Онцгой байдлын алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл хангалттай байдаггүй мөртлөө алба удирдаж байгаа үе үеийн дарга нарын орлого нь өндөр болдог жишигтэй. Тэгвэл сүүлийн есөн жилд Онцгой байдлын ерөнхий газрыг даргалж байсан, удирдаж буй хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
2018-2020 ОН ХҮРТЭЛ ХӨРӨНГӨ НЬ 36-134 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ӨССӨН Т.БАДРАЛ
Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилж байв. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Т.Бадралыг тавьсан байдаг. Тэрбээр онцгой байдлын албанд шинэ хүн биш төдийгүй багагүй туршлагатай удирдах албан тушаалтанд тооцогдож байсан. 2004 оноос хойш тус албанд ажиллаж, 2009-2015 он хүртэл ОБЕГ-ын дэд даргын алба хашиж байсан туршлагатай. Ийм хүн онцгой байдлын албыг удирдахаар болсонд тус салбарынхан ам сайтай байсан ч албаны шинэчлэлт төдийлөн хийж чадаагүй гэх шүүмжлэл дагуулдаг.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад:
- 2018 онд 36,5 сая төгрөг
- 2019 онд 23,4 сая төгрөг,
- 2020 онд 134,1 сая төгрөгийн жилийн орлоготой болжээ.
2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тэрбээр тухайн үед 589 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 240 саяын машин, 8,5 сая төгрөгийн үнэ бүхий мал, 49,2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 118 сая төгрөгийн хадагламжтай байжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан орлогын хэмжээ 2018-2020 онд тогтмол өсөлттэй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал тус байгууллагын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа өгсөн ярилцлагадаа, энэ салбар генералтай байх ёстой. Хувь заяаны тохиолоор анхных нь генерал би болж таарлаа. Өөрийгөө азтай гэж боддог. Энд олон, олон залуус орж ирэх зам нь нээгдчихэж байгаа юм. Цэргийн дээд цол хэрэглэх ийм шат руугаа орж ирлээ. Би үүнийх нь хөтөч байсан болохоор өөрөөрөө бахархаж байна. Ийм байх ёстой юм шүү гэдгийг төрийн өндөрлөгүүд ойлгож дэмжсэн нь хамгийн гол нь. Мэдээж генерал хүн удирдаж байгаа байгууллага хариуцлагатай байх ёстой. Тийм сэтгэл зүй залууст төрнө. Залуус маань үүнийг харж байгаа. Өрсөлдөөн, нэг нь нөгөөгөөсөө ялгарах, ажилч хичээнгүй, мэдлэг боловсролтой байх. Онцгой байдлын алба бол сайхан алба. Ирээдүйтэй салбар. Монгол Улсад үнэхээр хэрэгтэй салбар гэж байв.
Тус ярилцлагын бүрэн унших бол энд дарна уу.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН 57 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, ЖИЛИЙН 30 САЯЫН ОРЛОГОТОЙ
Засгийн газрын 2020 оны далдугаар сарын 16-ны хуралдаанаар дэд сайд болон зарим байгууллагын дарга нарын томилгоог хэлэлцэж байв. Энэ үеэр Шадар сайдын удирдлагад шууд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томилсон. Г.Ариунбуян нь ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон билээ.
Г.Ариунбуянгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2020 онд тэрбээр жилийн 31,5 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 27,4 сая төгрөг болж буурч, 2022 онд 30,2 сая төгрөг болсон байна.
Тэрбээр 175 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 57,1 сая төгрөгийн үнэт эдлэл, 5,5 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.
Боловсрол:
1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
2011-2012 онд Засаг даргын орлогч,
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2015 оны нэгдүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
- 2017 оны хоёрдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж,
- 2020 оны долдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж эхэлсэн.
Нэргүй 2024-04-10 202.131.225.197
хүн амины хэрэгтэй бузарууд
Нэргүй 2024-04-10 66.181.176.194
Ариунбуян ч цэвэрхэн идэштэн дээ
Нэргүй 2024-04-10 202.131.225.197
хүний амиар хооллох цэвэрхэн үү
Нэргүй 2024-04-10 103.161.242.134
iim nowshiin ymnuudiig bug honogiin huraagd awah heregtei.hunii amiar solij awsn horongo shuu
Нэргүй 2024-04-10 202.9.40.69
Yaj ene s** ued horshid mongoliig toloolson elchin said bolson ym helgui bolovsrolgui teneg hereggui n****
Зочин 2024-04-10 66.181.182.44
MAНАН гийн гар хөл болсон гаршсан хулгайч Бадралыг дахин ОБЕГ т томилж мөнгө идэх боломж олгохыг санаархаж
Ардын хүү 2024-04-10 139.5.216.189
Бадрал болон бусад удирдлагуудын үндэслэлгүй баяжсныг шалгаж шоронд нь хатаа олон сайхан залуус ын амь нас эрсдэж байгаа нь шунал нь шулам болсон эдгээр мангасуудтай шууд хамааралтай шүү.
Зочин 2024-04-10 103.57.93.204
онцгой байдлын байгууллага хамгийн залуу байгууллага шинэ тогтолцоонд шилжээд дөнгөж 20 дахь жилдээ орж байна4-5 дарга удирдсан энэ хугацаанд эрх зүйн орчин материаллаг бааз хүчин чадал боловсон хүчний чадавхийн хувьд 2015- 2020 оны хооронд 5жилд маш их өөрчлөлт хийж чадсан дарга бол генерал Бадрал байсан энэ хүний үед байгууллагын гадаад дотоод харилцаа дээд шатанд хүрсэн ажлын төлөө гэсэн сэтгэлтэй лидер удирдагч нэг юм гарсны дараа юу ч мэдэхгүй байж бүү харлуулж бай
зочин 2024-04-10 124.158.109.177
Яг зөв. Маш үнэнийг бичсэн байна. Бадрал генерал онцгойгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход маш их зүйлиг хийсэн. Онцгойгийн албан хаагчид онцгой нөхцлийн нэмэгдэлийг 40 хувиар авах эрх зүйн орчинг Бадрал бий болгосон.
Нэргүй 2024-04-10 38.41.222.125
Бадрал генерал шиг Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүсийг төрд ажлуулж байж улс хөгжинө. Онцгой байдлын салбарыг дээд түвшинд гаргаж, гадаад харилцааг хөгжүүлснээр гадны маш их тусламж ыг татаж, бүх аймгууд техник хэрэгслээр хангагдсан. Цалин, хангамж хүчний байгууллагуудаас хамгийн өндөр тогтоогдсон байсан.
Өөрсдөө юу ч мэдэхгүй, чадахгүй хүний мууг үздэг атаархлын туламнууд дуугүй байсан дээр.
зочин 2024-04-10 66.181.182.44
Бадрал шиг луйварчин хоёр төрхтэй чаралбайг төрд ажиллуулбал Монгол улс мөхнө. Наана төрийн ажил хийж байгаа дүрс эсгэж цаана төсвийн мөнгийг идэж байсныг нь барилгын яамны мэргэжлийн хяналтынхан тогтоосон.Прокурорт баригдах цагаа тулахаар Дадам гэдэг хүнд хэргээ үүрүүлээд өөрөө мултгарч гарсан. Дадам нь хэргээ шалгуулах явцдаа нас барсан байдаг.
Нэргүй 2024-04-10 73.231.79.238
ene orlogo oo tailbarlaj chadahgui bol shorond n yvuulaach ee
Зочин 2024-04-10 202.126.90.228
ариунбуян гуйн хийсэн гэрээ нь гэрэгэ гэдэг компанид хэт давуу эрх үүсгээд, зарим нь баяжаад учраа олохгүй томроод бна у
Зочин 2024-04-10 66.181.160.73
Онцгой байдлын албыг Иргэний хамгаалалт нэртэй байхад нь мэдэх юм дарга нар нь дандаа өөрийн талын хүмүүсээ авдаг Сүндэвийн үед арай дээр ганц нэг хилийн нөхөр байсан байх Үржин бол самарсан дөө тэр чигээр нь их буучидаар дүүргэсэн сүүлд Онцгой болход ёстой хогын 2 хөгийн юмнууд хурандаа болцон ёстой бузарласан дөө
Нэргүй 2024-04-10 202.126.88.171
БАДРАЛ ШОРОНД ОРДОГИЙН ДАВААН ДЭЭР ПРОКУРОРЫГ АВИЛГАЛДАЖ МУЛТРААД ЭЛЧИНГЭЭР ЯВСАН ДАА
Нэргүй 2024-04-10 66.181.178.75
Za surtei uum. ter ATGn dargyn XOM bur 500 saya bsan shuu
Нэргүй 2024-04-10 66.181.161.120
Ee medehgui darga nar bugd hulgaich bolchihson bolov uu gej aidag.
Нэргүй 2024-04-10 66.181.161.128
Энэ хэдэн шахааны нөхдүүдийн үед онцгой байдал ямар мэргэжилийн бус байдалд орсон
Зочин 2024-04-10 124.158.109.177
Манайхан нэгэндээ атаархаад үхчих гээд байх юмаа. Бадрал бол хүн чанар сайтай маш сайн залуу. ОБЕГ-ын даргын ажлыг маш сайн хийж байсан. Одоо харин Бадралыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар томилох хэрэгтэй.
Зочин 2024-04-10 103.212.116.131
т.Бадрал хошууч генерал цолыг 300 саяаар авлаа гэж сайрхдаг л нөхөр шдээ
Иргэн 2024-04-10 124.158.109.177
Бригадын генерөл цолтой хүн хошууч генерал болохын тулд 300 саяыг өгөх нь битгий хэл мянган төгрөг ч өгөхгүй хөөш. ингээд бодохоор чи ёстой худлаа ч бичиж байна шдээ. ингэж хүнийг доромжилж болохгүй чи.
Зочин 2024-04-10 103.212.116.131
Нэргүй гэж сэтгэгдэл бичээд байгаа нөхөрт нэг бол Бадралын гар хөл эсвэл мэдэхгүй байж ч болох юм тэр Бадрал гэдэг чинь шинэ цагийн Итгэлт баян л гэсэн үг мөнгөний төлөө яаж ч магад хамт ажиллаж байсан бол мэдэх нь мэднээ
Нэргүй 2024-04-10 194.99.106.178
Хувь заяаны аз тохиолоор Бадралын авгайд Даш өвгөн дурласан юм гэдэг.Боломжийг алдаагүй хүмүүс дээ
Зочин 2024-04-10 103.212.116.131
ТБадралын үед л Онцгой дампуурсан шүү дээ авилга хээл хахууль гээд л Одоо Онцгойг ерөнхийлөгч Хүрэлсүхийн найз Аринбуян цэргийн сургуулийн ангийн нөхөр Чүлтэмсүрэн хуурай дүү Гантөмөр гээд хүмүүс нь удирдаж байгаа эд нарт албан хаагчид яах нь ямар хамаагүй түрүүвч зузаарч баяжиж байгаа нь туйлын үнэн
Оноч 2024-04-10 122.201.31.230
Элбэг шиг хөрөнгөжих хэрэгтэй. ЕӨК-өөс буугаад хороолол барьсан. Та яаж барив гэж асуухад манай найзууд тусалсан.
Даваа 2024-04-10 66.181.180.64
одоо хэн нэгний танил гэж ар өюрийн хаалгаар энд дарга болж генерал цол авдаг драмаа зогсоох хэрэгтэй. Ариунбуян ажлаа өгөөд гитарчинаа хийнэ биз, энд мэргэжлийн хүмүүс ажиллаг, хүний амь нас хайран байна даа
Зочин 2024-04-10 66.181.186.160
Бадрал но той шүү. Хойно сургуульд сурч байгаад төгсөж чадаагүй хөөгдөж ирсэн нөхөр гэдэг.
Нэргүй 2024-04-10 122.201.31.114
Бадрал ч бас даруухан байна. Авилгын мөнгө нь үүнээс хэдэн зуу дахин их байх ёстой. Даруухан улс юм даа хөөрхий.
зочин 2024-04-10 202.21.103.139
Arvinbuyan gegchiig zailuulj dotroo ajiillaj baigaa mergeshsen toriin alban haagchdaas huuliinh ni daguu darga tomilooch. Yavuulin tsunkh barigchaas naad baiguullagaa salgaach, hichneen hunii amiar naadah geed baigaa yum be.
Бадрал но той хүн шалгах хэрэгтэй 2024-04-10 202.55.188.87
Бадралын үед үндсэндээ энэ салбар дампуурсан. хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө эрсдэлийн үнэлгээ хийх сургалт хийж дандаа танил талууддаа тусгай зөвшөөрөл өгсөн. орлого нь яахаараа ингэж өсдөг байна.
Нэргүй 2024-04-10 2.73.184.12
Badral dargyn ued harin ene salbart mash olon shinechlel hiigdsen shuu! Nudend il haragdhuits uurchilult yavahdsan.
Зориг 2024-04-10 124.158.109.177
ингэж худлаа джмий юм бичиж солиорч байхаа болио.
зочин 2024-04-10 124.158.109.177
Бадрал 5 жилийн хугацаанд маш сайн удирдсан шүү. Одоо юм бичээд байгаа ганц нэг нөхөд бол атаархсандаа хүсснээр нь болоогүй учраас дэмий юм бичээд байна. ямарч даргын үйл ажиллагаа бүх хүнд таалагдах албагүй. Бадралын үед ОБЕГ-ын гадаад рарилцаа болон гадаадын тусламж эрс нэмэгдсэн. Бадрал ёстой браво!
Нэргүй 2024-04-10 124.158.109.177
Бадрал дарга ёстой сайн ажиллаж байсан. Их ажилсаг хүн. Бас хэд хэдэн хэлтэй, мэдлэг сайтай. Ер нь Онцгойн асуудал хариуцсан сайдыг уйвхан хийх хүн шүү.
Нэргүй 2024-04-10 202.131.238.26
ха ха ха хэд хэдэн хэлтэй гээд мэдлэгтэй, мундаг болохгүй л дээ. Герман, Бельгид бол цэцэрлэгийн хүүхэд 3 хэлээр яриж байна. Хоо англиар яридаг мундаг гэдэг тэнэг сэтгэлгээнээсээ сал
Нэргүй 2024-04-10 122.201.31.63
нүүрсний хулгайч, ковидын хулгайч нарын хажууд задгай мөнгөний орлоготой юм биш үү, эднийг оролдож яах нь вэ. хэрэггүй юм биш үү
БАДРАЛ ГЭЖ АВЛИГАЧИН 2024-04-10 66.181.182.155
Энэ яасан гэж элчин сайд хийдэг юм. Одоо ч авлигал авч АН-н энсайханы туслах байсан амьтныг хүртэл МАН-н залуучуудын холбооны дэд ерөниийлөгч, СБ дүүргийн МАН-н дэд дарга болгосон. Ичиж амьдраачээ та нар луйварчид хөгшин залуугүй.
Нэргүй 2024-04-10 103.168.34.165
л******д
зочин 2024-04-10 202.131.225.242
Ариунуянг өөрчлах хэрэгтэй
Зочин 2024-04-10 124.158.109.177
нэг хүн ажлаа хийж яваад нас барлаа гээд даргыг нь өөрчилөх нь буруу. харин тэр доод дунд шатны дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй
иргэн 2024-04-10 202.131.227.82
ЭЛЧИН САЙДЫН ЦАЛИН АРАЙ ӨНДӨР БАЙХ БАЙХ Л ДАА.
Нэргүй 2024-04-10 66.181.186.58
ОБЕГ ын дарга Дашийн нарийн бичгийн даргаар гэнэт энгийн хүн орж ирж байсан. Т.Бадрал тухайн үедээ Прокурорт дуудагдаж байсан яаж мултарч, элчин сайдаар томилогдсон юм бол.