"Би чамд хайртай" кинон дээр л "Хорьдугаар байрны Балбар хогондоо гараарай" гэж гардаг, XX зуунд энэ үйл явдал үлдсэн гэдэг үгүй байжээ. Дугаар хорооны дугаар байрны иргэдийг хотоо цэвэрлэж, хогондоо гарахыг СӨХ-ны дарга нь цагаан хоолойгоор сануулсан бичлэг сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Улаанбаатар хотыг угаах ажилд хувь-хувьсгалгүй оролцож байгаа. Нийслэлээ цэвэр байлгах нь нийтийн үүрэг, нийслэлийг угааж цэвэрлэх нь нийтийн үүрэг биш. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар даяараа их цэвэрлэгээ өрнөж, зарим СӨХ-ныхон оршин суугчдаа их цэвэрлэгээнд оролцохыг уриалж байгаа дүрс бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Иргэд, аж ахуйн нэгжүүд боломж, бололцоогоороо оролцож, хотынхоо хирийг угаалцах болсон. Гэхдээ зарим улсын сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс авсан саван вокоороо их цэвэрлэгээнд ашиглаж байгаа талаарх мэдээлэл байна.
Хаврын их цэвэрлэгээний хүрээнд:
- Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, хайс хашлагыг цэвэрлэх, угааж чийгшүүлэх;
- Автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, сандал, хогийн сав, гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж, өнгө үзэмжийг сэргээх;
- Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж, тээвэрлэх;
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлэх;
- Гудамж талбай дахь үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх
- Хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж, засварлах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хаврын их цэвэрлэгээнд тусгай зориулалтын багаж, бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийж байгаагаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү мэдээлсэн.
Тэрбээр "Бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна" гэсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Учир нь, 2024 онд нийслэл Улаанбаатар 2.6 их наядыг зарцуулахаар төсөвлөсөн.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан цэвэрлэгээний тендерт "Хунтхайрхан" ХХК шалгарч, СХД-ийн нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж, талбайд ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж 39 сая төгрөгийг төсвөөс авсан байна. Мөн тус компани 2022 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлыг цэвэрлэгээний зориулалттай ариутгалын бодис, хөөсөөр угаах ажлыг 60 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн аж.
Тэгвэл энэ жил их цэвэрлэгээнд хэчнээн хөрөнгө төсөвлөснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулсан ч тоймтой хариу авч чадсангүй. Нийслэлийн их цэвэрлэгээнд зориулж, төсвөөс жил бүр багагүй хөрөнгө зарцуулдаг ч, иргэд нь хувин, шүүртэй Бямба гариг бүр хотынхоо хогийг шүүрдсээр байх уу?
Холбоотой мэдээ