Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүллээ.
МҮЭХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа:
-Үйлдвэрчний эвлэлийн холбоо ОБЕГ-ын аврагч алба хаагчид тэдний ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлуудын талаар төр засгийн байгууллагуудад шаардлага тавьж байна. Ажлын байран дээрх үйлдвэрлэлийн осол 2022 онд 395, 2023 онд 408 тохиолдол бүртгэгдсний 57 хүн нь ажлын байран дээрээ нас барсан байна. Ийм осол аваарын тоо буурахгүй байна. Яагаад энэ осол аваар буурахгүй байна гэхээр хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна.
Ажлын байран дээр аятай таатай байх нөхцөлийг хангуулах үүрэг нь ажид олгогчдод байгаа. Энэ нь төрийн болон хувийн хэвшил байхаас үл хамаараад үүргээрээ байдаг.
Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувцас хамгаалах хэрэгсэлээр нь хангаж ажиллуулах, сургалт заавар зөвлөлгөөг өгөх нь ажил олгогчийн үүрэг. Яагаад осол аваар буурахгүй байна гэдэг дээр тал талаасаа дүгнэлт хийх шаардлагатай. 2023 онд байгалийн гамшигт үзэгдлээс шалгаалтсан 4484 тохиолдол гарсан. Үүний 70 хувь нь объектийн гал түймрийн осол байна. Гал түймрийн нөхцөлд орж ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчид тэдний ажиллах нөхцөл туйлын дутмаг байна. Үүн дээр тавьж байгаа хараа хяналт байхгүй учраас амь насаараа хохироод байгаа юм. Тэр гал руу ороход ашигладаг маск, хамгаалах хэрэгсэл нь хүнээ хамгаалж чадаж байна уу? Техник хэрэгсэл нь галын бүрэн унтрааж чадаж байгаа эсэх, хувцас хэрэглэлийн норм арчилгаа зэрэг нь бүрэн хийгдэж байна уу? Үүн дээр хяналт тавих боллмжгүй байна. Дээрээс нь хагас цэрэгжсэн гэдэг байдлаар онцгой байдлын алба хаагчид тушаалаар ажилладаг. Ажлын байрны хүний нөөц дутуугаас болж мэргэжлийн бус хүн гал руу орж байгаа юм биш биз гэдэг дээр талууд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2024 онд орчны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж ажлын байран дээр осол аваар гарахаас урьдчилан сэргийлье гэж уриалж байна. Үүнийг тал талын байгууллагууд анхааръя. Аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны дотор болон гаднах эрсдлийн үнэлгээг хийе. Объектийн нийт ослын 70 хувийг гал түймрийн осол эзэлж байна. Тэр дунд цахилгааны аюулгүй байдал хангалтгүй байгаас болж байна.