ЦЕГ: Алга болсон 13 настай охиныг олжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.10-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Алга болсон 13 настай охиныг олжээ

ЦЕГ: Алга болсон 13 настай охиныг олжээ
Нэмэлт 16:14
Цагдаагийн байгууллагад "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай Э нь 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 12.00 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, алга болсон" гэх дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсны дүнд өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Элбэрэл охин 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 14.00 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээлэл иржээ. Энэ дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байна.
Алга болсон бага насны хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй.
Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.
Т.Хуншагай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж