"Capitalism VS Communism" эрх чөлөөний булан нээхийн УЧИР

Капитализм VS Социализм

"Capitalism VS Communism" эрх чөлөөний булан нээхийн УЧИР

"Capitalism VS Communism"  эрх чөлөөний булан нээхийн УЧИР

Монгол бол ардчилсан улс. Азийн ардчилалын баянбүрд гэж дэлхийд нэрээ “тамгалж” явсан цаг саяхан. Гэвч ардчилал бол нэг удаа бүтээгээд орхичихдог бурхны сэрэг дүр биш аж. Өдрөөс өдөрт алсарсаар байгаа ардчиллын цэнхэр өнгө хувиран, хувирсаар Монгол дэлхийн газрын зурагт “цусан улаан”-аар будагдаж байна. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх төлөвлөгөөтэй социалист хувьсгал Монголын хаалгаар хэдийнэ ороод ирснийг энэхүү дэлхийн газрын зураг дээр тэмдэглэгдсэн өнгө гэрчилнэ.  Улаан өнгийг дарангуйлал, түрэмгийллийн өнгө гэдэг. Цусан  улаан “цулам” Монголыг бүрхэж эхэлсэн нь монголчуудад АРДЧИЛАЛ зөвхөн үүлэн чөлөөний нар, үзэгдээд өнгөрөх түүх биш байгаасай гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Учир нь, өнгөрсөн 2023 онд Монголд улс төрийн дэглэмийн шилжилт хийгдсэнийг олон улсын /хамгийн нэр хүндтэй индексүүдийг гаргадаг/ V dem институциас гаргасан Сонгуулийн ардчиллын тайланд онцолжээ.

Уг тайланд дурдсанаар Монгол Улс ардчилсан улсаас гажуудсан ардчилал уруу нэг дэглэм ухарч автократ буюу дарангуй засаглал уруу шилжиж байгаа есөн орны тоонд багтсан байна. Автократ засаглаалыг өнгөц харахад ардчилсан улс мэт боловч нэг хүн, нэг бүлгийн үнэмлэхүй дарангуйллын шинж агуулсан нийгэм гэж ойлгож болно.  Энэхүү хайбрид нийгэм нь:

  • Сонгууль хийдэг ч хариу нь тодорхой байдаг
  • Үндсэн хуультай ч иргэд нь эрх эдэлдэггүй
  • Гадаад бодлоготой ч өөртэйгээ ижил дэглэмтэй илүү найрсаг харилцаатай
  • Зах зээлийн эдийн засагтай ч баялгийн ихэнх нь төрийн нэрээр эрх баригчдын гарт байдаг
  • Улс төрийн олон намтай ч сөрөг хүчнийнхээ юу хийх хийхгүйг зааварладаг гэсэн таван үндсэн шинжийг бүрдүүлдэг байна.

Сүүлийн үед  Монголын улс төрийн намууд өнгөнөөс өөр үнэт зүйл, үзэл баримтлалын /баруун зүүний/ ялгалгүй, эрх баригч хийгээд сөрөг хүчний улстөрчдийн зүгээс

  • Коммунизмийн үеийн нэгдлийг байгуулна,
  • Уул уурхайн лицензийн уурхайг хураана,
  • Хөрөнгө оруулагч нарт газар эзэмшүүлэхгүй
  • Татвар нэмнэ, үнийг төрөөс тогтооно
  • Баялаг бүтээгчдийн газрыг хураана, чөлөөт зах зээл гэж байхгүй гэсэн гал цогтой  коммунист урианууд орон даяар цуурайтах боллоо. Коммунизмд бцуаж ухарч болно. Гэвч коммунизм бол хомсдолын, дарангуйллын нийгэм. Тэд эдийн засгийн, улс төрийн, нийгмийн, иргэний эрх чөлөө үгүй.

Тийм нийгэмд бүх амьтад тэгш эрх, харин гахай илүү тэгш эрхтэй амьдардаг. Ийм нийгэмд монголчууд 70 жил амьдарсан. Москвагаас Монголыг удирддаг байсан. Харин ардчилал ялснаар  иргэд малтай, газартай, машинтай, өмчтэй болсон. Тиймээс АСУУЯ: Энэ өмч хөрөнгөө, эдлэх ёстой эрхээ та эргээд алдмаар байна уу. Малаа нийгэмчилж, нэгдлийн малчин болох уу. Машинаа хураалгаж, орон байраа олны өмч болгох уу. Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Энэ нь өнөөдрийн эд хөрөнгөөр эрх чөлөөгөө битгий солиорой гэсэнтэй ижил утгатай үг.

Иймээс ардчилсан Үндсэн хуульд зааснаар хүний амьд явах эрх, үзэх бодлоо илэрхийлэх эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, товчхондоо ардчиллаа хамгаалах нь хэн бүхний бас хэвлэлийн үүрэг болж байна. Тиймээс NEWS.МН сайт хэн бүхний эрх чөлөөний индэр болохоор энэхүү “Communism VS Capitalism” эрх чөлөөний буланг нээж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-10 76.220.74.140

Угаасаа ардчилал нь хэтрээд анархизм маягийн болсон ш дээ. Хамгийн гол нь зарчимтай,шударга,хуулиа яг дагаж мөрддөг болмоор байна. Үүнээс чухал асуудал бол газар, газрын хэвлий дэхь баялаг юм. Лиценз нэрээр газар нутагаа сорчлоод гадныхны мэдэлд өгчихлөө. Одоо лицензийг зөвхөн Монголын компаниудад олгож бид өөрсдөө ашиглах хэрэгтэй байна. Тавантолгойг бид өөрсдөө ашиглаж байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.138

1980-аад оны сүүлчээр коммунизм төгсгөл болсон. Одоо 1990-ээд оны эхэн шиг эрх чөлөө, ардчилал гэж хөгийн үлгэр ярьдгаа больз. үз. Одоо зүгээр л улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж унгас алдахаа л бодож үз. АН 2012-2016 оны хооронд улс орныг сүйрүүлж, 2016 оны намар гэхэд улс орныг өрөнд бариулж, өтөнд идүүлж, дефольт зарлах дээрээ тулж байсан биз дээ. Тиймээс одоо битгий хар хон хэрээ шиг гуагламой

Avatar

Зочин 2024-04-10 103.57.93.127

ТАНЫ ЖАГСААЛТ ЯМАРЧ НИЙГЭМ ДОТОР БАЙДАГ. ЭЛЕМЕНТ. АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН ШИНЭ ФАШИСТУУД АЖИЛДАА ОРЛОО. ЭЛЭНЦГИЙН КОММУНИЗМ БЭ. ИЙМ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЛЭНЦҮҮД НО- ТОЙ БАЙЖЭЭ.МОНГОЛБГ СОЦИАЛИЗМ АВАРСАН. ЮМ ШҮҮ ХҮНИЙ ШААРУУД МИНЬ

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.185.50

Хүүхдүүд алга болдоггүй,хүүхнүүд биеэ үнэлдэггүй,"одонцорууд" хар тамхи татдаггүй,юмны үнэ нэмэгддэггүй,траншейд амьдардаг хүнгүй,хүн хэлмэгдүүлж шоронд хийдэггүй,дарга нар нь хулгай хийдэггүй,хүн бүр айж ичих зүйлгүй ажил төрөлтэй,ахмадаа хүндэтгэдэг,хүн бүр зөвхөн өөрийнхөө төлөө биш,эх орон ард түмнийхээ амьдардаг ийм нийгэмд амьдармаар бна,аз жаргал машин тэрэг,брендийн хувцас биш амар тайван амьдрал гэдгийг хангалттай мэдэрлээ,иймд энэ бүхнийг хангах нийгэм аль нь вэ? гэдгийг өөрсдөө тунгаа

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.138

БИТГИЙ ТЭНЭГТЭЭ. ОЙ ГУТМААР БАЙНА. ИНГЭЖ СОНГУУЛИЙН УЛС ТӨР ХИЙДЭГГҮЙ ЮМАА. ҮХСЭН ХАТСНЫ ЧИНЬ КОММУНИЗМ. ЯМАР Ч СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЧАДАХГҮЙ Ч БАЙНА ЧАДВАРГҮЙ Ч БАЙНА

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.177.208

DF05F30FDA2EEB3C402C501B681226F56686D11345DC4705C79883CA8BBC3061753D563E22F04E427755768D8A49B7CD9B9415F6C7D442A6772CDF5A5A4248F7

Avatar

Ироо 2024-04-10 66.181.176.66

малчид малаа хураалгаж Данхаас очиж шөлны хонио цохуулж аваарай

Avatar

Нэргүй 2024-04-10 202.9.40.156

Одоо тэгээд төрийн далбаан дээр байгаа улаан өнгөө авч хаях болж байна уу. Ардчилсан улс болохын тулд улаан өнгийг золисонд гарга гэж АН-ынхан яаж ингэж тэнэгтэж чадаж байнаа. Та хэд хоорондоо 2 хуваагдчихаад бараг 2 жил хэрэлдэж муудалцсан. Түүнийгээ МАН-ынхан биднийг 2 хуваагаад байна гэж хэлцгээж байсан. Тийм бол хүний үгээр 2 хуваагддаг мөн тэнэг хүмүүс ээ. АНУ-ын зарим хүмүүс манйа орныг хошигруулсныг жинхэнэ гээд бодчихож ээ. Үнэн солиотой юм бичдэг сайт 1 байна

Avatar

Зочир 2024-04-10 66.181.189.227

Өнгөнд буруу байхгүй, мэдрэлтээд байгаарай!

Avatar

Нэргүй 2024-04-10 202.9.46.6

Юун хачин сүржин нэр ус вэ. Коммунизм моммунизм ч гэх шиг. Тэр нийгэм чинь монголд байхгүй.Ер нь хаана ч байгаагүй. Онол төдий ойлголт. Монголын тухайд бол дөнгөж зэрлэг капитализмын шатанд л явж байна.

Avatar

Нэргүй 2024-04-10 89.185.85.140

Демократизм бол яг Коммунизмтэй адилхан үл гүйцэлдэх үлгэр! Том улсууд бусад улсуудыг удирдаж тархийг нь атгахыг тулд ямар нэг ИЗМ гаргаж ирээд тулгадаг нэг төрлийн колоничилох арга заль бодлого юм!

Avatar

21 2024-04-10 202.131.225.197

communism baihgui bolood udaj baina odoo zuvhun erkh ashig zurchildsun capitalistuud l uldsen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж