АНУ: Онцгойгийн ажилтны хувцас, хэрэглэлд 20,000 доллар зарцуулдаг

АНУ: Онцгойгийн ажилтны хувцас, хэрэглэлд 20,000 доллар зарцуулдаг

АНУ: Онцгойгийн ажилтны хувцас, хэрэглэлд 20,000 доллар зарцуулдаг

Цасан шуурга, үер, гал түймэр гэх мэт аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг Дэлхийн томоохон орнууд дроны тусламжтайгаар даван гарах болжээ. "Тэнгэрийн нүд" гэгдэх дрон нь гал сөнөөгч, аврах багийн  хувьд нэн хэрэгцээт технологийн шийдэл болсон. Гал унтраах зориулалттай дронууд онцгой байдлын ажилчдад дохио, бодит дүрс бичлэгийг илгээх болон  өндөр даралтын усаар шүрших зэрэг хэд хэдэн чухал чадвартай. Мөн аюултай нөхцөл байдалд ажиллаж буй албан хаагчдад нэмэлт тоног төхөөрөмж хүргэх чадалтай юм байна.

АНУ-ын хэмжээнд 900 гаруй онцгой байдлын албан хаагч, холбогдох байгууллагууд дрон ашигладаг. Үүний дотор 186 нь гал унтраах болон эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн тулд дрон ашиглаж байна. Нөхцөл байдлын бодит мэдээлэл өгөх, галын периметрийн зураглал хийх, халуун цэгийг тодорхойлох зэрэг янз бүрийн ажилд дроныг гал унтраах ажиллагаанд ихээр ашиглаж байна. Дулаан мэдрэгчтэй камераар тоноглогдсон дрон нь аврах шаардлагатай байгаа хүмүүс, амьтдыг илрүүлж, гал сөнөөгчид илүү хурдан бөгөөд үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг олгодог. Газрын болон агаарын дрон үйлдвэрлэдэг долоон технологийн компани байдаг ба жил ирэх тусам зах зээлийн ханш нь өсөж байна.

"VTOL drone" бодит дүрс бичлэгийг операторт хүргэх чадвартай ба 3-30 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг

Гал сөнөөгч дроны үнэ нь хүчин чадал, техникийн үзүүлэлт, даац, брэнд болон нэмэлт тоног төхөөрөмж зэргээс хамаарч өөр өөр байдаг. Дулаан мэдрэгч бүхий үндсэн загварууд нь 5-10 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг. Сайжруулсан функцтэй дундын зайн дронууд 10-20 мянган ам.долларын үнэтэй байж магадгүй. Дэвшилтэт мэдрэгч, бие даасан ажиллагаатай мэргэжлийн зэрэглэлийн дронууд 20-50 мянган ам.доллараас давдаг. Үнэ нь дронуудын бат бөх дизайн, тусгай шинж чанар, дэмжлэгийн багцыг тусгасан болно.

ГАДААДЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ЯМАР ХУВЦАС ӨМСДӨГ ВЭ?

Түүнчлэн онцгой байдлын албан хаагчдын хамгаалалтын хувцас хэрэглэл чухал үүрэг гүйцэтгэдэг. АНУ-ын гал сөнөөгчийн дүрэмт хувцас нь нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр төрөлтэй байдаг. Үйл ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалан гал сөнөөгчид тусгай хамгаалалтын хувцас шаарддаг олон төрлийн аюултай нөхцөл байдалтай тулгардаг. Ямар ч төрлийн дүрэмт хувцас шаардлагатай байсан дулааны хамгаалалт, усны хамгаалалт, өндрөөс тухайн хүнийг олж харах боломж зэрэг нь үл орхиж  болохгүй гол шинж чанарууд юм.

АНУ-ын гал сөнөөгч, аврах багийнхны хувцас ихэвчлэн пара-арамид гэх мэт хүнд даацын даавуугаар хийгдсэн байдаг. Энэхүү материал нь гал сөнөөгчийг галын хүчтэй халуун, дөлөөс хамгаалдаг. Мөн гэрэл гэгээ багатай нөхцөлд гал сөнөөгчийг харагдахад тусалдаг цацруулагч судалтай. АНУ-ын онцгой байдлын ажилчдын нэг хүнд ноогдох хувцас, тоног технологийн үнэ нь дээд талдаа  20 мянган ам.доллар давдаг байна.

Харин Өмнөд Солонгосын  гал сөнөөгчдийг шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангахад ойролцоогоор 13,480 ам.доллар зарцуулдаг. Үүнд, барилга байгууламжийн гал дээр ажиллахдаа өмсдөг хувцас багтсан ба  тэдний авч явах багаж хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийн зардал, бэлтгэл сургуулилалт, бусад багаж хэрэгслийн зардал ороогүй болно. Өмнөд Солонгост аврах болон гал сөнөөгчдийн хувцас бүрийг тухайн гал сөнөөгчийн биеийн хэмжээнд тааруулж оёдог. Ингэснээр эрс тэс нөхцөлд ажиллахад  хамгийн сайн, аюулгүй байдлыг хангадаг. Энэхүү хувцас нь "NFPA" стандартын дагуу 10 жил ашиглах боломжтой. Зарим хувцсыг засварлан өмсөх боломжтой ч элэгдэж, гэмтсэн тохиолдолд холбогдох байгууллагаас шинээр аюулгүй байдлыг хангах хувцас өгдөг байна.

Харин Хятадын дан аюулгүйн хувцас нь 900- 1200 ам.доллар хүртэл үнэтэй байдаг. "UL Nfpa1971" стандартын хувцас нь арамидын шилэн нийлэг утсаар хийгдсэн материал ашигладаг.

Эх сурвалж: Quora, All Hands Fighting

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.138

дарга нарг сольж шинээр сэтгэдэг авхаалжтай хүн сонгооч дээ

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.138

баян оронтой бөрсдийгөө зүйрлүүлээд чахав дээ

Avatar

И 2024-04-10 103.168.34.177

гал баях, ядуу оронд гэж ялгаатай байдаггүы

Avatar

Нэргүй 2024-04-10 43.228.129.131

Тэр үнэтэй хувцасы нь байг гэхэд ядаж хүчилтөрөгчийн баг зүүлгэдэг болгомоор юм даа

Avatar

Нэргүй 2024-04-10 202.21.102.50

oorsdiigoo americatai haritsuulah heregui

Avatar

Нэргүй 2024-04-10 80.83.237.126

Бид хувцас биш гурил өгдөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж