VISA картаа уншуулаад Парисын олимп үзэх эрхийн эзэн болоорой

VISA картаа уншуулаад Парисын олимп үзэх эрхийн эзэн болоорой

VISA картаа уншуулаад Парисын олимп үзэх эрхийн эзэн болоорой

Мөнхийн романтик хот, үзэсгэлэнт Парисаар аялангаа хүн төрөлхтний хүсэн хүлээдэг олимпийн наадмыг үзэж, эх орныхоо төрийн далбааг олимпийн цэнгэлдэхэд мандах түүхэн мөчийн гэрч болохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аян зарлаад байна.

Харилцагч та 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд ХААН Банкны ПОС төхөөрөмж болон Digi POS аппликэйшнд VISA картаа уншуулсан 300,000₮ тутамд,  олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд тус бүр нэг тохирлын эрхтэй болох юм. Аяны хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авч болох бөгөөд нийт дөрвөн харилцагчийг Парисын олимп үзэх аяллын эрхээр урамшуулна.

Тохирлын хугацаа:

  • 1-р ээлжийн тохирол: 2024.04.01-2024.04.30-ны хооронд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзэн болох 2 хүнийг 2024 оны 5-р сарын 7-ны өдөр;
  • 2-р ээлжийн тохирол: 2024.05.01-2024.05.31-ний хооронд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзэн болох 2 хүнийг 2024 оны 6-р сарын 7-ны өдөр тус тус ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Уламжлал ёсоор шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит, харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна. Харилцагч та аяны хугацаанд тохирлын эрхээ шалгахыг хүсвэл  банканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “tohirol” эсвэл “tokhirol” гэсэн мессеж илгээгээрэй. Жич: Байгууллагын VISA картаар тус урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмыг үзэх гайхалтай урамшуулалт аянд хамтран ажиллаж буй VISA -д баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж