампийн кампанит ажлын баг худалдан аваагүй тул  “Project Veritas”-д зарсан байна.

Эшли Байден өдрийн тэмдэглэлдээ өөрийн хар тамхины донтолтоосоо гарсан тухайгаа бичдэг байсан. “Project Veritas” тэмдэглэлийг олон нийтэд дэлгээгүй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж