Европт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргийг бараг бүртгэдэггүй

Европт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргийг бараг бүртгэдэггүй

Европт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргийг бараг бүртгэдэггүй
Европын холбооны орнуудад цагдаа нар арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг маш бага бүртгэгддэг гэж тус холбооны Үндсэн эрхийн агентлаг "FRA" мэдэгдэв. Вена хотод төвтэй тус агентлагийн шинээр гаргасан тайланд "Европын холбооны ихэнх оронд цагдаа нартай холбоотой арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал, бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхсан талаар албан ёсны мэдээллийн эх сурвалж байхгүй" гэв.
Харин тус орнуудаас зөвхөн Герман, Чех, Нидерланд улсууд л цагдаа нарын арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргийг бүртгэдэг.
Чех улсад 2020 онд  аюулгүй байдлын хүчнийхэн үзэн ядах, хэт даврагч үзэлтэй гэмт хэрэг үйлдсэн гэж  нэг удаа мөрдөн байцаалт явуулж байжээ. Мөн 2020-2021 он хүртэл Дани улсад 12, Грект 25 тохиолдол бүртгэгджээ. Тус тайланд бүртгэгдсэн тохиолдлын тоо бага байгаа нь "арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг цагдаа байхгүй" гэсэн үг биш юм. Учир нь тайланд  судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллагуудын нотлох баримтуудыг давхар хавсаргасан байдаг.
Европын холбоонд сүүлийн жилүүдэд цөөнх үндэстэн ястны хэд хэдэн хүнийг цагдаа нар хороосон гэж  "FRA" мэдэгдэв. Тухайлбал, 2022 онд Грекийн цагдаа нар 16 настай цыган хүүг бензиний төлбөр болох  20 еврогийн төлбөрийг төлөөгүй гэж хөөцөлдөх үеэр түүнийг буудан хөнөөсөн. Мөн Португалид Балба, Бангладеш, Пакистанаас ирсэн цагаачдыг зодсон гэх хэргээр долоон цагдааг шүүхээр болжээ."Цагдаагийн алба арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь нийгэмд тусгаарлагдмал байдлыг өдөөж, цагдаагийн хүчинд итгэх итгэлийг алдагдуулдаг" гэж "FRA" мэдэгдэв. Тус агентлаг Европын холбооны орнуудын хууль сахиулах байгууллагуудад хандаж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэргийн талаар системтэй мэдээлэх, бүртгэл хийхийг уриалсан байна. Европын холбооны бүх орон "арьс, үндэстний ялгаварлан гадуурхал, арьс өнгөөр ялгаварлах"-ын эсрэг хуулиа чангатгах ёстой гэжээ. Мөн  улс орнуудыг цагдаагийн хүчний олон талт байдлыг нэмэгдүүлэхийг уриалав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-10 149.102.242.181

Арьс өнгөндөө ч биш л бн даа. Болохгүй нөхдүүд өөрсдөө эхэлсийн биш үү

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.177.48

Европын жихэнэ нүүр царай бол энэ дээ. Чи цагаан арьстан биш бол чи Европт 2-р зэргийн хүн..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж