Янжуурын бүлэглэл хууль тогтоогчдыг худалдаж авав уу?!

Янжуурын бүлэглэл хууль тогтоогчдыг худалдаж авав уу?!

Янжуурын бүлэглэл хууль тогтоогчдыг худалдаж авав уу?!

Монголд гурил дэлхийгээс үнэтэй, тамхи дэлхийгээс хямдхан байна. Нэг кг гурил дунджаар 4000 төгрөг бол, нэг хайрцаг тамхи дунджаар 3000 төгрөгийн үнэтэй байгаа нь монголчууд уушигны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэх нэг шалтгаан нь болжээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улсын тамхины хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь, тамхи татах нас 18-аас 15 болж залуужсан нь, 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татаж байгаа нь аюулын ХАРАНГА мөн. Тоо худлаа хэлдэггүй гэдэг.

Тамхинаас үүдэлтэй өвчлөлийн улмаас жил бүр 4000 хүн нас бардаг, тэдний зарим нь тамхи татдаггүй ч бусдын дам тамхидалтад өртөж амиа алддаг.

Нэг үгээр хэлбэл, тамхи татах нь өөрийгөө болон өрөөлийн амь насыг хордуулж байна гэсэн үг.

Мэдээж, хүн тамхиа татна уу, байна уу хүний эрх мөн. Гэлээ гээд бусдын амь нас, эрүүл мэндийг хордуулж болохгүй. Хэдийгээр энэ нь гэмт хэрэг биш ч тамхидалтаас иргэдээ хамгаалах нь бас төрийн үүрэг, бодлого нь байх ёстой. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл монгол хүн бэлдмээр байгаа бол анхаарлынхаа гадна энэ сэдвийг орхиж болохгүй.

Учир нь, тамхи олон өвчний эх үүсвэр болдог. Хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг нь болдог.  Монгол Улс 10 мянган хүнд ногдох зүрх судасны өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас 2016 оноос хойш жил бүр 5000-6000 хүн нас барсан гэх харамсалтай статистик бий.

Тамхинд донтох эмгэг залуужиж, түүнээс үүдэлтэй өвчнөөр нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдэхэд тамхины үнэ хэт хямдхан байгаа нь нөлөөлж буй нь мэдээж. Дэлхийн улс орнууд тамхидалтай тэмцэхдээ онцгой албан татварыг нь нэмэх замаар хэрэглээг нь хязгаарлаж өгдөг бол Монгол эсрэгээрээ. Атал нийгмийн эрүүл мэнд, статистикийн тоо баримтаас харахад энэ нь нэн тулгамдсан цаг үеийн шаардлага болжээ.

МАН-ын Засгийн газар  2021-2022 онд Хүн амын орлогын албан татварыг 14.6 хувь, Хөрөнгийн албан татварыг 21.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварыг 22.7 хувь, онцгой албан татварыг 28.8 хувь, гаалийн албан татварыг 15.7 хувиар нэмсэн байтал тамхины татварт огтоос өөрчлөлт оруулаагүй.

Яагаад гэдэг асуултын тэмдгийн ард янжуурын “бүлэглэл” хууль тогтоогчдыг худалдаж авсан уу гэх хардлагыг төрүүлж буй!

Янжуурын зах зээлийг Монголд хоёрхон компани /Алтан гадас, Волтам/ атгачихсан, тэдний эрх ашгийг парламентад хамгаалдаг гишүүд нь  П.Анужин, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа нар гэх ордны хов тамхины цэгээр тэнүүлчилж байна.

АТГ-аас Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг албан тушаалаа урвуулан ашиглан тамхи импортлогчдоос авлига авсан байж болзошгүй гэж шалгаж байсан удаатай. Үндэслэл нь тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулахдаа тамхи импортлогчдын эрх ашгийг хамгаалсан зүйл заалтуудыг оруулсан гэж.

Үндсэндээ, хүний эрүүл мэндэд шууд ба шууд бусаар хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг тамхидалтын эсрэг УИХ, Засгийн газар одооноос арга хэмжээ авахгүй бол оройтож мэднэ.  Олон хүүхэд залуус тамхинд донтож, тэр хэрээр эрүүл монгол хүн бэлдэх Ерөнхийлөгчийн мөрөөдөл ч замхарч магадгүй. Тамхины онцгой албан татварыг онцгой нэмэгдүүлэх нь эрүүл мэндээс гадна эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Төсөвт төвлөрөх орлого мэдээж тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Жишээ нь, “Волтам” компанийн 2023 онд оруулж ирсэн тамхины гэрээний үнийн дүн нь бууралттай гарсан ч тоо ширхэг нь хэвээрээ, зах зээлд зардаг үнэ нь өөрчлөгдөөгүйг харвал тэд татвараас бултсан байж болзошгүй. Оруулж ирсэн тоо хэмжээ, зарж байгаа үнийн дүнгийн зөрүүг тооцохоор дор хаяж 25 тэрбумын онцгой албан татварын орлогоос, гаалийн албан татварыг 30 хувь гээд тооцвол 7,5 тэрбум, нэмээд бодвол нийт 32 тэрбумын татвараас зугатсан байх магадлалтай гэсэн үг.

Нөгөө талаар Тамхины хяналтын тухай хуулиас болж, тамхины худалдаа далд зах зээл рүү шилжсэн. Жилдээ 258 тэрбум төгрөгийн төсөвт төвлөрөх орлогоо хар зах зээлд алддаг гэсэн тоон мэдээлэл ч байна.

Монгол Улс нь ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн 182 орны нэг. Энэхүү конвенцод нэгдсэн орнууд тамхины хэрэглээг бууруулахын тулд онцгой албан татварыг өндөр тогтоодог. Тиймээс ДЭМБ-ийн зүгээс Монголын эрх баригчдад тамхины онцгой албан татварыг бүс нутгийн хэмжээнд ижил тавьснаар тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт буурна гэж зөвлөдөг хэдий ч Монголд нэг хайрцаг тамхинд ногдуулах татварын хэмжээ өнөөдрийг хүртэл ердөө 836 төгрөг, нэг ширхэг тамхийг 300-500 төгрөгөөр далд зах зээлээр дамжуулан худалдаалж байгаа нь нууц биш.  Тэгээд худалдан авагч нь хүүхэд, залуус. 

Бүс нутгийн хэмжээнд Орос, Хятад, Казакстан зэрэг улсад татвар нь багадаа нэг хайрцаг тамхинд 2400 төгрөг ногддог тулд үнэ нь Монгол Улсаас 1564 төгрөгөөр илүү. Иймээс Монголоос хоёр хөрш рүү контрбанд хийх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэдэг тамхины цэгийн хов биш. Тэгэхээр үүний ард Монголын хил гааль, цагдаа тагнуул, хууль тогтоогчид байхыг бас үгүйсгэх аргагүй.

Уг нь, тамхины татварыг өндөр тогтоосноор олон мянган хүний амь нас эрүүл мэндийг аврах боломжтой. Хүүхэд залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг бууруулахад эерэгээр нөлөөлнө. Гэвч манай хууль тогтоогчид тамхины татварыг нэмэх талаар ганц үг ганхийхгүй байгаа нь хувийн ашиг сонирхолтой нь холбоотой байхыг хэн мэдлээ!

“Тамхи таван нас, архи арван нас хорооно” гэж хоосон уянгалснаас  уг нь татварыг нь сайн нэмэх нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аварч байгаа үйлдэл шүү!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-10 188.0.136.163

Тамхины маафи ч гэх шиг хахаха энэ Элбэгдоржийн сайт хүмүүсийн анхаарлыг эзнээсээ холдуулах гээд юү ч хамаагүй бурж байдаг шүү

Avatar

з 2024-04-10 202.126.90.249

тэнэг хар массад юу ч татсан адилхан

Avatar

Нэргүй 2024-04-10 103.212.116.154

Электрон тамхи ч хортой

Avatar

d 2024-04-10 66.181.182.121

Наад электрон тамхиа цэгцлээчээ. Хүүхдүүдийг хордуулаад дууслаа. Жаахан хүүхдүүд электрон тамхи татаад бичлэг хийгээд байна. Дээрээс татвар ногдуулаад, рекламыг нь зогсоогоочээ.

Avatar

Нэргүй 2024-04-10 103.57.93.250

Монголд зарагдаж байгаа Тамхинууд бүгд Хор, дээрээс нь электрон тамхи гэж

Avatar

Нэргүй 2024-04-10 202.131.238.26

эрүүл мэнд гэдэг нэрээр яагаад тамхи татдаг хүмүүсийн эрхийг хязгаарлаад байгаа юм?

Avatar

УНШИГЧ 2024-04-10 43.242.242.140

наадах чинь утаагүй тамхины сурталчилгаа байна.

Avatar

Нэргүй 2024-04-10 202.131.238.26

30 жил тамхи татаж байгаа хүний хувьд хэлэхэд наад цахилгаан тамхи чинь аймар хортой гэдэг нь нэг сороход л шууд мэдэгдэж байна лээ

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.160.25

Уушигны хорт хавдар сайжруулсан шахмал түлш гээчээс болж байгаа шүү. Яг хажуудаа байгаа аюулыг олж харахгүй, Үхэрсүх оюулзгана нарын шахааны хорт утаагаар амьсгалж байгаагаа яриач

Avatar

5 2024-04-10 103.57.94.241

Тамхинаас илүү наад элекрон гээд байгаа хор чинь хяналтаас гарж утгаа алдлаа… арван жидийн хүүхэд бүр шахуу угж шиг сороод явж бна

Avatar

зочин 2024-04-10 203.23.199.2

Эхлээд архи худалдахаа зогсоогоод тамхиа ярьвал зүгээрдээ томоос нь жижиг рүү архи 10 нас тамхи 5 нас "Архины бүлэглэл хууль тогтоогчдыг худалдаж авав уу" гээд л.

Avatar

Нэргүй 2024-04-10 202.131.238.26

яг үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж