Австралийн нэгэн музей зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагддаг байсан ч шүүхээс эрэгтэй хүн ч бас нэвтэрч болно гэж шийдвэрлэсний дараа маргаан дагуулав. Тасманийн “Хуучин ба Шинэ Урлагийн Музей” (Моna) дахь “Ladies Lounge” нь эрэгтэй зочдыг хориглох замаар түүхэн ёс бус үзлийг онцлохыг хичээдэг. Музейд орох эрхийг нь хориглосны дараа Жейсон Лау “Хүйсээр ялгаварлан гадуурхсан” гэх хэргээр шүүхэд хандсан ба Мягмар гаригт ялалт байгуулжээ. “Mona”-гийн төлөөлөгч “ Бид шүүхийн шийдвэрт үнэхээр сэтгэл дундуур байна” гэв.
Пикассогоос Сидни Нолан хүртэлх музейн хамгийн алдартай бүтээлүүдийг багтаасан эмэгтэйчүүдийн амралтын өрөө 2020 оноос хойш үйл ажилгаагаа явуулж байна. Тус “Ladies Lounge” нь 1965 он хүртэл эмэгтэйчүүдийг оруулдаггүй байсан Австралийн хуучин пабын үзэл баримтлалыг баримталдаг учир эрчүүдийг нэвтрүүлдэггүй аж. Түүнчлэн эмэгтэй үйлчлүүлэгчиддээ дарсаар үйлчилдэг.
Хэргийн туршид Лау өөрийгөө төлөөлсөн. Тэрбээр уг музей нь хуулийн дагуу бараа, үйлчилгээг шударгаар хангаагүй ба төрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзжээ. Музей хариуд нь түүхийн хувьд эрх нь боогдож байсан хэсэг бүлэг хүмүүст "тэгш боломжийг дэмжих зорилготой" -гоор ялгаварлан гадуурхахыг зөвшөөрдөг гэж мэдэгджээ. Шүүгч Ричард Грюбер уг маргааныг үгүйсгэж, эрчүүдийг “Ladies Lounge”-д зохион байгуулагддаг алдартай урлагийн бүтээлүүдийг үзэхээс урьдчилан сэргийлэх нь зохимжгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу эрчүүд үзэсгэлэнг үзэх эрх тавдугаар сарын 7-ноос эхлэн хэрэгжих юм байна.
Эх сурвалж: BBC
Оноч 2024-04-10 66.181.160.22
ийм юман дээр гоншигнодог хүйс биш юмсан. хүүхнүүдийн асуудалд оролцдоггүй.
Нэргүй 2024-04-10 139.5.216.27
unen huiseer yalgaj bn mognold ch gsen yalgaagui shuu !!!
Нэргүй 2024-04-10 202.55.188.90
энэ дээр хэнч бичихгшй тэ , Toxic femnism herees heterjheed bna