Прогноз: IX тойрогт Д.Сумъяабазар, Н.Амаржин нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: IX тойрогт Д.Сумъяабазар, Н.Амаржин нарын нэрс яригдаж байна

Прогноз: IX тойрогт Д.Сумъяабазар, Н.Амаржин нарын нэрс яригдаж байна

УИХ-ын сонгуулийн IX тойрог бол Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэг энэ удаагийн сонгуульд 5 мандаттай байхаар хуульчилсан. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Д.Сумъябазар, Х.Нямбаатар, Н.Учрал, П.Анужин, Б.Жаргалмаа, Ардчилсан намаас Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Г.Очирбат, О.Магнай П.Цэцэгмаа нар нэр дэвшиж, МАН-д багаар нь итгэл хүлээлгэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн хувьд УИХ-ын төлөөлөгч нь 2 нь гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болсон бол УИХ-ын гишүүн Н.Учрал Сүхбаатар дүүргийг “сонгож”,  сонгиночуудын итгэлийг алдсан байдаг. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар хүн амын тоо ихтэй учраас тус дүүргийг хоёр тойрог болгож, таван мандаттайгаар сонгууль зохион байгуулж байв.

IX тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг-5 мандаттай.

МАН: Д.СУМЪЯАБАЗАР БАГАА ШИНЭЧИЛЖ, ЭРГЭН ОЧИХ УУ?

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал, П.Анужин, Б.Жаргалмаа нарыг нэр дэвшүүлж ялалт байгуулж байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын даргын хувьд орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулснаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болсон байдаг. Гэвч өнгөрсөн оны өмнө Ногоон автобусны асуудлаас болж, Хотын даргаасаа огцорч, түүний оронд мөн л Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болсон байдаг. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хэдхэн сарын дараа Хотын дарга болсон учраас түүний оронд нөхөн сонгууль зохион байгуулж, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвшиж, сонгогдсон. Ингэснээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хоёр ч гишүүн нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон ч өнгөрсөн жил намын “даалгавар”-аар Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болж, тус дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.  Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар багаа шинэчилж, тойргоо зорихоор бэлтгэж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар нараас гадна Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан Н.Алтаншагай нар өрсөлдөхөөр яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хувьд энэ удаад нэр дэвшихгүй гэсэн мэдээлэл бий. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь хамгийн түрүүнд баталгаажсан хүнээр Соёлын сайд Ч.Номин яригдаж байсан сүүлийн үед Сонгинохайрхан дүүргийн хөрсөн дээр "буухгүй" гэж үзэн, Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаад байгаа юм.

АН: Б.ПУНСАЛМАА, Н.АМАРЖИН НАРЫГ СОЙХ УУ?

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Г.Очирбат, О.Магнай П.Цэцэгмаа нар нэр дэвшиж байв. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд сонгиночууд МАН-д итгэл хүлээлгэсэн бөгөөд АН-ын хувьд энэ удаад Б.Пунсалмаа, Н.Амаржин, Г.Очирбат, Ж.Отгонбаяр, Н.Батжаргал нарыг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Б.Пунсалмаагийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд мөн тус тойрогт нэр дэвшиж өвдөг шороодож байсан бөгөөд “М-ойл” группийн гүйцэтгэх захирал. Гэхдээ түүнийг жагсаалтад орохоор мөнгөө "төлсөн" гэх мэдээлэл ч АН-ынхан дотор бий.  Жагсаалтад орж чадахгүй бол тойргоо зорихоор бэлтгэж буй гэх. Г.Очирбатын хувьд мөн 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан юм. Харин энэ удаад шинэ нэр дэвшигчид орж ирж байгаагийн нэг нь комедиан Н.Амаржин. Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилладаг. Ж.Отгобаярын хувьд Парламент телевизийн захирлаар ажиллаж байсан бол Н.Батжаргалын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны орон тооны бус зөвлөхөөр ажилладаг аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-04-10 202.55.188.44

Дөлгөөн гэж хөгжлийн банкны хулгайч СХД- д дэвшинэ гэнэ үү ккк

Avatar

Энхээ 2024-04-10 38.91.100.157

Тэнэг шуналын дэв болсон Сумьяабазарыг л сонгож болохгүй шүү хүмүүсээ

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.176.202

энэ Амаржин гээд алиалагч дөнгөж гантөмөрийн зөвлөхөөр очихдоо хэзээ ч гишүүнд нэр дэвшихгүй гэж хуцаад байсан бас сайхан худлаа шаампар гар бншд

Avatar

Нэргүй 2024-04-10 96.248.41.119

Гишүүн болж байж л хулгай хийж амьдралаа сайжруулна ш дээ. Комедигээр хэр их мөнгө хийж шалих вэ дээ.

Avatar

Нэргүй 2024-04-10 202.126.91.159

yaj oodlov??

Avatar

Нэргүй 2024-04-10 202.126.90.234

Ануужин, Батшугар хоёроос өөр олигтой хүн алга. Сумбузар бүүр илүү

Avatar

зочин 2024-04-10 66.181.167.4

Сонгино хайрханчуудад хэлэхэд Сумьяагаас л салмаар байх юм даа, энэ хүн хангалттай тараа таниулсан, шунал нь ч дийлдэхгүй хэцүү л хайрхан юм даа

Avatar

Нэргүй 2024-04-10 202.126.89.219

Сумъяа амаржин эдэр юу вэ чааваас.ХҮН намаас боловсролтой хүн хотод гарсан нь дээр дээр.Хөдөа бол угаасаа МАН АН ялна.

Avatar

Зочин 2024-04-10 139.5.218.170

Ардчилсан намаас дэвшигчид нэмэргүйдээ юун амаржин юун сайханбилэгийн алчуур боль боль гаргахгүй гарахгүй та нар….

Avatar

Иргэн 2024-04-10 202.21.103.226

Сонгосон олноо хөсөр хаяж, өөрийн шуналыг дагаад явсан Суумкаа одоо ямар нүүрээрээ СХД-д нэр дэвших гэж байгаа юм бол. Ядаж хотын дарга байх хугацаандаа УБ-ыг цэмбийлгэсэн бол ч бас хэлэх үгтэй.

Avatar

Зочин 2024-04-10 103.212.119.216

сумъяабөх схд ээс 2ч удаа гараад юууч хийгээгүй шүдээ бас учрал Сонгинохайрханчууд та нараас уйдсаан өөр шинэ сонголт явуулах учрал Нямбаатар мэт нь ядуу дүүргээр тоголчих юмоо болиод өг

Avatar

Нэргүй 2024-04-10 103.212.116.154

Нохойн наадаан

Avatar

Иргэн 2024-04-10 103.212.119.153

Шинэ сэргэг, залуу сайхан хүмүүс баймаар юм аа. Бахь байдаг нөгөө л хэд. Ёстой хэлэх үг алга.

Avatar

Нэргүй 2024-04-10 203.98.76.4

Дан МАН дэмий юм бнооо Өнгөрсөнөө ухаж Бусдаас буруу хайн Бусдыг чичлэхээс өөр юм хийхгүй бнооо Уг нь Монгол Хүн бүхэн БУРУУ, МУУ СЭТГЭЛ-ээ засвал Сайнсан

Avatar

яаая даа байз 2024-04-10 202.70.37.221

Үзээд өгье ч гэсэн АН-д олигтой хүн үнэхээр алга уу. Элбэгдоржийн хүү хаана дэвших вэ?

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.210

Бөхийг төрд гаргах шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2024-04-10 202.9.46.247

Амаржин гэдэг чинь машины донсолгоо гаргадаг пурш мөн бил үү

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.161.128

Амаржин гэж гадны гар хөл бас гай дагуулаад гараад ирлээ

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-10 202.9.46.50

БУРУУ СОНСДОГҮЙ ЮМ БОЛ СХД- т "МАН" СОНГУУЛИАР МАНЛАЙЛНА ДАА. ,,,,,

Avatar

Нэргүй 2024-04-10 202.179.11.230

Sumiyabazar duussan biz dee. Hudal yarihaas uur yu ch hiij chadahguig chini bid hangalttai harsan shuu dee.

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.180.174

Сонгинохайрхан бол оркуудын орон учраас МАН ялнаа !

Avatar

ужуж 2024-04-10 66.181.179.42

Сумъябазар намаа атамандаад ногоон автобуснаас салчихдаг л юм байна. ЭНэ намууд чинь ерөнхийдөө мөнгөтэй бяртайгаараа дээрэлхдэг болчихсон юм байна дөө. Хэрэв ийм бол хөгжил яриад хэрэг байхгүй. Өнөөдөр УБ хот Шороо, ТЭЦ-үүдийн үнс, машины тортог, дээр нь тэвш шиг ус зайлуулагч замууд дээр тогтсон шавар шавхайтайгаа сөнөж байна. Ядаж байгууллагууд СӨХ-үүд оршин суугчдыг уриалаад шүүрдмээр байх юм. МАН бол ёстой хогийн нам болж дээ. Дээр нь иргэдийн төлөөлөгчид гэж дандаа сэргэлэн балайнуудаар дү

Avatar

Нэргүй 2024-04-10 59.153.114.224

Сумтийг багаараа онхолдох болтугай Сумтай гар

Avatar

zochin 2024-04-10 202.72.243.182

АЖЛАА МЭДЭХГҮЙ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ Д.СУМЪЯАБАЗАР ТЭРГҮҮТЭЙ КОММУНИСТУУДЫГ БАГААР НЬ ЗАЙЛУУЛЖ АВИЛАГЧДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. СХД-ЧҮҮДЭЭ ЗӨВ СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ. БИД ИРЭЭДҮЙД ТАЙВАН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬПРАХЫН ТӨЛӨӨ ЗӨВ СОНГОЛТЫГ ХИЙЕ. СХД-ЧҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА.

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.184.155

5:0 . Сум будаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж