Аль-Шифа эмнэлгийн орчмоос 381 цогцос олжээ

Аль-Шифа эмнэлгийн орчмоос 381 цогцос олжээ

Аль-Шифа эмнэлгийн орчмоос 381 цогцос олжээ

Газын зурвасын Аль-Шифа эмнэлэгийн цогцолборыг Израилийн цэргүүд 14 хоног бүсэлсэн. Энэ хугацаандаа олон зуун палестин иргэнийг хөнөөж, цогцсыг нь булж орхисон гэж Газын хойд хэсгийн эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдлээ. Израилийн арми Аль-Шифагаас дөрөвдүгээр сарын 1-нд цэргээ татсанаас хойш цогцолборын орчмоос дор хаяж 381 цогцос олжээ. Мөн эмнэлэгийн нөхцөлд оршуулсан хүмүүсийг энэ тоонд багтаагаагүй аж.

Цогцоснуудын ихэнхийг булсан байсан. Заримыг нь танк дайрсан байсан тул хэн гэдгийг нь тогтоох боломжгүй болжээ.

ДЭМБ болон НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын ажилтнууд энэ сарын эхээр Аль-Шифа эмнэлэгт очсон боловч нэвтэрч чадаагүй. Аль-Шифа жинхэнэ утгаараа оршуулгын газар болсон гэдгийг тэд хэлж буй.

Энэ талаар Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдэхдээ “Аль-Шифа дахь террорист бүлэглэлүүд болон дэд бүтцийн эсрэг ажиллагаа дууссан. Израилийн Аюулгүй байдлын агентлагтай хамтран террорист байгууллагатай холбоотой 500 орчим сэжигтэнг баривчилж, 200 террористыг устгасан” гэжээ.

Дайны үед эмнэлгийн байгууламжийг онилохыг олон улсын хуулиар хориглодог. Гэвч дайсан тус байгууламжийг ашиглан довтолгоо хийж буй тохиолдолд энэ стандарт өөрчлөгдөх нь бий.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-10 203.91.115.244

Гомдлоо эхэлж ноцсон бүлэглэлдээ гаргана даа. Өөрийн хүмүүсээ золиосолсон терр бүлэг

Avatar

Нэргүй 2024-04-10 192.42.116.188

нацист Киевийн фашист алан хядагч дэглэм Запорожье АЦС руу дроноор халдлага хийж Европд цөмийн терроризм хийхийг завдсан байна.
ОУАЭХА гаргасан мэдэгдэл.
Drone strikes hit the site of Ukraine’s Zaporizhzhya Nuclear Power Plant (ZNPP) today, in a serious incident that endangered nuclear safety and security, Director General Rafael Mariano Grossi of the International Atomic Energy Agency (IAEA) said.
https://www.iaea.org/newscenter/pressreleases/update-220-iaea-director-general-statement-on-situat

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж