Цуврал 1: "Тусгай" тодотголтой ОБЕГ 50 хувийн техник, хэрэгсэлтэй

Цуврал 1: "Тусгай" тодотголтой ОБЕГ 50 хувийн техник, хэрэгсэлтэй

Цуврал 1: "Тусгай" тодотголтой ОБЕГ 50 хувийн техник, хэрэгсэлтэй

Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа харамсалтайгаар амь эрсэдсэн таван албан хаагчийн асуудал онцгой байдлын салбарт бугшсан идээ бээрийг ил болгож байна. Тэгвэл "тусгай" гэх тодотголтой онцгой байдлын албанд жилд хэдэн төгрөгийн хангамж хуваарилдаг, хүний нөөцийн бүрдүүлэлтийг хэрхэн хийдэг, тус салбарынханд тулгарч буй бэрхшээл, хүндрэл бэршээлийг тоймлон хүргэж байна.

2024 ОНД ОНЦГОЙГИЙН САЛБАРЫН БОДИТ ТӨСӨВ 70 ХУВЬ НЭМЭГДСЭН

20 жилийн түүхтэй онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэг нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах. Гэхдээ энэ салбарынханд албан чиг үүргээ гүйцэтгэх хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгсэл дутагдалтай байдаг тухай жил бүр мэдээлдэг.

!function(e,n,i,s){var d="InfogramEmbeds";var o=e.getElementsByTagName(n)[0];if(window[d]&&window[d].initialized)window[d].process&&window[d].process();else if(!e.getElementById(i)){var r=e.createElement(n);r.async=1,r.id=i,r.src=s,o.parentNode.insertBefore(r,o)}}(document,"script","infogram-async","https://e.infogram.com/js/dist/embed-loader-min.js");

 

Шадар сайдын багцад 2020 онд 178,6 тэрбум, 2021 онд 477,8 тэрбум, 2022 онд 195,6 тэрбум, 2023 онд 203,6 тэрбум төгрөг батлагдсан. Харин энэ онд улсын төсвөөс 291,3 тэрбум төгрөгийг ОБЕГ-т хуваарилжээ.

Сангийн сайд Б.Жавхлан энэ оны нэгдүгээр сарын 25-нд хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, Шадар сайдын багцад багтдаг ОБЕГ-ын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан бөгөөд 2024 онд 426 тэрбум төгрөг болсон. Үүнээс урсгал зардал нь 2023 онд 156 тэрбум төгрөг, 2024 онд 216 тэрбум төгрөг. Бусад сайд нараас хамгийн өндөр хуваарь нэмэгдсэн. Энэ онд Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын ерөнхий газрын төсөв бусад яам агентлагаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байгаа. ОБЕГ 2024 онд 21.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авах боломжтой гэдгийг онцолсон.

Улсын төсөвт 291 тэрбум төгрөг тусгасан мөртлөө яагаад 400 гаруй тэрбум төгрөгийн төсөв тусгаж баталсан гэдгийг тодруулахад, 100 гаруй сая төгрөгийн гадаадаас авах тоног төхөөрөмжийн гэрээний санхүүжилтийг нэмж мэдээлсэн гэсэн юм.

АЛБАН ДҮРЭМ, ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ОНЦГОЙГИЙНХОН КОМАНДГҮЙГЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГГҮЙ 

Үндэсний аюулгүй байдал, улс орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой онцгой байдлын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу зөвхөн командаар шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Алба хаагч, үүрэг гүйцэтгэгчдэд хамааралтай олон дүрэм, журам, стандарт байдгаас хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдал.

Гал сөнөөгчдийн тусгай зориулалтын иж бүрэн хувцас нь дотроо төрөлтэй. Объектын буюу ахуйн гал түймрийн үеэр өмсөх болон ой хээрийн түймэртэй тэмцэх үед өмсөх, хамгаалалтын зориулалтаар хэрэглэх гэж гурав ангилдаг байна.

Зурагт объектын гал түймрийг унтраахад сөнөөгчийн зайлшгүй өмсөх шаардлагатай хувцасны иж бүрдлийг харуулсан болно. Тус хувцасны зах зээлийн үнийг дунджаар бодож үзвэл 140-168 мянган төгрөг байна. Энэ үнэд тусгай зориулалтын жижиг хэрэгслүүд багтаагүй болно. ОБЕГ-ын алба хаагчдын хамгаалах хувцас хэрэгслийг үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн төв Монголд 2020 онд нээгдэж байсан. Гэхдээ тусгай зориулалтын галд тэсвэртэй хамгаалах хэрэгсэл, өмсгөлийн тухайд дотоодод үйлдвэрлэдэггүй бөгөөд заавал гадаадаас авдаг байна.

Сүүлийн мэдээллээр, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт улсын хэмжээнд 35-48 хувьтай байгаа аж. Мөн дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь үнэн гэдгийг ОБЕГ-ын дарга мэдээлсэн.

АЗИЙН ОРНУУДААС ГАЛ СӨНӨӨГЧИЙН ЦАЛИНГ ХАМГИЙН БАГААР ТООЦДОГ НЬ МОНГОЛ УЛС 

Онцгойн салбарт техник хэрэгслийн хангамж 100 хувьтай болоход дахин 80 жилийн хугацаа шаардлагатайг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, улсын хэмжээнд нийт дүнгээр нь авч үзвэл, тусгай зориулалтын автомашины хангамж 60 орчим хувьтай байна. Хувцас хэрэглэлийн хангамж 45-50 хувьтай. Хамгийн хүндрэлтэй асуудал холбоо зохион байгуулалт хийхэд холбооны гар станцын төрлийн хангамж нэлээд бага байна. Бид үе шаттайгаар төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн шугамаар энэ  төрлийн хангамжийг сайжруулах бодлого баримталж, хэрэгжилтийг зохион байгуулаад ажиллаж байгаа. Анх байгуулагдаж байх үед 100 хувийн хангалттай болоход 100 гаруй жилийн хугацаа шаардлагатай гэсэн тооцоолол гаргаж байсан юм билээ. Гэтэл энэ богинохон хугацаанд гал унтраах аврах  тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжүүд, дээр нь албан хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэл бол  харьцангуй гайгүй сайжирч байна гэсэн юм.

Гэлээ ч шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл муутай алба хаагчид хөдөлмөрийн нэн аюултай хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Эрсдэлийг харгалзсан ч тэдний цалин өндөр байх ёстой.

Бодит байдал дээр харамсалтай нь Монгол Улс гал сөнөөгчийг хамгийн багаар цалинжуулдаг байна. Энэ мэдээллийг онцгой байдлын газраас тодруулахад, цалин болон тус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн статистик дүн мэдээ нууцад хамааралтай гэх хариултыг өгөв.

Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар, Монгол Улсад ажиллаж буй гал сөнөөгчдийн дундаж цалин 700-800 мянган төгрөг байгаа аж. 2023 онд гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд гал сөнөөгчдөөс дээш албан тушаалтны цалин 500 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь Азийн орнуудтай харьцуулахад хамгийн бага дүн байгаа юм.

"ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭВДЭРСЭН БАГИЙГ СӨНӨӨГЧӨӨР ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ"

ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн хошууч Э.Энх-Амгалангаас зарим мэдээллийг тодрууллаа. 

-Гал сөнөөгчөөр ажиллахад хэчнээн жил сурсан, хэдэн сарын тусгай бэлтгэлд хамрагдсан байх ёстой вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд онцгой байдлын байгууллагад ажиллах аврах гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч автын техникч гэдэг мэргэжлээр болон дуудлага хүлээн авагч операторын мэргэжлээр гурван сарын хугацаанд бэлтгэж, улсын шалгалтыг ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг авч, шалгалтад тэнцсэн тохиолдолд албан тушаалд томилдог байгаа.

Хэдэн жил ажилласан хүнийг гал сөнөөгч, объектын галын бүс рүү ажиллуулахаар оруулна гэсэн заалт байхгүй. Туршлага бол мэдээж хамааралтай.

Нэг ээлжид 10 хүн үүрэг гүйцэтгэсэн гэж тооцвол хошуучийн гал сөнөөгч нь хэн байх вэ, салааны хойно багаж хэрэгсэл дээр ажиллах гал сөнөөгч хэн байх вэ гэдгийг тухайн өдрийн офицер буюу салааны захирагч томилдог. Ингэхдээ тухайн ээлжийн хамгийн туршлагатай сөнөөгчийг галын бүс рүү оруулдаг гэсэн үг.

-Ээлжгүй үед, амралтын хугацаанд гал сөнөөгчдийг үүрэгт томилж ажиллуулдаг, дарга нар нь зараалд явуулдаг зэрэг мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл бодит уу?

-Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэгт зааснаар бусад аюултай гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг. Гал түймэр, үер, газар хөдлөлт зэрэг аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг давхар гүйцэтгэдэг. Ингэхдээ өдөрлөг зохиох, ой хээрийн түймрийн эрсдэлтэй газруудад пост болон явуулын байдлаар хяналт шалгалтуудыг хийдэг. Гэхдээ энэ хийж байгаа ажлуудыг онцгой байдлын байгууллагаас зохицуулалттай хийдэг. 24 цаг үүрэг гүйцэтгэсэн алба хаагч маргааш нь амарч, түүний дараагийн өдөр эргүүл шалгалтыг зохион байгуулах ажил хийх тохиолдол бий.

Голын эрэг дагуу эргүүл хийх, ой хээрийн бүсэд явуулах ажиллах, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар явж өдөрлөг зохиох, гэр хорооллын айл өрхүүдэд зөвлөмж өгөх зэрэг зарим ажлыг үүргийн дагуу хийдэг нь үнэн.

Цаг наргүй амралтын өдрүүдээр нь ажиллуулдаггүй. Тэр даргынд оч, энэ даргын хувийн ажлыг хий гэдэг асуудал огт байхгүй. Тэр бол ташаа мэдээлэл. Мөн хүчилтөрөгчийн багийг алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа эвдэлсэн тохиолдолд өөрөө төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Харин хувийн зориулалтаар ашиглаж байхдаа эвдэлж, алга болгосон тохиолдолд өөр зохицуулалт хамаарна. Тиймээс алба хаагчийг гал унтраахаар ороход нь хүчилтөрөгчийн багаа эвдэлсэн тохиолдолд өөрөө төлөөрэй гэдэг мэдээлэл худал.

-ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчдөөс гомдол санал ирдэг үү, тэрийг нь нууцад хамааралтай мэдээлэл гэж нийтэд мэдээлдэггүй тохиолдол гарч байв уу?

-Гомдол санал гэхээс илүүтэй алба хаагчдад чиглэсэн дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах журам ч гэх юм уу дүрэм, журам боловсруулахдаа улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт бүрэлдэхүүнээсээ асуулгаар авдаг. Асуулгын хариултыг боловсруулсан дүрэм, журамдаа тусгаж, үйл ажиллагаандаа ашигладаг.

Худал, ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авахыг ОБЕГ-ын хуулийн хэлтсийн тасгийн зүгээс хариуцдаг байгаа.

Техник хэрэгсэл, хувцас хангамжтай холбоотой бусад мэдээллийн дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

"ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЖАГСЧ Ч БОЛОХГҮЙ АЛБА ХААГЧДЫН АСУУДЛЫГ АНХААРАХ ШААРДЛАГЫГ ШАДАР САЙДАД УДАА ДАРАА ХҮРГҮҮЛСЭН"

Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн дэд дарга Б.ОТГОНТУЯА:

-Онцгой байдлын салбарт үйлдвэрчний эвлэл байдаггүй. Төрийн албаны тухай хууль болон төрийн тусгай албан хаагчдын зарчим, шаардлагаар онцгой байдлын алба хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ ч хангаж чаддаггүй. Бүр цаашилбал эрхийнхээ төлөө жагсч болохгүй гэх заалттай. Тус салбарт мэргэжлийн удирдлага маш дутмаг байна. 2024 он гарснаар  онцгой байдлын салбарт гэхэд ажил үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн албан хаагч амь насаа алдсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, удирдлагын буруутай бодлогоос үүссэн гэж үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэж байгаа. Тиймээс Шадар сайд болон Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газарт дахин шаардлагуудыг хүргүүлж байна.

Энэ удаагийн шаардлага анхны удаагийнх биш. Бид өмнө нь Шадар сайдад тус салбарт анхаарах шаардлагыг хүргүүлж байсан. Гэхдээ ямар нэгэн албан тайлбар хариулт одоо хүртэл өгөөгүй.

Энэ удаа бид үндсэн найман шаардлагыг хүргүүлж байна. Тухайлбал,

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт хэрэгжиж байгаа эсэхэд хяналт хийх мэргэжлийн байгууллага болон хөндлөнгийн хяналт болох ҮЭ-ийн байгууллагын хамтарсан шалгалт хийлгэх
  2. Ажлын байрны хамгаалах хэрэгсэл, хувцас олон улсын стандартыг хангаж байгаа эсэхэд хөдлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах
  3. Байгалийн болон гашигт үзэгдэл, гал усны аюулд ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал бодитоор хангагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулах
  4. Тус газар нь нүсэр бүтэцтэй боловч гал, усны аюул гарсан үед ажиллаж байгаа ажилтнуудын тоо цөөн, өөрөөр хэлбэл хүний нөөцийн зохист түвшингийн харьцаа алдагдсан гэж харж байна
  5. Сүүлийн 10 жилийн Санхүүгийн тайланд шалгалт орсон аудитын дүгнэлтүүдтэй танилцуулах, сүүлийн таван жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах
  6. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрсдэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журам, сургалтын чанар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа үнэлэх зэрэг  хяналт тавьж танилцуулах
  7. Онцгой байдлын газрын удирдлагуудыг мэргэжлийн түвшинд ажиллах, мөн мэргэшсэн удирдлагаар хангаж ажиллах
  8. Төрийн албан журмын салбарын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж ажиллахыг шаардаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-11 124.158.109.177

Харин онцгой байдлын байгууллагын бүх ахлагч нарын цалинг офицеруудын цалингаас, тэр дундаа генерал, хурандаа нарын цалингаас өндөрөөр тогтоох цаг нь болсоон. Мөн тэр хэмжээгээр ахлагч нарын өөрсдийнх нь үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2024-04-11 124.158.109.177

Онцгой байдлын байгууллага бол төрийн цэргийн байгууллага. Батлан хамгаалах тухай хууль болон Монгол улсын Үнлэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдснаар дайн байлдааны үед онцгой байдлын алба хаагчид нь Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Иймээс Отгонтуяа хүүхээ хуулиас давж хамаагүй попорч алба хаагчдыг турхирч болохгүй.

Avatar

Нэргүй 2024-04-11 202.131.225.197

Ontsgoigiin 1 darga zuslangiin baishin barij bgaa geed zunjin ontsgoigiin neg mashin barilgiin material zuun salaa zusland zuusun. Alban haagchid n bas barilga deer n ajillasan. Eniig bas shalgaarai.

Avatar

иргэн 2024-04-11 103.57.93.192

ОБЕГ-ын дарга Удирдлагууд Гал гарч байгаа нөхцөл байдалд Гал сөнөөгчид чинь бодит байдал дээр ямар Хэрэгслэл, Хувцас хунартай Улаан галын өөдөөс орж байгааг нүдээрээ үзэх хэрэгтэй, наад захын Хорт утааны багтай Гал сөнөөгч нэБагаж хэрэгсэл Машин техник нь бүгд хоцрогдсон, Өнөө Галын нөхцөл байдлаас шалтгаалж Гал унтраах техник технологи шал өөр болсон, нэг л их Мөнгө хөрөнгө төсөвлөсөн гэж л ярих юм ,

Avatar

ard tumen 2024-04-11 139.5.216.158

ontsgoi iin money gaar bayajsan darga nar iig hurdan ogtsruulj arga hemjee avaachee

Avatar

зочин 2024-04-11 66.181.167.4

Толгой нь болохгүй байгаа газар ш дээ, чадваргүй, мэргэжлийн бус дээрээ сэтгэлгүй б**с долоогчдоор толгой нь өтчихсөн газар яаж олигтой байх вэ дээ, самарсайхан, ариунбуянгаас нь эхлүүлээд дээд, дунд түвшиний удирдлагыг нь хуйгаар нь солишинэчлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-11 66.181.190.209

галын өөдөөс ордог ахлагч нарын цалинг генерал хурандаа нараас нь их болгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж