Намуудын мөрийн хөтөлбөр аудитын босго давж чадсангүй

Намуудын мөрийн хөтөлбөр аудитын босго давж чадсангүй

Намуудын мөрийн хөтөлбөр аудитын босго давж чадсангүй

УИХ-ын 2024 оны сонгуульд 27 нам 2 эвсэл оролцоо илэрхийлж, Үндэсний аудитын газарт гуравдагуур сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн билээ. Тэгвэл Үндэсний аудитын газраас 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрийг засч, өөрчлүүлэхээр буцаасан байна. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцэхгүй байгаа учраас буцааж, мөрийн хөтөлбөөр өөрчлөх даалгавар өгчээ.

Тиймээс Үндэсний аудитын газраас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг намуудад буцааж, 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн дотор өөрчлөн ирүүлэхийг хүсчээ. Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслээс дахин ирүүлсэн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.

Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Сануулахад, 

Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:
  • Иргэдийн оролцооны нэгдэл нам-Намын дарга Ц.Оюунгэрэл /УДШ-д 36-т жагсдаг/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам-Намын дарга А.Батдорж /УДШ-д 28-т жагсдаг/
  • Зүй ёс нам-Намын дарга Б.Насанбилэг /УДШ-д 34-т жагсдаг/
  • Монгол Шинэчлэлт нам-Намын дарга Н.Жамсран /УДШ-д 32-т жагсдаг/
  • Эх орон нам-Намын дарга Д.Эрдэнэбат /УДШ-д 7-т жагсдаг/
  • Ард түмний хүч нам-Намын дарга Л.Аззаяа /УДШ-д 23-т жагсдаг/
  • ХҮН нам-Намын дарга Т.Доржханд /УДШ-д 19-т жагсдаг/
  • Монголын либериал ардчилсан нам-Намын дарга Д.Пүрэвдаваа /УДШ-д 6-т жагсдаг/
  • Иргэний хөдөлгөөний нам-Намын дарга Ө.Баяраа /УДШ-д 15-т жагсдаг/
  • Эх орончдын нэгдсэн нам-Намын дарга Г.Ганбат /УДШ-д 20-т жагсдаг/
  • Үнэн ба зөв нам-Намын дарга А.Отгонбаатар /УДШ-д 25-т жагсдаг/
  •  Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-Намын дарга Б.Жагар /УДШ-д 37-т жагсдаг/
  • Монголын социал демократ нам-Намын дарга А.Ганбаатар /УДШ-д 11-т жагсдаг/
  • Ардчилсан нам-Намын дарга Л.Гантөмөр /УДШ-д 2-т жагсдаг/
  • Үндэсний эвсэл /Монголын ногоон нам, МҮАН нэгдэл/-Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр /УДШ-д 3-т жагсдаг/
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-Намын дарга Ш.Төмөрсүх /УДШ-д 14-т жагсдаг/
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/-Намын дарга Ц.Гантулга /УДШ-д 5-т жагсдаг/
  • Монгол Консерватив нам-Намын дарга Н.Дашдаваа /УДШ-д 21-т жагсдаг/
  • Дэлхийн монголчууд нам-Намын дарга Г.Тэмүүжин /УДШ-д 27-т жагсдаг/
  • Ардчилал шинэчлэлийн нам-Намын дарга Э.Бямбацэрэн /УДШ-д 35-т жагсдаг/
  • Гэр хороолол хөгжлийн нам-Намын дарга Б.Батсүх /УДШ-д 30-т жагсдаг/
  • Бүгд найрамдах нам-Намын дарга Б.Жаргалсайхан /УДШ-д 9-т жагсдаг/
  • Их Эв нам-Намын дарга З.Бат-Отгон /УДШ-д 29-т жагсдаг/
  • Монголын хүний төлөө нам-Намын дарга Х.Бат-Ялалт /УДШ-д 24-т жагсдаг/
  • Монголын либериал нам-Намын дарга Э.Оргил /УДШ-д 8-т жагсдаг/
  • Иргэний зориг ногоон нам-Намын дарга Б.Батбаатар /УДШ-д 4-т жагсдаг/
  • Хөгжлийн хөтөлбөр нам-Намын дарга О.Заяа /УДШ-д 16-т жагсдаг/
  • Монгол Ардын нам-Намын дарга Л.Оюун-Эрдэнэ /УДШ-д 1-т жагсдаг/
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/-Намын дарга Б.Цацрал /УДШ-д 26-т жагсдаг/

Ш.ЧИМЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-09 76.220.74.140

Үнэхээр аль ч нам солигдсон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр улс хөгжилд хамгийн чухал. Сонгуулийн eрөнхий хороо нь шударга ажилладаг бол болжил байна

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.95.109

угаас дунд нь шалгадаг ийм байгууллага бдаг нь буруушдээ

Avatar

Mount Alvernia Hospital 2024-04-09 102.89.32.191

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-09 87.138.222.242

ӨӨ ЗА ЗА….ХОГИЙН УРВАГЧ ОРОС БУУНЫ НОХОЙ ЗАГДЖАВ СОНГУУЛЬД ГАНЦХАН МАН НАМЫГ ОРОЛЦУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ЭНД ДАРГА БОЛСОН ЮМ БИЗ ДЭЭ

Avatar

zochin 2024-04-09 202.126.90.220

Ediin zasag talaas yrival mongol ulsiin bairshil gasar tarialan erhleh ymarch bolomjgyi yum oros kazakstan shig heden meter zuzaan har shoroot gasar hurs baihgyi iimees guriliin tatvariig noilloh heregtei

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.93.217

бүх намыг татан буулгавал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж