Олон улсын дугуйчдын холбоо Монголын тамирчин С.Жамбалжамцыг онцолжээ. Өдгөө 27 настай Азийн наадмын хүрэл медальт түүний хувьд өнгөрсөн жил Испанийн мэргэжлийн дугуйн баг болох Бургос БХ багтай нэг жилийн гэрээ байгуулсан билээ. Баг нь ч дэлхийн Их дуулгад амжилттай оролцож байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Их дуулгын гурван уралдааны нэг болох Волта а Каталунья болж, С.Жамбалжамц тун сайн оролцож, тэмцээний хоёр дахь өдөр уулын замд үзэгчдийн анхаарлыг татжээ. Их дуулгад Монголынхоо нэрийг гаргаж, түүх бүтээж буй түүнийг зохион байгуулагчид онцолсныг та бүхэндээ хүргэе.
С.Жамбалжамцын төрөлх хот Улаанбаатар нь далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт оршдог тул өндөрлөг замд тэр шинэ хүн биш. Гэхдээ хаврын Пиренейн зогсоолын уур амьсгал, газарзүйн байршил Монголоос тэс өөр. Монголд бэлтгэл хийх ямар байдаг талаар С.Жамбалжамц ярихдаа "Жилийн ихэнх өдрүүд хүйтэн, өвөлдөө Цельсийн -20 хэм байдаг. Мөн их салхитай. Сүүлийн хэдэн жил Монголд гадаа бэлтгэл сургуулилалт хийхээ больсон" гэв.
Монголд ийм цаг агаарт бөх, бокс хоёр гол спортууд гэнэ. 30 жилийн өмнө Жамсрангийн Өлзий-Орших гэж гайхалтай тамирчин байжээ. Огги гэж түмэн олонд танидсан тэрбээр 1992 оны олимпод тун сайн оролцож, осолд орохоосоо өмнө эхний арван тамирчин дотор явж байсан аж. Мөн бараг л "Gatoraede" брендтэй гэрээ байгуулах дөхсөн гэнэ. Харамсалтай нь, 2019 онд таалал төгсчээ.
Олон улсын дугуйчдын холбооны мэргэжлийн цувралын Оманы тэмцээнд С.Жамбалжамц 2016 оны өсвөрийн залуучуудын дэлхийн аваргын алтан медальт, өдгөө "Рухай Иншуренс" багийн Б.Тэгшбаяртай хамт уралдаж байжээ. Төв Азид тэдний авьяас чадвар нэмэгдэж, сайжирч, С.Жамбалжамц тэргүүтэй тамирчид Испани, олимпийг байлдан дагуулахаар бэлтгэлээ базааж байна.
Бургос-БХ багийн спортын захирал Дамьен Гарсиа монгол тамирчныхаа талаар "Тэр үнэхээр тайван бас хүчирхэг сэтгэл зүйтэй" гэв. Үргэлжлүүлэн "Тэр бууж өгдөггүй. Түүний мэргэжлийн дугуйн спортын тамирчин болсон түүх түүний нөөц бололцооны талаар ихийг хэлж өгнө" гэлээ. Бургост ирэхээсээ өмнө С.Жамбалжамц олон саад бэрхшээлийг даван туулж, иржээ.
Анх гурван настай байхад нь гэрийнхэн нь түүнд дугуй бэлэглэсэн ч хэт том байсан аж. Энэ талаараа тэрбээр дурсахдаа "Би зогсоод буухын тулд хана налдаг байлаа" гэв. Үүнээс хойш 12 жилийн дараа түүний хувьд Монголын спортын ахлах сургуулийн дугуйн багт элсчээ. С.Жамбалжамц "Би хөлбөмбөгт дуртай байсан. Гэхдээ дугуйн спортод татагдаж, уралдаанд ч оролцож, байр эзэлсэн" гэж ярив.
Үргэлжлүүлэн "Өсвөр насандаа би Солонгос руу олон улсын дугуйчдын холбооны бэлтгэлд хамрагдахаар явсан. Тэндээ өгсүүр замын уралдаанд оролцож, түрүүлсэн. Тэр үед л би дугуйн спорт миний карьер юм байна гэж бодож эхэлсэн" хэмээн дурслаа. Түүний хувьд 2019 оны олон улсын дугуйчдын холбооны Азийн цувралд тэмцээнд тун сайн оролцож, Ферей мэргэжлийн багтай гэрээ байгуулжээ. Энэ талаараа тэрбээр "Гэтэл гэнэт цар тахлаас болж, Хятадад бүх зүйл хаагдсан. Би Беларусьд Яхор Бубен спортын захиралтай хамт зургаан сар амьдарсан" гэлээ.
Бүхэл бүтэн 18 сар ямар нэгэн уралдаанд оролцоогүй ч хүмүүс С.Жамбалжамцыг авьяас, чадварт итгэжээ. "Теренггану дугуйн багаас надад Туркт болох уралдаанд оролцох хагас улирлын гэрээ санал болгосон. Би зургаан уралдааны дөрөвт нь байр эзэлж, багаас ч надад шинэ гэрээ санал болгон би тус багт нийт гурван жилийг өнгөрүүлсэн" гэж тэрбээр ярилаа.
Бургос-БХ багийн спортын захирал "3-4 жилийн өмнө би Интерпро багийн хамтаар Азид байхдаа Жамбалын авьяас чадварыг анзаарсан. Тэр Азийн цуврал уралдаанд тун сайн уралдсан. Түүний дасгалжуулагч Жереми Хант түүнийг надад санал болгосон. Бид түүний 2023 оны бүхий л датаг судалж, эцэст нь Бургос-БХ багт орох боломж өгөхөөр шийдсэн. Тэр дайчин, өгсүүр замд хүчтэй, спринт сайтай, шулуун замд хүчтэй. Мөн бөөн гараанд байрлалаа хэрхэн эзлэхээ мэддэг. Одоо тэр жаахан дасан зохицох хэрэгтэй байна. Гэхдэ аль хэдийн сонирхол татсан дугуйчин болсон. Бид Их дуулгыг илүү олон улсын тамирчидтай болсныг харж байна. Энэ нь ч бидэнд шинэ залуу авьяастнуудыг олох сонирхолтой болгож байна" гэлээ.
2010-аад оны Альберто Контадор, Крис Фруме нарын тулаанд татагдсан С.Жамбалжамц өөрийн авьяас, чадвараа Гранд Тур болон ирэх Парисын олимпод харуулах хүсэлтэй. Тэрбээр "Би олимпийн наадмыг мөрөөдөж байна"
Монгол Улс Парисын олимпод дугуйн спортоор оролцох нэг эрх аваад буй.
Үргэлжүүлэн "Монголын дугуйн спортын холбооны хамтаар бид энэ ганц эрхийг авах гэж үнэхээр анхаарч, ажилласан. Бид дугуйн спортын тал дээр жижиг орон. Тиймээс оноо цуглуулах олон дугуйчин байхгүй. Дэлхийн их дуулга, олимпод оролцох нь Монголы дугуйн спортын амжилт, бахархал" гэжээ.
Нэргүй 2024-04-10 103.140.10.205
Б.МӨНГӨНТАМИРаа бичих ур чадвараа сайжруулаа
Нэргүй 2024-04-10 103.79.157.129
Үнэхээр бахархмаар
Нэргүй 2024-04-10 202.9.40.156
Монгол хүнийшандасыг таниулж байгаад баяр хүргье
Нэргүй 2024-04-10 202.179.27.220
Амжилт хүсье,чи чадна аа