Тайванийн газар хөдлөлтийн дараа Рожер нохой “од” болов

Тайванийн газар хөдлөлтийн дараа Рожер нохой “од” болов

Тайванийн газар хөдлөлтийн дараа Рожер нохой “од” болов

Рожер нэртэй лабрадор нохой өнгөрсөн долоо хоногт болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн дараа илрүүлэх чадвараараа Тайванийг байлдан дагуулжээ. Хэт найрсаг, хөгжилтэй авираасаа шалтгаалаад тэр хар тамхины тасгийн үнэрч нохой болж чадаагүй. Гэхдээ аюулт газар хөдлөлтийн дараа тэр нуранги дор гацсан, нас барсан хүмүүсийг олоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Рожер нохой найман настай. Үнэрч ноход 13 хүний цогцос олсноос Рожер нэгийг нь олжээ.

Бусад нохой ч ялгаагүй үүрэг гүйцэтгэсэн боловч Рожерын зан байдал олны анхаарлыг татсан байна. Тэр хөгжилдөх дуртай, хүмүүст хайртай. Заримдаа анхаарал нь сарниж, дасгалжуулагчийнхаа тушаал зааварт хариу үйлдэл үзүүлэхдээ удаан хойрго байх нь ч бий. Тиймээс түүнийг хар тамхины тасгаас аврагчдыг сургах сургуульд шилжүүлсэн аж.

“Би түүнийг сайн биш гэж хэлэхгүй. Гэхдээ хар тамхи илрүүлэгч нохойд тавигдах гол шаардлага бол тэд хэт тайван бус, бие даасан зан авиртай байж болохгүй. Ийм зан чанар аврагч нохойд илүү тохирдог” гэж Каошюн хотын гал түймрийн албаны аврагч нохойн ангийн ахмад Чен Чих-сан хэлжээ.

Рожер өдгөө газар хөдлөлтийн дараах илрүүлэлтээрээ туршлагатай, ахмад дайчин болжээ. Тэрбээр 2018 онд болсон 6.4 магнитудын газар хөдлөлтийн дараа анхны ажиллагаагаа гүйцэтгэж байв. Үүнээс хойш Рожер долоон ажиллагаанд оролцсон. Рожер 2022 онд Олон улсын аврагч нохойн байгууллагаас гэрчилгээ авчээ.

Гэхдээ Рожерыг есөн нас хүрмэгц тэтгэвэрт нь гаргаж, тохирох эзэнд нь илгээх юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-10 103.168.34.32

МУУ ӨЛӨН ИДЭХ ЮМАА ОЛДОГ БАЙХ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж