"Capitalism VS Communism": МАН улсын эдийн засгийг сүйрүүлж байна

Капитализм VS Социализм

"Capitalism VS Communism": МАН улсын эдийн засгийг сүйрүүлж байна

"Capitalism VS Communism": МАН улсын эдийн засгийг сүйрүүлж байна

Эрх баригчдын зүгээс “Эдийн засагт өсөлт гарснаар нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давж, валютын нөөц 5 тэрбум ам.долларыг даваад байна. Иймд бид эдийн засгийн өсөлтөө төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ахмад настнуудын тэтгэврийг нэмж, ногдол ашиг тарааж нийт иргэддээ хүргэж байна” гэдэг мэдээллийг хийж байгаа ч бодит байдал дээр иргэд, аж ахуй нэгжүүд өрөнд баригдсан, хүнд нөхцөлд байгаа юм. Эдийн засагчдын зүгээс “Эрх баригчид эдийн засгийг боомилсон шийдвэр гаргаж байгаа нь аж ахуй нэгжүүд өсч өндийх томрох боломжийг олгохгүй байна” гэж шүүмжлэх болсон. Иймд "Capitalism VS Communism" буландаа эдийн засагчдын байр суурийг онцлож байна.


Эдийн засагч Р.Даваадорж:

-2023 оны ДНБ бараг 70 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс экспортод гаргасантай холбоотой. Нүүрснээс найман тэрбум ам.доллар олсон байдаг. Монгол Улс өмнөх түүхээ харах юм бол 4-5 жилд экспортолдог байсан нүүрсийг зөвхөн нэг жилд гаргасан нь маш үр дүнтэй эдийн засагтай, ДНБ нь өссөн харагдаж байгаа.  Өөрөөр хэлбэл, Монголбанкны валютын нөөц 5 тэрбум долларыг давсан нь зөвхөн нүүрсний өсөлттэй л холбоотой болохоос бодлогын үр дүнд гарсан эдийн засгийн өсөлт биш юм.

Тэрийг яаж мэддэг вэ гэхээр эдийн засаг 70 хувиар өссөн нөхцөлд иргэдийнх нь ажлын байр хоёр дахин өсөх ёстой. Гэтэл иргэд ажилтай болохгүй байна, орлоготой болохгүй байна. Инфляци гурван жил дараалан 10 хувиас дээш явж ирлээ. Эрх баригчид сонгууль дөхөөд ирэнгүүт  “Нүүрсний хулгайг зогсоосноор эдийн засгийн өсөлт гарлаа” гэж яриад  байгаа. Нэг хүнд ногдох  ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж дураараа юм ярьж байна. Энэ бол ямар ч боломжгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт дөрвөн жил дараалан 20 хувиар өсөх юм бол энэ хэмжээнд хүрнэ. Дэлхийн түүхэнд 20 хувийн өндөр үзүүлэлттэй эдийн засаг нь өссөн улсын түүх байхгүй. Иргэдээ хуурч л байгаа хэрэг. Тэгэхээр өнгөрсөн жилд  70 сая тонн нүүрс худалдан авсан хятадуудад баярлах хэрэгтэй, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байсанд баярлах хэрэгтэй. Бодлогын нэг ч юм байхгүй. Бодитойгоор иргэд ажилтай болоод аж ахуй нэгж шинээр байгуулагдвал бодит эдийн засгийн өсөлт гарлаа гэж хэлэхээс биш зөвхөн нүүрсний өсөлт дагасан эдийн засгийн өсөлтөөр гайхуулж болохгүй. Одоогоор нүүрсний үнэ нэг тонн нь 120-130 ам.доллар байна. Хэрэв нүүрсний үнэ 2012 оных шиг нэг тонн ь 30 ам.доллар луу унавал яах вэ, Хятадын эдийн засгийн өсөлт саарвал яах вэ. Хятадын эдийн засаг саарах мэдээ маш их ирж байна. Covid-19-ийн үеийн хатуу хөл хорио зогсоод, Хятадын нүүрснийх нь хоёр, гурван үйлдвэр дээр асуудал гарч, нүүрсний уурхай нь хаагдсанаар Монголоос нүүрс сайн худалдан авсан. Монгол Улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж рекорд тогтоож байсан. Түүнийг хоёр дахин давуулсан нүүрсийг 2023 онд экспортолсон. Үүнийг бодлогын эдийн засаг гэж хэлж болохгүй.

Аудитын байгууллагаас 2022 онд татварын шинэчлэлтэй холбоотойгоор компаниудад юу болж байна вэ гэдэг судалгаа гаргасан. Монгол Улсад 170 мянга орчим компани бүртгэлтэй байдгаас 100 мянга орчим нь үйл ажиллагаагаа зогсоочихсон, Х тайлан өгчихсөн байгаа юм билээ. Олон компани ажиллаж, олон хүн орлоготой байх юм бол тэр жинхэнэ бодлого.

Аж ахуй нэгжүүддээ зориулаад урт хугацаатай хүү багатай зээл гаргах ёстой. Төв банкны бодлогын хүү өнөөдөр 12 хувь, зээлийнх нь хамгийн бага хүү 16-18 хувьтай. Тэр нь олддоггүй. Уг зээлийг авлаа гэхэд түүнээсээ дээш гарахаар ашиг хийж чадахгүй. Тэгэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өссөн өндөр байгаа үед аж ахуй нэгжүүдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Нүүрс зарчихаад тэрийгээ бид мундаг байна гэж цээжээ дэлдээд байж таарахгүй.  Уул уурхайн салбарт 70 мянга орчим хүний л ажлын байр байдаг. Бусад ажлын байр нь жижиг, дунд  үйлдвэрлэлийн салбарт байгаа.  Ямар ч хөгжилтэй орон жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж байж  хөгждөг. Гэтэл манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид асар өндөр хүүтэй, мөнгө хүүлэлтийн систем иж бүрнээрээ ажилладаг орчинд бизнес эрхэлж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард малчдын зээлийн хүүгийн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа. Сонгууль дөхөхөөр ийм хачин юм хийдэг.  2012 оны УИХ-ын сонгуулиар ямаанд мөнгө өгдөг шиг л бодлого хэргэгжүүлж байна. Иргэдийн орлогоосоо өгсөн татвар, аж ахуй нэгжүүдийн өгсөн татварын мөнгийг нэг секторт нь аваачаад өгчихөж болохгүй. Малчдын саналыг авахын тулд малчдын зээлийн хүүг тэглэнэ, эсвэл малчдыг малжуулна гэдэг ч юм уу, эсвэл 5 их наяд төгрөг өгнө гэхчлэн дураараа дургиж байна. Энэ чинь улс орноо сүйрүүлэх алхам. Ийм шийдвэр гаргаж байгаа улс төрийн хүчнийг малчид нь сонгоод гаргаад ирж болно. Гэхдээ улс орон чинь цаашаа явахад туйлын хүнд.

Манай улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёрхон бүтээгдэхүүнээс хараат. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ өндөр байвал эдийн засаг гайгүй яваад байдаг, төсвийнх нь орлого бүрдээд байдаг. Хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унавал балардаг. Дээр нь нэмээд буруу бодлого хэрэгжүүлээд л байвал валютынх нь ханш өсөхөөс эхлээд баларна шүү дээ.  Үнэнийг хэлэхэд би айдастай байгаа.

Ний нуугүй хэлэхэд 2008 онд иргэддээ 1,5 сая төгрөг өгнө гэж хэлээд 2 тэрбум ам.доллар тараачихсан. Түүнээс хойш Монгол Улсын өр гэрлийн хурдаар өсч байна, тэрнээс хойш улс орны эдийн засаг сэхэл аваагүй, маш хүнд байгаа.  Дөрвөн жилээр иргэдээ хуурсан болоод үлгэн салган явж байна. Валютын ханш хэд болов, айхтар өслөө.  Гурван жил дараалан өндөр ханш төлж байна.  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хэлж байна лээ. “Жилд бид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс дөрвөн их наяд төгрөгийг иргэдийнхээ халааснаас суйлж байна” гээд УИХ ын танхимд яриад сууж байна лээ. Ийм бодлого байж болохгүй.

Дээр нь дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ.  Аж ахуй нэгжүүд нь татвараа төлж чадахгүй баларч байхад арайхийн төлсөн татварынх нь мөнгөөр төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмээд, мөн малчдын зээлийн хүүгийн төлбөрийг барагдуулдаг байж таарахгүй. Аж ахуйн нэгжүүд одоогоор 2 их наяд гаруй төгрөгийн татварын өртэй төлж, чадахгүй байна шүү дээ. МАН төрийн албан хаагч, тэтгэврийн өндөр настнууд,, малчид гэсэн гурван сегментэд л зориулж мөнгө өгдөг. Тэгээд өөрсдийгөө сонгуулдаг. Улс орны эдийн засгийг сүйрүүлж байгаа гэдгээ огт ойлгодоггүй.

Эрх барьж байгаа ямар ч нам байж болно. Эрх барьж байгаа хүмүүс нь зөв бодлого хэрэжүүлэх ёстой. Улс орныг төсөв, мөнгөний бодлого гэдэг хоёр том бодлогоор удирддаг. Хоорондоо харилцан уялдаатай байж улс орон хөгжинө. Ний нуугүй хэлэхэд УИХ дээр мөнгөний бодлогыг гишүүдийн 80 хувь нь ойлгохгүй, 70 хувь нь төсвөө мэдэхгүй байна. Тэгэхээр улс орон яаж хөгжих юм бэ. Сонгууль дөхөөд ирэнүүгт татвар төлөгчдийнхөө мөнгийг төрийн албан хаагч, ахмадууд, малчид гэсэн гурван сегмент руу цацчихаар улс орныг сүйрүүлж байна.

Эдийн засагч Б.Лхагважав:

-Өнгөрсөн дөрвөн жилийн турш “дөрөвдүгээр сарын 1” болж молигодож байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд нэмсэн боллоо. Гэтэл эрх барих хугацаандаа төгрөгийн ханшийг хоёр дахин буюу 200 хувь унагачихсан. Тиймээс энэхүү 10 хувийн нэмэгдэл бол хусам долоолгож байгаатай адил зүйл. Ер нь 2008 оноос хойш сонгуулийн өмнө төр барьж буй намын /хамтарсан засгийн газраас эхлэлтэй/ засгийн газар мөнгө тараадаг гажиг тогтолцоо бий болсон. 2012 оны тавдугаар сард Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн болон МАН-ын дарга С.Баяр нарын 2008 онд амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар /Шадар сайд нь Н.Алтанхуяг/ БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Тавантолгойн нүүрсээ барьцаалж 350 сая ам.долларыг авч тараасан. Тэр өрийг саяхан төлж дуусгасан. Дараа нь, Ч.Сайханбилэгийн засгийн газар 2016 оны тавдугаар сард “Сайн хашаа” , “Сайн оюутан” нэрийн доор Монголбанкаар 600 тэрбум төгрөг хэвлүүлж тараасан. Өнөөдөр энэ нь Монголбанкны өрийн дансанд байж л байгаа. Нэг ч төгрөг төлөөгүй. Бас нэг нөхөр ахмадын зээл тэглэж байсан…720 тэрбум төгрөгөөр…

Тэр мөнгө Монголбанкны өрийг нэмсэн. Энэ мэт их мөнгө зээлээр авч тараасан балгийг нэг ч Засгийн газар төлөөгүй. Нүүрсээрээ төлсөн 350 сая ам.долларыг эс тооцвол шүү дээ. Энэ бол улс төрийн эрх мэдэл олж авахын төлөө нийтийн санхүүг дур зоргоороо ашигладгийн ганц нэгхэн жишээ юм.

Үүний дараа юу болдог вэ гэхээр төгрөгийн ханш унана, инфляц өснө. Мэдээжийн хэрэг, сүүлийн арван жилийн төгрөгийн ханшийн энэ их уналт, инфляцийн өсөлт, мөнгө хэвлэж тараасны балгийг жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд л үүрсэн. Энэ их алдагдлуудыг саяхан нэмсэн 10 хувийн цалингийн нэмэгдэл, ноогдол ашиг тараалт нөхөж чадахгүй. Шальтай юм болохгүй. Сонгуулийн л чимэг юм даа.

…Сүүлийн арваад жилд төгрөгийн ханш хоёр дахин уналаа. Үүнд төр их үүрэг гүйцэтгэсэн. Бүр тодорхой хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн л гүйтцэтгэсэн шүү дээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, сүүлд нь Л.Оюун-Эрдэнэ. Ковидын үе ч таарсан. Романтик төсөл хэрэгжүүлэх гэж мөнгө хэвлэсэн. Үүнээс гарсан сөрөг үр дагаврын хариуцлагыг хэн ч үүрээгүй.

Зуд бол байгалийн гамшиг. Гэхдээ үүнээс л хамгаалах гэж даатгалын систем бий болсон юм. Манай даатгалын систем 1992 оноос өмнө коммунист загварчлалтай байсан. Тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Даатгалын системийн гажуудал цар тахлаар ч, зуднаар ч гарч байна. Энийг засч залруулах ажлыг хийхийн оронд Ерөнхий сайд оноо авах гээд сонгууль хүртэл малчны зээл төлөлтийг нь хойшлуулж байна. Монголбанкны ерөнхийлөгч нь энэ саналыг дэмжиж, арилжааны банкны эрх рүү халдаж, өмнөөс нь шийдвэр гаргаж байна. Арилжааны банк нь өөрсдөд нь ашигтай учир чимээгүй л байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-10 76.220.74.140

Лицeнз нэрээр гадныханд эх орныхоо баялагыг зарж байгаа байдалд цэг тавих хэрэгтэй болжээ. Харин монголчууд бид өөрсдөө,үндэсний компаниудаар хайгуул,олборлолтыг хийлгэхийг дэмжмээр байна. Яг үнэндээ өнөөдөр Монголын татварын орлогыг Эрдэнэт үйлдвэр,Тавантолгойн нүүрсний уурхай л бүрдүүлж байна шүү дээ. Оюутолгой Эрдэнэтээс бага татвар төлдөг гэхээр үнэхээр харамсалтай.

Avatar

Зочин 2024-04-10 76.220.74.140

Бэлэн мөнгө тараах нь байж болохгүй асуудал гэдгийг мэдсээр байж хувийн болон намын эрх ашгийн үүднээс энэ ажлыг үргэлжлүүлсээр байгаа нь харамсалтай. Хамгийн гол асуудал жижиг дунд бизнес эрхлэгчид сөхөрч гүйцлээ. Дэмжих юм юу ч алга. Арайхийж төлж байгаа татварын нь дур зоргоороо үрэн таран хийж байна.

Avatar

Зочин 2024-04-10 103.57.93.127

АНын сонгууль нэг иймл бдаг. Булчирхай царайлсн төгцөг гуйвулах. Гэрэл сүдэр хамт ярьж үнэн болдог. АН зонхилсон нүүрс хулгайчдыг зогсоож эдийн засаг тэллээ Улс ардгүй ашиг хүртлээ. АН нэр зүүсэн луйврын бүлэг 33 жил хулгайллаа, цаддаггүй аж. 10 суудал ч өгч болохгүй

Avatar

Нэргүй 2024-04-10 103.212.119.136

ЭРГҮҮ МАЛ МИНЬ МАН-ГАСУУД ХИЧНЭЭН ЖИЛ ТӨР БАРЬЛАА ДАА!!!

Avatar

baba 2024-04-10 202.55.191.194

unendee l ard irgrd chini yadraad bn shte.. tsalin tetgever ene inflyatsi guitsexgui bna. . lkagvajav dargiin xeldegtee 110 xuvi niilne. yag yaya geed bga yum be

Avatar

Нэргүй 2024-04-10 122.201.31.48

Мөнгөний ханш аймаар унаж байна даа. Цалин нэмээд, хувьцааны мөнгө ороод ч олигтой юм болохгүй байна. Монгол банк гэж бөөн хэрэггүй захирлуудтай, хэрэггүй байгууллага байх юм. Баахан бэлэн мөнгө л хэвлэдэг бололтой.

Avatar

Зочин 2024-04-10 218.38.166.82

Эдийн засаг сүйрээгүй. Эдийн засгийн өсөлт 30 гэр бүлд биш 3,5 сая монголчуудын хаалгаар орж эхэлж бна

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.138

Тавантолгойн ногдол ашгийг 2 удаа иргэддээ олгож, эдийн засгийн дундаж өсөлт 6.8 хувьд хүрч, ДНБ 64 их наяд төгрөгд хүрлээ. Эдийн засаг хаана яаж сүйрээд байгаа юм бэ. эдийн засагч гэх Р.Даваадорж бол хоосон толгой. Энэ этгээд бол лав эдийн засгийн анхан шатны мэдэгдэхүүнгүй этгээд. Харин энэ Б.Лхагважав бол эдийн засгийн өршөөлийн хуулийн гол хор найруулагч, МАН-аас УИХ-д нэр дэвшээд далаараа тавиулж, амаараа шороо үмхсэн хог шаар. Ярьдаг зүйл нь 10, 20 жилийн өмнөх түүх ярихаас цаашгүй

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.138

МАН бондын өрүүдийг шийдвэрлэж, Оюутолгой гүний уурхайг хөдөлгөөнд оруулж, 34 хувьд ногдох өрийг тэглэж, бүх салбарт шинэ сэргэлт эхэлж, гадаад валютын нөөц 5 тэрбум ам. долларт хүрч, инфляц 7 хувьд хүрч, сүүлийн 30 жилд анх удаа улсын тэнцвэржүүлсэн орлого 1.8 их наяд, төлбөрийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарч, түүхэндээ байгаагүй 69 сая тн нүүрс экспортлож, 8.9 тэрбум ам. долларын орлого олж, Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг 2 удаа тараалаа, юун эдийн засаг сүйрэх. Битгий унга

Avatar

Нэргүй 2024-04-10 202.55.191.194

nuurs gazriin bayala gene teree sain zarsan l bna. uur yu ch giiguulsen yum alga da xugshuun kk

Avatar

Нэргүй 2024-04-10 59.153.112.157

өрөөсгөл бодлого явагдаад байна үйлдвэрлэл хөгжүүлмээр байна

Avatar

сонгогч 2024-04-10 202.9.46.216

САЙХАНБИЛЭГ НЬ АНУ- РУУ ОРГОН ЗАЙЛЖ, 2016 онд АН – Н ЗГ -Н ДАМПУУРУУЛААД, ДАНСЫГ НЬ УЛАЙЛГААД ОРХИСОН МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ МАН- Н ЗГ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД АРАЙ ХИЙЖ АВАРЧ, ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСНЫГ НҮДТЭЙ НЬ ХАРЖ, ЧИХТЭЙ НЬ СОНСОЖ БАЙНА. Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ – 100% ДЭМЖИЖ БНА.

Avatar

Нэргүй 2024-04-10 202.9.40.104

Оюун эрдэнээ дэмжинээ

Avatar

zochin 2024-04-10 202.9.47.31

Та нар бол эдийн засагчид биш. Улстөрчид. Мөнгөний ханшийн уналтыг буруу ойлгож банйа. Ийм л боловсролтой эдийн зассагч нартай байхад улс орон хөгжинө гэж байхгүй. Мөнгөний ханшийн уналтыг ойлгоогүй байж. Өнөөдөр ард түмний амьдралыг бодоод
Төрөөс цалин, тэтгэвэрийг жаахан нэмэгдэл хийхэд урьд өмнө нь нөгөө хэдэн ченжүүд үнээ нэмчихсэн бдаг. үҮНИЙГ Л ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2024-04-10 202.9.40.156

АН-ын эдийн засагчид худлаа шаахаа больцгоо. Намд үйлчилж барин тавин худлаа ярих чинь танай эздэд таалагдах байх. Бид та 2-ын ярианд өчүүхэн ч итгэхгүй. Эдийн засаг сэргэж цалин тэтгэвэр нэмсэн нь эд нарт огт таалагдахгүй байна. Чөлөөт эдийын засагч бас ингээОтгочулуу гэдэг хүн бас ингээд л ярьдаг байсан. Гэтэл АН-ын гишүүн байсан. нэг хүнд ноогдох ДНБ-ыг 10 мянгад хүргэж яагаад болохгүй юм. Та нараас зөвшөөрөл авах ёстой юмуу. Та 2 зайлаа

Avatar

иргэн 2024-04-10 62.55.205.86

Хятад нүүрсээ авахаа байчихвал бидэнд гарц байгаа болов уу, суут ухаантаан.

Avatar

Нэргүй 2024-04-10 103.212.119.136

энэ 2 МАНын гишүүд ш дээ,бүүр бага хурлынх нь гишүүн шүү

Avatar

Нэргүй 2024-04-10 103.168.34.42

Belcheeriin daats hetersen baihad maljuulna geed yarij bgaa baij bolomgui teneglel

Avatar

Нэргүй 2024-04-10 59.153.113.53

Ардчилал нэрийн дор Монголын бүх баялгийг хэдхэн хүн цусалж байгааг энэ нэг их хоосон эрдэмтэй хулхинууд өмөөрч их юм болохыг бүү тоо!

Avatar

Иргэн 2024-04-10 66.181.178.142

Далд эдийн засаг ил болж, төсвийн орлого нэмэгдээд валютын нөөц өсгөснөөр эдийн засаг харин ч сэргэж байгааг ойлгох ухаан энэ тэнгүүдэд хайрла бурхан минь. Хавар болж газар гэсчихээд байхад энэ хоёрын тархи л хөлдүү хэвээрээ байх шиг байна

Avatar

Зочин 2024-04-10 139.5.217.185

Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн үр дүн бол энэ засгийн газар зөв бодлого барьж ихээхэн хүчин чармайлт гаргаснаар бий болсон.Та хоёр нийлж засгийг газрын тэргүүн байгаад ч ийм амжилт гаргаж чадахгүй байж магадгүй.

Avatar

Нэргүй 2024-04-10 210.148.94.144

Gahh gahaj uhlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж