Прогноз: IX тойрогт Д.Сумъяабазар, Н.Амаржин нарын нэрс яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.10-нд нийтлэгдсэн

сонгууль-2024

Прогноз: IX тойрогт Д.Сумъяабазар, Н.Амаржин нарын нэрс яригдаж байна

Прогноз: IX тойрогт Д.Сумъяабазар, Н.Амаржин нарын нэрс яригдаж байна

УИХ-ын сонгуулийн IX тойрог бол Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэг энэ удаагийн сонгуульд 5 мандаттай байхаар хуульчилсан. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Д.Сумъябазар, Х.Нямбаатар, Н.Учрал, П.Анужин, Б.Жаргалмаа, Ардчилсан намаас Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Г.Очирбат, О.Магнай П.Цэцэгмаа нар нэр дэвшиж, МАН-д багаар нь итгэл хүлээлгэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн хувьд УИХ-ын төлөөлөгч нь 2 нь гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болсон бол УИХ-ын гишүүн Н.Учрал Сүхбаатар дүүргийг “сонгож”,  сонгиночуудын итгэлийг алдсан байдаг. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар хүн амын тоо ихтэй учраас тус дүүргийг хоёр тойрог болгож, таван мандаттайгаар сонгууль зохион байгуулж байв.

IX тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг-5 мандаттай.

МАН: Д.СУМЪЯАБАЗАР БАГАА ШИНЭЧИЛЖ, ЭРГЭН ОЧИХ УУ?

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал, П.Анужин, Б.Жаргалмаа нарыг нэр дэвшүүлж ялалт байгуулж байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын даргын хувьд орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулснаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болсон байдаг. Гэвч өнгөрсөн оны өмнө Ногоон автобусны асуудлаас болж, Хотын даргаасаа огцорч, түүний оронд мөн л Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болсон байдаг. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хэдхэн сарын дараа Хотын дарга болсон учраас түүний оронд нөхөн сонгууль зохион байгуулж, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвшиж, сонгогдсон. Ингэснээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хоёр ч гишүүн нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон ч өнгөрсөн жил намын “даалгавар”-аар Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болж, тус дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.  Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар багаа шинэчилж, тойргоо зорихоор бэлтгэж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар нараас гадна Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан Н.Алтаншагай нар өрсөлдөхөөр яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хувьд энэ удаад нэр дэвшихгүй гэсэн мэдээлэл бий. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь хамгийн түрүүнд баталгаажсан хүнээр Соёлын сайд Ч.Номин яригдаж байсан сүүлийн үед Сонгинохайрхан дүүргийн хөрсөн дээр "буухгүй" гэж үзэн, Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаад байгаа юм.

АН: Б.ПУНСАЛМАА, Н.АМАРЖИН НАРЫГ СОЙХ УУ?

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Г.Очирбат, О.Магнай П.Цэцэгмаа нар нэр дэвшиж байв. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд сонгиночууд МАН-д итгэл хүлээлгэсэн бөгөөд АН-ын хувьд энэ удаад Б.Пунсалмаа, Н.Амаржин, Г.Очирбат, Ж.Отгонбаяр, Н.Батжаргал нарыг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Б.Пунсалмаагийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд мөн тус тойрогт нэр дэвшиж өвдөг шороодож байсан бөгөөд “М-ойл” группийн гүйцэтгэх захирал. Гэхдээ түүнийг жагсаалтад орохоор мөнгөө "төлсөн" гэх мэдээлэл ч АН-ынхан дотор бий.  Жагсаалтад орж чадахгүй бол тойргоо зорихоор бэлтгэж буй гэх. Г.Очирбатын хувьд мөн 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан юм. Харин энэ удаад шинэ нэр дэвшигчид орж ирж байгаагийн нэг нь комедиан Н.Амаржин. Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилладаг. Ж.Отгобаярын хувьд Парламент телевизийн захирлаар ажиллаж байсан бол Н.Батжаргалын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны орон тооны бус зөвлөхөөр ажилладаг аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж